Гэсэрийн тууж

 

 

АРВАН ЗYГИЙН АРВАН ХОРЫН VНДСИЙГ ТАСАЛСАН

АЧИТ БОГД  ГЭСЭР  МЭРГЭН  ХААН

АЛДАРШИН ДУУРССАН ТЭРГYYН БYЛЭГ

 


 

8. Гэсэр хэрээ, чєтгєр, оготно гурвыг алав

 

            Тэр цагт чєтгєрийн хар хэрээ нэг настай хvvхдийн нvдийг цохиж нvдгvй болгож алдаг байжээ. Гэсэрийг тєрєв гэж сонсоод нvдийг нь цохьё гэж айсуй ажээ. Гэсэр тvvнийг хувилгаанаар мэдэв. Нэг нvдээ хялайж, нэг нvдээ аньж, хялайсан нvдэн дээрээ есєн салаат тємєр урхиа тусгаж, чєтгєрийн хар хэрээг нvдий нь цохих гэтэл есєн салаат тємєр урхийн шижимнээс татаад чєтгєрийн хар хэрээг бариад алж орхив.

            Тэр цагт ямаан шvдэт, нохой хоншоорт чєтгєр, Гvнгv эцэг Эргэслон (Гэлон) лам болон хувилж ирж, хоёр настай хvvхдийн толгой дээр авшиг тавигч болоод хэлийн нь vзvvрийг тас хазаж хэлгий болгох байсан ажээ. Тvvнийг Гэсэр мэдэв. Тэр чєтгєр, Гэсэрт айсуйг Гэсэр мэдээд дєчин таван дун цагаан шvдээ зууж хэвтэв. Хvрч ирээд лам болж толгой дээр авшиг тавив. Хуруугаар шvдийг нь ухаж, соёогоороо бас шvдийг нь соёодож эс хvч хvрэв. «Энэ хvvхэд тань язгуур эх хэлтэй билvv, угаас ингэж зуурч тєрж билvv» гэж асуув. «Уйлнам билээ бид эс мэдэв» гэв. Чєтгєр одоо хэлээ дvрж хєхvvлнэм. Хєхєгч болоод хэлийг бяцхан хєхнєм. «Сайн. Хэл хєхнєм» гэж бас хєхvvлнэм. Хєхєгч болоод хэлийг багалзуураар нь тас хазаж алж орхив.

            Гурван насандаа чивлийн оготно шар vхрийн чинээ болж газрын хєрсийг урвуулж, Монгол улст муу vйлдэж байсан ажээ. Гэсэр тvvнийг мэдээд vхэр хариулагч євгєн хvн болон сvх барин гvйв. Шар vхрийн чинээ оготно газрын хєрсийг урвуулж явтал євгєн сvхээрээ vхрийн эвэр хооронд цохиод алж орхив. Дав дээр гурван догшныг алав.

 


ємнєх     гарчиг    vргэлжлэл