Гэсэрийн тууж

 

 

Оршил

 


 

 

Энэ удаа есєн бvлэг Гэсэрийн туужийг хэвлэлд бэлтгэхдээ 1716 онд хэвлэгдсэн Гэсэрийн тууж, Номч хатны Гэсэрийн тууж хоёрыг нийлvvлж нэгтгэсэн ба Заяны Гэсэрийн туужаас зарим чухал зvйлийг авч нєхсєн зэрэг учрыг дээр нэгэнтээ дурдсан билээ. Одоо дурдсан зvйлийг арай тодорхой болгох зорилгоор бодитой баримтуудыг иш татаж vзvvлье.

            1716 онд хэвлэгдсэн Гэсэрийн туужид илэрхий алдаа мадаг олон байна. Жишээ нь, V бvлэгт євгєн ламын хэлсэн vгний дотор Гэсэрийг vхсээр зуун жил болсон гэж байна. Чухамдаа Гэсэр мангасын оронд очсоор есєн жил болсон тул vхсээр зуун жил болох ямар ч нєхцєлгvй билээ. Номч хатны Гэсэрийн туужид Гэсэр vхсээр найман жил болсон гэж байна. 1716 онд хэвлэгдсэн Гэсэрийн туужид есєн жил гэхийг зуун жил гэж алдаж хэвлэсэн бололтой.

            1716 онд хэвлэгдсэн Гэсэрийн туужийн V бvлгийн эцэс хирд (х.67) Шиман Бирз (Шамба Мэруз, Гэсэрийг алгын чинээ сумаар харвасан гэж байна. Сумыг алгаар зvйрлэх нь тєдий л таарамжтай биш юм. Энэ єгvvлбэрийг Заяын Гэсэрийн туужид vзвэл Гэсэрийг «хvрзийн чинээ зэвтэй сумаар харвасан» гэж байна. (х.373). Тааварлаж бодвол 1716 онд хэвлэгдсэн Гэсэрийн туужийн тэр хэсэгт «зэвтэй» гэдэг vг хаягдсан байх. Чухамдаа «алгын чинээ зэвтэй сумаар харвасан» гэж уг эхэд нь байсан болов уу гэж санагдаж байна.

            1716 онд хэвлэгдсэн Гэсэрийн туужид учир зvйн талаар бодож vзэхэд аргагvй баймаар зvйлийг Заяын Гэсэрээс авч оруулсан юм. Жишээ нь: V бvлгийн эх хавьд Цас, Шуумар, Нанчvн гурав тагнуулд яваад Шарайголын гурван зуун хайгуулыг алсны дараа овоон дээр гурван зуун чулуу босгож хуяг дуулгыг ємсгєж дэргэд нь гурван зуун морьдыг уяж орхисон байна. Энэ vйл явдлын шалтгааныг 1716 оны барын Гэсэрийн туужид огт дурдсангvй орхисон байна. Гэтэл Заяын Гэсэрийн туужид бол Шарайголынхон гурван зуун хайгуулчнаа алагдсаныг мэдэхгvй, овоон дээр босгосон чулуу ба дэргэд нь уясан морьдыг харж манай хайгуулчид тэр байна гэж санаа амар суусан гэж бичжээ. Энэ бол Шарайголынхныг сонор сэрэмжгvй байлгах арга болох нь мэдээж хэрэг билээ.

            1716 онд хэвлэгдсэн Гэсэрийн туужийн I бvлгийн дотор (х.18) Сэнлон євгєнд Жур (Гэсэр): «Ахай чи євгєн хvн, дулаан бvслvvр (бэлхэмж) хий» гэж єгєв гэж байна. Vvнд чухам юуг Сэнлон євгєнд єгсєн нь мэдэгдэхгvй байна. Vvнийг тодорхой болгохын тул «чонын арьс» гэдэг vгийг Заяын Гэсэрийн туужаас авч нэмсэн билээ.

            1716 онд хэвлэгдсэн Гэсэрийн туужийн V бvлгийн 17-р хэсэгт «Сэнлон євгєн Цотонг унагаад тээрмийн чулуугаар дарж байхад Царгин дайралдаж гэхийг «Царгин тус болов» гэж бичсэн байв. Vvнийг одоогийн уншигчид «Царгин тус хvргэсэн байна» гэж ойлгох тул аргагvй єєрчилж «Царгин дайралдаж» гэж зассан билээ. Энэ мэтээр одоогийн уншигчдад ойлгомжтой болгох зорилгоор Гэсэрийн туужийн зарим vг єгvvлбэрийг бага сага зассан явдал бий.

            Рогмогийн гэрт хvргэн болж очоод байхдаа Журын ємссєн дээлийг 1716 оны хэвлэлийн Гэсэрийн туужид тугал дээл гэж байхад Заяын Гэсэрийн туужид унаган дээл гэж байна. Чухам аль нь зєв болохыг шийдвэрлэхэд бэрхтэй тул vvнийг зассангvй орхив.

            Заяын Гэсэрийн туужийн IV бvлгийн дотор (х.186) Гэсэр хааныг мангасан нутагт очих замд шидэт мод дайралдана. Тvvний ёроолд Гэсэр хаан тарваганы нvх ухаж сууна. 1716 онд хэвлэгдсэн Гэсэрийн туужид бол тємс ухаж сууна. Ийм зєрvv олон байх бєгєєд vvнийг бид зассангvй. Цас Чихэрийн хvv Лайцавыг Рогмо гуад vрчлvvлж єгсєн єгvvллэг 1716 оны хэвлэл ба Номч хатны Гэсэрийн туужид байхгvй тул тэр хэсгийг Заяын Гэсэрийн туужаас авч V бvлгийн  эцэст оруулав.

            1716 онд хэвлэгдсэн Гэсэрийн тууж, Номч хатны Гэсэрийн тууж, Заяын Гэсэрийн тууж гурвуулыг нийлvvлэн vзэвч тодорхой мэдэгдэхгvй газарт єєрт байгаа бичмэл Гэсэрийн хагас туужийг авч хэрэглэсэн удаа хааяа бий. Жишээ нь V бvлгийн дунд хирд Гэсэр, Мангасын орноос нутагтаа буцаж ирээд Балагийн голд олон гэр малтай айл болж буугаад байхад Цотон ноёны тушаалаар Сэнлон євгєн очиж асуусан vгийг 1716 онд хэвлэгдсэн Гэсэрийн туужид бичсэн нь: «Ер хэн билээ? Хэний билээ?» гэж асуусан байна. Мєн єгvvлбэрийг Номч хатны Гэсэрийн туужид бичсэн нь: «Ер та хэн билээ?» гэжээ. Над байгаа бичмэл Гэсэрийн туужид мєн єгvvлбэрийг бичсэн нь: «Энэ гэр хэний бэ?» гэж дуудаж асуув гэжээ. «Хэний вэ?» гэж асууснаас «Хэний гэр вэ?» гэж асуусан нь илvv зєв шиг байна. Бас гэрийн гадна морьтой зогсож байгаа Сэнлон євгєн «дуудаж асуух» нь мєн аргагvй зєв байна. Ийм учраас энэ хэвлэж байгаа Гэсэрийн туужид «гэр», «дуудаж» гэдэг хоёр vгийг нэмж оруулсан юм.

            Улаанбаатар хотод 1960 онд хэвлэгдсэн тод vсгийн Гэсэрийн туужийн эцэст 1716 оны модон барын хэвлэлээс хуулсан мэт заалт байдаг. Гэвч тэр тод vсгийн Гэсэрийн туужийг анх хуулсан уйгаржин монгол vсгийн эх нь 1716 оны модон барын Гэсэрийн тууж биш бєгєєд єєр бичмэл судар байсан гэж нотолж болно. Vvнд нэг баримтыг дурдъя. 1716 онд хэвлэгдсэн Гэсэрийн туужийн IV бvлгийн 6-р хуудсанд байгаа нэг єгvvлбэр нь: «Их харангуй болж намайг огторгуйд авч гарах мэт» гэж байна. Энэ єгvvлбэрийг хэвлэгдсэн тод vсгийн Гэсэрийн туужид «Их хан гарди болж намайг огторгуйд авч гарах мэт» гэж бичсэн байна. Энэ єгvvлбэрийг урьдах хойдох єгvvлбэртэй харьцуулж vзэхэд «харанхуй» гэдэг нь буруу, «хан гарди» гэдэг нь зєв байна. Бас Гэсэрийн эхийн сvнсийг 1716 оны хэвлэлд «биндэрьяа эрдэнэ болов» гэж байхад «Тод vсгийн Гэсэрт» «Очир дар эрдэнэ болов» гэж байна. Vvнээс гадна тод vсгийн Гэсэрийн тууж, 1716 онд хэвлэгдсэн Гэсэрийн тууж хоёрын хооронд зєрvvтэй vг єгvvлбэр цєєнгvй бий.

            Энэ удаа хэвлэж байгаа есєн бvлэг Гэсэрийн туужийг бид зєв сайн эхээс зєв сайн хуулж бичсэн гэж баталж хараахан чадахгvй, бидний хэрэглэсэн эх бичиг ч гvйцэд сайн биш байлаа. Бид ч хуулахдаа зарим vгийг буруу уншиж, зарим єгvvлбэрийг буруу ойлгосон удаа байж болмоор байна. Ийм учраас монгол Гэсэрийн туужийн зєв сайн эхийг олж бидний энэ удаагийн хэвлэлд гаргасан алдаа дутагдлыг арилгах хэрэгтэй байна.

Гэсэрийн туужийг уйгаржин монгол vсгээс шинэ кирилл vсгээр хуулж бичих гэдэг vгийг хэлэхэд амархан боловч хийхэд хэцvv ажил байлаа. Энэ талаар тохиолдсон зарим бэрхшээлийг дурдъя. 1716 онд хэвлэгдсэн Гэсэрийн туужийн I бvлэгт Журыг (Гэсэрийг) Цотонгийн хуримд очихдоо «хvнээс сагал гуйж аваад оч» гэж Царгин ноён хэлсэн байна. «Сагал» буюу «сахал» гэж юу вэ? Vvнийг «сагил ямаа» гэж тааварлаж бичив. «Сагил» гэж шvдлэн буюу хязаалан хонь ямааг хэлдэг байна. Гэсэрийн туужид бас шингэн юмны савыг «намаган» буюу «амаган» гэж бичсэн байна. Энэ vгийг сурвалжилбал Дундговь, Євєрхангай аймагт айргийн багахан хєхvvрийг «намаг» гэж нэрлэдэг байна. Нууц товчоонд Боорч «намбугатай» цэгээгээ хєдєє орхиж Тэмvжинтэй хамт найман шарга морийг нэхэж явсан гэж бий. Нууц товчооны «намбуга», Гэсэрийн туужийн «намаган», одоогий монгол хvмvvсийн ярьдаг «намаг» цєм нэг vг мєн гэж бодоод Гэсэрийн туужид «намга» гэж хуулж бичив, «Цод болд илд» гэж Гэсэрийн туужид олон гарч байна. Халимагт «цод» гэж хvнд жинтэй юмыг хэлдэг байна. Ингэхлээр «цод болд илд» гэж хvнд болд илд гэсэн утгатай болов уу гэж бодоод «цод (хvнд) болд илд» гэж бичив. Тєвд хэлэнд khro гэж бичээд чо буюу то гэж дууддаг vг байна. Энэ бол холимог тємєрлєг цасын нэр юм. Тєвдийн чо гэдэг vгэнд монголын «д» олны тэмдгийг нэмээд чод гэдэг vг vvссэн байж бас магадгvй. Гэсэрийн тууж ер нь баруун Монгол буюу Ойрдод vvссэн мэт тул мэдэгдэхгvй олон vгийн их тєлєвийг ойрдын ярианы хэлнээс эрэх хэрэгтэй мэт санагдана.

            Монгол Гэсэрийн туужийг хэвлэлд бэлтгэх завсар єєрийн ажигласан ба олж мэдсэн зарим зvйлээ энд тэмдэглэхийг хvсэж байна.

            Заяын Гэсэрийн туужтай яг тохирох тєвд Гэсэрийн тууж олдоогvй тул тvvнийг тєвд хэлнээс орчуулсан зохиол уу, зсвэл монгол хэлээр бичигдсэн зохиол уу? гэдэг асуултыг шийдвэрлэж болохгvй байна. Заяын Гэсэрийн тууж болбол орчуулгын байдал байхгvй, цэвэр монгол бичгийн хэлээр бичигдсэн зохиол гэдгийг тэмдэглэж болно. 1716 онд хэвлэгдсэн Гэсэрийн тууж бол баруун монголын ярианы хэлээр бичигдсэн байхад Заяын Гэсэрийн тууж Монголын сонгодог бичгийн хэлээр бичигдсэн байна.

            Бидний бодож байгаагаар болбол 1716 онд хэвлэгдсэн Гэсэрийн тууж, Номч хатны Гэсэрийн тууж хоёр болбол Заяын Гэсэрийн туужаас уламжлан гарсан байж магадгvй. Туульчид Заяын Гэсэрийн туужийг уншиж цээжлээд тvvнийгээ товчлон ярьж тэр яриаг бичиж аваад 1716 онд хэвлэгдсэн Гэсэрийн тууж vvссэн байж болох юм. Гэвч 1716 онд хэвлэгдсэн Гэсэрийн тууж буюу тvvний уг эхээс Заяын Гэсэрийн тууж уламжлан гарсан байж хэрхэвч чадахгvй гэж батлан хэлж болно.

            1716 онд хэвлэгдсэн Гэсэрийн туужийн уг эхийг XVIII зууны vед Хєх нуур хавьд Єєлд таван туульчаас бичиж авсан гэдэг бvдэг мэдээ Зєвлєлт оронд гарсан Гэсэрийн судлалын ном єгvvлэлд гарсаар нэлээд хэдэн жил болж байна. Зєвлєлтийн эрдэмтэн С. Ю. Неклюдов тэр бvдэг мэдээг лавшруулан судалж уг сурвалжийг олж гаргав. Энэ бол нэн сайшаалтай. Ленинградын дорно дахиныг судлагч эрдэмтэн нарын архивд эрдэмтэн Цэвээн Жамцараногийн архив хадгалагдаж байна. Тэнд Цэвээн Жамцарано Жигжидийн Содномжамц гэдэг ламын ярьсан зvйлийг тэмдэглэсэн байна. Содномжамц Дуйнхор гэгээний багш болж Бадгар сvмд сууж байхдаа Жанжа хутагтын (1642-1714) хэвлэгдээгvй нууц намтрыг уншиж vзсэн байна. Тэр намтарт бичсэнээр бол I Жанжа хутагт XVII зууны эцэст Хєх нуурт очиж байх vедээ Єєлд хэдэн євгєн vлгэрчийн амнаас Гэсэрийн туужийг бичvvлж аваад тvvнийгээ засаж хэвлvvлсэн юм гэж байж гэнэ. Энэ бол 1716 онд хэвлэгдсэн Гэсэрийн туужийн уг гарлыг судлахад чухал мэдээ болно. I Жанжа хутагтын хэвлэгдсэн намтрыг vзвэл I Жанжа хутагт 1689-1690 онуудад Хєх нуурын ноён Далай хун тайжийнд зочилж очсон ба 1697 онд Баатар тайжийнд очиж хурим найрт оролцож явсан байна. Миний тааварлаж бодоход I Жанжа хутагтад Гэсэрийн туужийг цзэжээр хэлж бичvvлсэн євгєн туульчид нь Заяын Гэсэрийн тууж шиг тийм бичмэл туужийг уншиж цээжилсэн євгєд байсан бололтой. Ийм учраас 1716 оны хэвлэлийн Гэсэрийн тууж Заяын Гэсэрийн туужаас товч болсон ба ойрд аман аялгуугаар бичигдсэн бололтой. 1716 оны хэвлэмэл судрын уул эхийг хэлж бичvvлсэн туульчид нь Заяын Гэсэрийн тууж шиг тийм туужийг уншиж цээжилсэн болов уу? гэдэг таамаглалыг дэвшvvлэхдээ бид тэр туульчдын уншиж цээжилсэн эх судар нь Заяын Гэсэрийн туужтай ав адил судар байгаагvй, харин жаахан тєстэй судар байсан болов уу гэж тааварлаж байна. Тэр туульчдын уншиж цээжилсэн эх судар нь Заяын Гэсэрийн туужаас нэлээд ялгаатай судар байсан байж таарна. 1716 оны хэвлэмэл Гэсэрийн тууж, Заяын Гэсэрийн тууж хоёрын хооронд товч дэлгэрэнгvй хоёр vндсэн ялгаа байхаас гадна, газар орны нэр, vйл явдал ч нэлээд зєрєєтэй байна. Yvнээс хэдэн жишээг гаргая. 1716 онд хэвлэгдсэн Гэсэрийн тууж дотор Хятадын Гонма хааны тєрийг зассан бvлгийн эцэс хирд Арслан (Синдv) гол, Заан (Зан) гол хоёрт нутагтай хоёр хvний тухай дурдсан байхад Заяын Гэсэрийн туужийн мєн бvлэгт Арслан гол, Заан гол хоёрын тухай огт дурдсангvй байна. Тэрчлэн Болжморын хоолойд Гэсэр багадаа эцэг эхийн хамт амьдарч байв гэж 1716 оны хэвлэлд хэлжээ. Энэ Болжморын хоолой гэдэг газар, Заяын Гэсэрийн туужид байхгvй байна.

            Гэсэрийн тууж хэчнээн ч vлгэр домгийн чанартай vнэн, амьдралыг давуулсан фантастик зохиол боловч бvлэг бvрээс vнэн явдлын хvvшлэл тусгалыг олж харж болно. Жишээ нь, нэг мангас лам болж хувилж ирээд Гэсэрт бузар юмаар адис тавьж Гэсэрийг илжиг болгон хувилгаж аваачаад илжгийг будаа тээрэмдэх ажилд хэрэглэж байна. Хvнийг илжиг болгон хувилгаж зарцлах явдал Шидэт хvvр зэрэг элдэв зохиолд элбэг тохиолддог боловч мангас, лам болон хувилж ирээд Гэсэрийг хорлосон энэ хэсэгт тvvхэн vндэс байх шиг санагдана. Тєвд оронд Бурханы шашин их дэлгэрээгvй байсан цагт Энэтхэгээс Бурханы шашин Гималайн арын замаар Афганистан, Хач, Тохар, Дунд Азиар дамжиж Уйгар, Согд, Дорнод Туркестан оронд нэвтэрч улмаар Хотан, Ойрд, Бадаа Хор (баруун Монгол буюу Тюрки) Бурханы шашинтай болсон байлаа. Бурханы шашинтай Тюрки аймгаас лам банди нар Тєвдєд очих явдал цєєнгvй байсан юм. Мангас, лам болж Тєвдєд очсон гэдэг нь Уйгарын лам Тєвдєд очиж байсны тусгал байж болох юм. Yvнд Уйгар, Тюрки оронд эртнээс нааш илжиг эдэлдэг заншилтай байсныг бас дурдах хэрэгтэй.

            Гэсэрийн тууж, Жангар, Нууц товчоо зэрэг соёлын єв болсон их зохиолуудын хооронд тодорхой бус боловч ямар нэгэн бvдэг холбоо байх шиг санагдаж байна. Жишээ нь, Гэсэрийн туужийн V бvлэгт Шарайголын гурван хааны найман шарга морийг Цас Чихэр булааж авсан байна. Энэ нь Нууц товчоонд Тэмvжиний найман шарга морийг дээрэмчин булааж авсантай тєсєєтэй шиг байна.

            Монгол Лин Гэсэрийн тууж буюу тєвд хэлнээс орчуулсан Замлин Сэнчиний намтар гэдэг тууж 1959 онд Улаанбаатар хотод хэвлэгдсэн билээ. Энэ туужид Гэсэрийн Лин орны нэг муж нь Бумба нэртэй байдаг. Энэ Бумбын орны ноён нь Гэсэрийн ах Цас Чихэр байжээ. Жангарын туульд болбол Бумбын орныг Жангарын нутаг орон гэж магтан дуулсан байдаг билээ. Цас Чихэрийн харьяат Бумба орон, Жангарын Бумба орон хоёрт ямар нэгэн холбоо байж магадгvй. Гэсэрийн туужийн V бvлэгт Шарайголын гурван хаан Гэсэрийн Лин оронд халдан довтолж Рогмо гуа хатныг булаан авсан тухай єгvvлсэн байдаг билээ. Жангарын туульд мєн Шарайголын гурван хааны тухай єгvvлсэн байдаг. Yvнд бас ямар нэгэн холбоо байж магадгvй.

            Монгол Гэсэрийн туужуудыг ерєнхийд нь ажиглахад vнэн тvvхт явдал гэж санамааргvй vлгэр, домог, давруу vйл явдал голлож єгvvлэгддэг байна. Энэ байдал нь зvvн хойд Тєвдийн Амдо орны Гэсэрийн туужуудтай харьцуулан vзэхэд улам тодорхой мэдэгддэг билээ. Амдо орны Гэсэрийн туужид болбол мєн нутагт XI зууны vед болсон тvvхт явдал  бичигдсэн  гэж  би хувьдаа боддог юм. Энэ саналаа   «Исторические корни Гэсэриады» гэдэг номдоо бичсэн билээ. Амдо Гэсэрийн туужийг бусад Гэсэрийн туужуудтай харьцуулж vзэхэд илvvгээр тvvхт шинж тодорсон байдаг. Жишээ нь, монгол Гэсэрийн туужид нэг баатар, нэг удаа довтлоод дайсны тvм буман цэргийг  хядав гэж байдаг. Бас гурван  настай хvv, том  баатруудтай  хамт  байлдаж тулалдаж явдаг.  Ийм  хэтрvvлэл  Амдо Гэсэрийн туужид цєєн байдаг. Амдо Гэсэрийн туужид Гэсэртэй хамт хойд зvгийн Лузан мангастай байлддаг  Гадар Чиньон гэж тvшмэл гардаг. Гадар Чиньон болбол XI зууны vед Хотан хотод сууж байсан бєгєєд Буддийн шашинд ороод Лалын шашинтан ах дvv нартайгаа байлдаж байсан Кадыр хаан мєн гэдэг саналыг  бид урьд  дэвшvvлсэн билээ. Амдо Гэсэрийн туужийн зарим хэсгийн  монгол орчуулга  болох  монгол  Лин  Гэсэрийн намтар хэмээх зохиолын дотор Гэсэр хаан Тєвдийн алдарт орчуулагч Ралоцаватай найрамдлын харилцаатай байсан гэж бичсэн байдаг. Ралоцава XI зууны vед амьдарч байсан нь Тєвдийн тvvхэнд тодорхой бий. Ийм тvvхт хvмvvс, тvvхт явдал баруун хойд Тєвдийн Ладаг орны Гэсэрийн тууж ба монгол Гэсэрийн туужуудад бараг байдаггvй. Энэ яагаад ийм байна вэ? гэвэл жинхэнэ тvvхт явдлын болсон газарт бичигдсэн Гэсэрийн туужуудад тvvхт явдал ба тvvvхт хvмvvс vлэмжхэн хадгалагдан vлдсэн байна. Жинхэнэ тvvхт явдлын болсон газраас алслагдсан хол нутагт Амдо Гэсэрийн туужаас уламжилж сунжирч ирсэн буюу алс нутгийн туульч нараас бичиж авсан Гэсэрийн туужуудад тухайлбал Ладаг буюу Монгол Гэсэрийн туужуудад жинхэнэ тvvхт явдал, тvvхт хvмvvс vлэмжхэн арчигдаж бvдэгшсэн буюу арилсан байна гэж тааварлаж болно.

            Энэхуу есєн булэг Гэсэрийн туужийг хэвлэхдээ бvлгvvдийн доторх утгат хэсгvvдийг дугаарлаж хэсэг тус бvрд жижиг гарчгийг тавьсан болно. Энэ дугаарлалыг єєрийн багш академич Сергей Андреевич Козины (Гэсэрийн туужийн) орос орчуулгад хийсэн аргыг дуурайж хэрэглэсэн болно.

            Гэсэрийн туужийг уйгаржин монгол vсгээс Кирилл шинэ vсгээр хуулан бичихэд туслалцсан Я. Цэрэндаваа, Р. Отгонбаатар нарт талархлаа хvргэе.

 

Ц. Дамдинсvрэн

 

 

 


ємнєх     гарчиг    vргэлжлэл