9. Сэнлон
баяжиж гэр бvлээ
авчрав
Тvvний
хойно хонь нь тєрєв.
Дун цагаан хурга гарав. Гvv
нь тєрєв.
Билгийн хээр унага тєрєв.
Vхэр нь тєрєв.
Тємєр
хєх
хирс vхэр
тєрєв.
Нохой нь тєрєв.
Тємєр
хушуутай зэс єлєгчин
тєрєв.
Гэсэр тэд бvгддээ
сан тавьж, огторгуй дахь Навса Хvрз
эмэг эхдээ залбирав: «Эжий минь энэ бvгдийг
минь сайхан тэжээж єсгє.
Намайг хэзээ єг гэсэн цагт тэднийг єгєєрэй»
гэв. Тэд бvгдийгээ
бас Навса Хvрз
эмэг эхдээ vзvvлж
єргєв.
Эх нь «Зєв»
гээд авав.
Сэнлон євгєн,
зовлонт эмээс тєрсєн
гэж нэрийг Жур гэж нэр
єгєв.
Жур хоёр гурван малаа хариулж явнам. Явахдаа гурван долоон
хулс
сугалж авав. Гурван долоон дэрс сугалж авав. Гурван долоон хялгана
сугалж авав. Гурван долоон харгана сугалж авав. Дэрсээр муу гvvгээ
цохилов. «Энэ гурван долоон дэрс минь цохих тутам минь дэрсэн
цагаан шаргал адуу болцгоо» гэж цохилов. Хулсаар муу vхрээ цохив.
«Навч мэт сvvлтэй,
хулсны
vе мэт єнгєтэй
ийм сайхан vхэр тєрцгєє».
Хялганаар хонио цохив. «Ийм сайхан хялгана мэт олон тєрцгєє»
гэж цохив. Харганаар хамуут тэмээгээ цохив. Хувилгаанаар шившиж
цохилсонд тэд бvгд
булт тєрнєм.
Гагц гvvнээс
дэрсэн цагаан адуу тєрцгєєв.
Мєн
алиныг тоолном? Гэсэрийнхээ зарлигаар сар
бvр
дэд дэдээр тєрєв.
Гэсэрийн зарлигаар сар бvр
тєрєхєд
тоолшгvй
олон мал болов. Сэнлон євгєний
баяр нь танаггvй.
«Миний
ерєєл
буй за. Ганцын эх мянга гэгч энэ байнам» гэхэд нь Амаржил:
«Yнэн
биш юу вэ тэр чинь? Чиний ерєєлийг
би бvгдийг
хэдийнэ мэдсэн билээ. Адвиш ерєєлтэй
биш vv, чи» гэж хуурч зарлиг болов.
Сэнлон,
«Энэ малыг маань хэн хадгалнам?» гэж их улсдаа очив. Цотонд хvрч
хэлэв: «Хvний
vзэн ядаж хєєж
орхисон vзэсгэлэнт сайхан эмээс чинь нэг муу хєвгvvн
тєрж
байна. Муу гэж байлгана уу? Сайн гэж хаан орон суулгана уу? Муу ч
болов суулгах жишээтэй л болов. Эм, хvvхэд,
гэр, малыг минь над єг» гэв. Бvгд
улс «Сэнлон євгєнийх
зєв
биш vv» гээд эм, хvvхэд,
тэд бvгдийг
нь булт єгєв.
Сэнлон євгєн
тэднээ авч харьж ирэв.
[Нєгєє
эмээс Цас (Жаца Шалгар), Ронса нэрт хоёр хєвгvvн
ажээ.] «Цас, Ронса, Жур гурвуул энэ малыг минь хариул» гэв. Гурван
хvvхэд
мал хариулж явна. Жур холын уулыг ойр болгож, ойрын уулыг хол
болгож, малыг хувилгаанаар адуулж явна.
Жур
эцэгтээ хэлэв: «Миний ерєєл
буй за гэж, малаа
єсгєв
гэж баярлах чинь юу билээ? Одоо орд цагаан гэрийг vл барих чинь
юув» гэв.
Євгєн
хэлэв: «Бид мод хvч
хvрч
авч чадах болов уу? Очвол ч очъё» гэж явав. Модонд хvрч
бvгдээрээ
мод огтолж явав. Євгєн
шударга модыг огтолж нэг хэдийг унагав. Жур хувилгаанаар ханыг
ханаар, унийг униар босгоцгоов. Сэнлон євгєн
сайхан шударга мод vзэж огтолъё гэж очивч Жур хувилгаанаар єргєст
мод болгоно. Євгєн
огтолж ядаж гараа эсгэж ирэв. «Нvгэлт
муу хєвгvvн
очиж билээ. Шударга сайхан мод гэж огтолъё гэтэл єргєст
мод болно. Гараа эсгэж санд мэнд харьж ирэв би» гэв. Жур орд
цагаан гэрийнхээ модыг авч ирэв. «Ахай минь, огтолсон модоо юу гэж
орхиж ирэв чи? Чиний орхисон модыг би авч гэр хийж ирэв би» гэв. «Yнэн.
Би мод огтолж билээ. Огтолсон модоо газар эндэж гээгч билээ би.
Энэ муу хулгай хийж авсан ажээ» гэв. «Ахайн минь vг vнэн. Чиний
огтолсон модноос хулгай хийж авсан мод минь тэнд хоёр гурван
гэрийн мод байна» гэв. «Чи юу огтолж явнам?» «Би хvч
vл хvрэхдээ
чиний огтолсон модоор гэр хийв би» гэв. Тэр гэрээ бvрхvvлэв.
***
Гурван хvvхэд малд очив. Сэнлон Ронсагийн эхийг дотночилж явнам.
Гурван хvvхдийн малд очсон хойно Ронсагийн эх идээ чанаж тавина.
Цас Чихэр, Ронса
хоёрт ширээн дээр тавьж єгнє. Журд нохойн идэх муу аяганд хийж
єгнє. Жур гурван атга цагаан чулуу, гурван атга хар чулуу авав.
Цагаан чулуугаа хадны дээр дэлгэж тавина. Олон мал єєрсдєє бэлчиж
очно. Харихдаа хар чулуугаа хавтгандаа хийгээд ирнэ. Олон мал
хойноос нь єєрсдєє дагаж ирнэ.
Маргааш
єглєєгvvр
гурвуул бас малд явав. Малынхаа дэргэд суугаад ярив. Жур хоёр
ахдаа vг хэлэв: «Бид ийм олон мал хариулж явж єдєр
бvр
хоосон явмой. Нэгэн тугал алж идье» гэв. «Алж идье» гэхэд Ронса
хэлэв: «Эцэг эх маань биднийг донгодмой» гэв. Цас Чихэр дуугvй
суув. «Донгодох юмыг би даая. Цас Чихэр минь нэг тугал барь» гэв.
Цас нэг тугал барив. Жур алав. Арьсыг битvv
туламлан євчив. Махыг идээд ясыг тулам дотор хийгээд сvvлээс
нь барьж гурван vе даллаваас амьд тугал болон олон тугалын хойноос
гvйв.
Малаа авч харьж ирэв. Гурван хvvхэд
гэртээ оров. Цас, Ронса хоёр босож байв. Жур зvvнтээ
тавьсан идээнээс идэж суув. Эх нь хэлэв: «Жур юунд идээгээ идэв?
Та хоёр юунд vл идэх буй?» гэв. Ронса хэлэв: «Жур дvv
маань маньд нэг тугал алж єгч, тvvний
махыг идэж цадав. Идэхгvй»
гэв. Сэнлон євгєн:
«Ээ! Жур тэр чинь vнэн vv?» гэж асуув. «Худал хэлнэм. Vгvй»
гэв. Євгєн
ташуур барьж босон харайв. Журыг ташуураар савна. Савахад нь Жур
ташуур дээрээс нь ноцон хэрэлдэж байв. Байтал Амаржил гvйж
ирэв. «Юу болов? Євгєн!»
гэв. «Энэ муу чєтгєр
хvvхэд
чинь нэг тугал барьж алж идэв гэнэ. Ийм нvгэлт
ажээ» гэж уураа даран ядаж байв. Амаржил хэлэв: «Барсан муу,
тэнэсэн муу хултгєр!
Чиний тугал тоогvй
буюу? Тугалаа бvртгэе»
гэв. «Чам мууд юуны ийм олон мал билээ? Vнэн идсэн ч гэсэн ганц
тугалын тєлєє
vvнийг минь жанчих чинь юув? Биенийхээ
сайнаар єсгєсєн
мал мэт санаж байна чи» гэж донгодов. Євгєн
гvйж
тугалаа бvртгэв.
Тугал нь бvрэн
ажээ. Євгєн
гэртээ гvйж
очив. Ронсыг «яасан худалч билээ?» гэж донгодов: «Yvний
хойно чи худал хэлэв зээ. Би чамайг vхтэл хєвшинє»
гэв.
Маргааш
єглєє
гурван хvvхэд
бас малаа авч очив. Жур нэг тугал алав. Ронса сvvлний
ясыг нь хулгайлж євєртлєв.
Урьд ёсоор махыг авч идээд ясыг тулмын дотор хийв. Мєн
гурван vе даллаваас оготор тугал болон олон тугалын хойноос мєрєєр
нь гvйж
очив. Малаа авч гэртээ ирэв гурвуул. Ронса хэлэв: «Жур дvvгийнхээ
алж єгсєн
тугалын сvvлийг
идье» гэж єврєєсєє
цустай сvvл
гаргаж галд булж суув. Євгєн:
«Ронса! Энэ чинь юув?» гэв. «Жур дvv
минь маньд нэг тугал алж єгч, тvvний
сvvлийг
идье гэж шарнам би» гэв. Євгєн:
«Одоо авай. Жур ийм нvгэл
хийжээ» гэж бас ташуураа барин Журыг савнам. Савтал Жур ташуур
дээрээс нь аван ноцолдов. «Энэ их зєнтєг
(зєнєг)
болох нь энэ vv? Энэ намайг давхийвэл жанчъя гэж над тэмvvлнэ»
гэв. Журын эх нь гvйж
ирэв. «Юув, нvгэлт
хvлтгэр,
яав?» гэв. «Нэг тугал алж гэж Ронса сvvлний
цустайг шарж сууна. Vнэн буюу? Худал буюу?» гэв. Журын эх нь
хэлэв: «Чи энэ хєвгvvнийхээ
vгээр юу гэж ингэж жанчнам? Тугалаа бvртгэж
vзээсэй» гэв. Євгєн
тугалаа бvртгэв.
Олон тугал бvрэн
ажээ. Нэг тугалын сvvлээс
цус гарч явав. «Сvvлийг
нь огтолсон байна» гэж євгєн
гэртээ гvйж
ирээд Ронсыг гєвшив.
«Чи тэр бармыг юу гэж гvжирднэм?
Бутач ирээд хотчийг хорино гэгч энэ байна» гэв.
* * *
«Заяатай худал хэлэгдэхээр vнэнээр хэлэгдье би. Заяатай маргааш
чиний малаас олныг алж идье би» гэж Жур хэлэв. Гурвуул малд явав.
Жур хониноос нь есєн ирэг алж их тогоо хувилгаанаар хурааж Ронсаг
сvрээр дарж тэр махыг бvгдийг болгов. Махаа гаргаад сан тавьж,
хамаг бvгд сахиусандаа залбирнам: «Дээр Хурмаст тэнгэр ахай минь,
дэд нь болбол Эсруа аймагт арван долоон тэнгэр нар, дэргэдэх гучин
гурван тэнгэр нар, Навса
Хvрзэ эмэг эх эжий минь, Арьяа Аланкари охин цагаан тэнгэр
хэлмэрч минь, гурван зуун жаран єєр хэлтэн амьтан сахиус минь,
Мо гvvш, Данбо нэрт тєлгєч минь, Уулсын хаан Овоо Гvнжид алтан
дэлхийн хувилгаан эцэг минь, ялгуусан гурван єхий минь, дээд арван
зvгийн бурхан сахиус минь, доод дєрвєн их Лусын хаад минь, Та
бvгдийнхээ оч гэсэнд би ертєнцєд ирж тєрєв. Тєрснийхєє хойно та
бvгддээ муу биеэ vзvvлэх минь энэ. Ариун тахил тахиж наманчлах
минь энэ буй» гэв.
Хамаг
сахиус нь: «Нусгай минь алтан дэлхийд тєрж
байна. Хамарт мань сайхан vнэр vнэртэж байна. Тєрж
маньд бэлгээ
vзvvлэх
нь энэ байна» гэв.
Тэд
бvгддээ
залбираад Цас, Ронса хоёрын ємнє
их ширээн. дээр идээ тавьж єгєв.
Цас чадах
чинээгээрээ идэж сууна. Ронса Гэсэрийн сvрд
дарагдаж vл идэж сууна. Жур сахиусаа хурааж олон хvн
болгоод бvгд
идэж орхив. Ронса босоод гэрээ тэмцэв. Цас, Жур хоёул малдаа очив.
Ронса эцэг эхдээ хэлэв: «Жур хєвгvvн
чинь есєн
ирэг хага татаж алав. Олон тогоо хурааж ирж бvгдийг
чанав. Махаа болгож гаргасан хойноо дэмий дээр тэнгэр гэнэ, доор
лусын хаад гэнэ, дэмий бурхад гэнэ, юу юу хэлэв, дэмий олон юм
хэлнэ билээ. Би эс мэдэв. Цас бид хоёрст мах чанаж єгєв.
Хайран хониныхоо тулд гомдож эс идэв би. Хамаг мал хаашаа очсоныг
ч эс мэдэв. Махаа идэхдээ дэмий явдлын буюу олон хvн
ирэв. Дэмий «Буу, буу» гэж угтан гvйж
морийг нь авцгаана. Тэд бvгдээр
хуримынхаа махыг бултыг идэж орхив». Ронса энэ vгийг євгєнд
хэлэв.
Євгєн
«Ийм нvгэл
ажээ, ийм чивэл ажээ» гэж ташуураа барин малдаа гvйв.
Дээр гарч євгєн
саравчилж харваас Жур дэргэдээ олон мал тууж явах ажээ. Євгєний
нvдийг
хувилгаанаар халхалж бие малаа эс vзvvлэв.
Євгєн
гэртээ гvйж
харьж ирэв. «Yсэд
бараагvй
(огт харагдахгvй
байна). Халаг хуухай. Жур гэгч чамайг даа» гэж занаж сууна. Занаж
суутал Жур олон малаа тvрхэртэл
тууж, дуулж элдэж ирэв. «За чи малаа бvрэн
тууж ирэв vv? Чамайг мэдлээ би» гээд ташуур барин угтан гарав.
Журыг ташуураар савна. Савтал ташуурыг нь булаан авч хаяж орхив.
Євгєн
Журыг ноцов. Жур унагч болоод «Ёо
халхай» гээд євгєнийг
дээгvvрээ
хаяж орхив. Євгєн
«Ёо,
ёо» гэж бархирна. «Жур ч болов «ёо халхай» гэв.
Амаржил гvйж
ирнэ: «Євгєєн,
яав яав?» гэнэ. «Хєвгvvн
тєрж
гэж санаж билээ. Чиний хэлсэн vг vнэн байсан ажээ. Чєтгєрийн
хувилгаан байсан аж. Есєн
ирэг хага татаж алж идэв гэнэ. Энэ намайг жанчих гээд харин толгой
дээгvvрээ
хэт хаяж орхив. Бие минь эвдрэв vv яав? Адвиш євднєм»
гэв. «Эвдэрвэл эвдрэг. Ронса урьд тугал алав гэн гэн ирлээ. Тэр нь
vнэн байл уу? Одоо есєн
ирэг алав гэнэ. Биеийг чинь хаясан ч vнэн биз. Иргээ бvртгэж
одоо vз» гэв. Євгєн
очиж иргээ бvртгэв.
Ирэг нь бvрэн
ажээ. Євгєн
ирэв: «Халаг хуухай, Ронса яалаа чи?» гэж євгєн
гаслав. Амаржил хэлэв: «Авай Жур яалаа чи? Гэр хийсэн хvн,
хойно суув гэлээ. Гишvv
огтолсон хvн,
урьд явав гэлээ. Чамайг Ронса алъя гэж байна. Одоо Ронсаг хов vг
хэлж ирвэл Ронсын vгээр євгєн
жанчъя гэж очвол хуу (цєм)
тоолж єг»
гэж Амаржил хэлэв. «Чиний мууг аль бvр
vзэх вэ би?» гэв.
Ронсыг
донгодов: «Чиний урьд, ганцаараа олон мал ч єсгєлєє
би. Ганцаараа ч болов дуугуй хариулж явлаа би. Єдєр
бvр
алж идвэл
би энэ малыг яаж єсгєх
билээ? Чиний над єших чинь юу вэ? Худал хэлэн хэлэн хэрэлдvvлэх
чинь юу вэ?» гэж донгодов. Ронса дуун эс гарав. Цас Чихэр инээв.
Євгєн:
«Эвий эвий их vнэн биш юув? Чамайг vvний хойно хэлбэл гєвших
буй» гэв.
Маргааш
єглєєгvvр
євгєн
дотроо санав: «Та гурвуул миний шийдээр
явж чадахгvй
байна. Малд одоо би очилцъё» гэж Цасыг аван малаа тууж явав. Тэр
єдєр
дуугvй
хариулж vдэш євгєн,
Цас хоёр малаа тууж ирэв.
Тvvний
маргааш євгєн
Ронсыг авч явав. Хоёул малаа хариулж явсаар гурван хонийг чонод
бариулж идvvлэв.
Vдэш ирэв.
«Би мал хариулж билээ.
Энэ муу Ронса хонийг хариулж явсаар гурван хонь чононд
бариулж
идvvлэв»
гэж хэлэв.
Жур хэлэв:
«Намаг
бол жанчих байсан. Мундаж (аз болж) намайг эс аваачсан зєв
болж» гээд суув.
Євгєн
маргааш єглєєгvvр
Журыг аван
малаа тууж гарав.
Жур
холын уулыг ойр болгож ойрын уулыг хол болгож явав. Хонины
захад очье гэтэл чоно гvйж
явна. «Ахай минь энэ чоно гvйж
явахыг
мэдэв
vv?» гэв. Євгєн
хэлэв: «Юу мэдэх вэ? Хонь гэтэж явнам
за» гэв.
«За ахай чи знэ чоныг харваж оно. Оновол чи
нэг
ирэг алж махыг над бvv
єгєлц.
Чи бултыг ид. Чамайг алдвал би харвая. Би оновол би нэг ирэг алж
махыг би идсvv.
Чамд бvv
єгєлцье
би» гэв. Євгєн
«За» гэв. Євгєн
чоныг
харвав. Эс хvргэв.
«Ахай минь одоо хишиг
над биш vv?» гэв. Євгєн
«Yнэн
буй» гэв. Жур харвав. Сум нь онов. «Ахай чи євгєн
хvн,
дулаан бvслvvр
(бэлхэмж) хий» гэж [чонын арьсыг] єгєв.
Жур одоо
євгєнийг
хувилгааны сvрээр
дарав. Есєн
хонь алав. Олон тогоо хурааж хонийг барилж явахад євгєн:
«Халхай Жур» гэж дуугарах гэв. Дуун гарч vл чаднам. «Ээ! яалаа»
гэж босох гэв. Єндийгєєд
босож vл чаднам. Євгєн
дуун vгvй
харж суунам одоо. Хонины махыг Жур гаргав. Мєн
бас олон сахиусаа хурааж євгєнд
олон хvн
болж, ширээ єргєж
аваачиж тавьж єгєв.
Євгєн
Гэсэрийн сvрд
дарагдаж идэж
vл чадна. Жур хувилгаанаар олон хvн
болон махыг булт идэж орхив. Хоёул одоо босов. Євгєн
босож гэрээ тэмцэж гvйв.
Жур малд очив. Євгєн
гэртээ очиж эмдээ хэлж гашуудав: «Авай
яая, ийе. Би vзлээ. Ронсын хэлдэг vг эгээ vнэн байна. Есєн
ирэг алав. Махыг Жур ганцаар тас идэж орхив. Амаржил! Чиний чєтгєр
гэж хэлэгч чинь vнэн байна. Муус буюу, мангас буюу
энэ?
Энэ малыг барсан хойно маны биеийг барьж идэх байна энэ».
Євгєн
чингэж гашуудаж суунам. Жур олон малаа тууж элдэж ирэв. Євгєн
ташуураа барин гарч байв: «Авай Жур, ийлээ чи? Бар билvv
чи? Чоно билvv
чи?» гэж ташуураар цохилно. Жур ташуураар цохилтол нь ноцов. «Євгєн!
Яав, юу вэ?» гэв. «Єнєє
чи яасан олон хонь хага татав чи?» гэв. «Явъя. Чи бид хоёулаа энд
учраа ололцохгvй.
Цасад заалдъя» гэхэд «За» гэж Жур євгєнийг
хєтєлж
очив. Цасад хvрч
заалдав. Євгєн
vгээ хэлэв: «Энэ муу Жур бид
хоёул хонинд очим
гэхvл
хонины захад чоно гvйж
явна. Энэ муу хvv
над хэлэв: «Ахай, энэ чоно гvйж
явахыг мэдэв vv чи?» гэв. Чингэхэд «Хонь идье гэж явнам за» гэв
би. «Ахай бид хоёул мэлзээ хийе» гэв. Чингэхэд
«Гайгvй,
юу билээ» гэв би. «Энэ чоныг харваж оно. Оновол хонь алж махыг над
бvv
ам хvргэ.
Чи ганцаар алж махыг ид» гэв. Чингэхэд «За» гэв. «Чамайг алдвал би
харвая. Хэрвээ би оновол мєн
урьд ёсоор идье би» гэв. «За» гэж хоёул харвав. Євгєн
хvн
би эс хvргэв.
Жур харваж алав». Жур, євгєн
хоёул мєн
урьд хонь идсэнийг тоолж хэлэв. Цас хэлэв: «Єчигдєр
Ронса та хоёул малд очоод гурван хонь чононд бариулж идvvлэв
гэнэ билээ. Мэлзэж харваад урьд идсэнээ юу гэж заалднам? Ахай
чинийх буруу. Євгєн
хvн
дуугvй
яв» гэв. «Энэ хvvхдийн
минь зан ааш нь єєр байна» гээд явав.
* * *
Маргааш
бас Журыг аван малд очив. Адуу vхрийн захад шаазгай модны дээр
сууж байв. Vнэг vхрийн дэргэдvvр
гvйж
явна. Жур хэлэв: «Ахай чи мэдэв vv? Vнэг шаазгай хоёр юуны тєлєє
ингэж малын
дэргэд явна?» гэв. Євгєн:
«Эс мэдэв?» гэв. «Шаазгай морины даарь цохьё гэж явна биш vv. Тvvнээс
улам морины нугасанд орж vхэх биш vv. Yнэгний зуусан євсийг vхэр
идэж, тvvнээс
улам хордож vхэх бишvv.
Энэ хоёулыг чи бид хоёр харваж алъя. Бидний хэн албал нэг
vхэр, нэг морь алж идье. Нэг нэгэндээ ам бvv
хvргэе»
гэхэд євгєн
«За» гэв. Шаазгайг харвав. Євгєн
эс хvргэв.
«Ахай минь vнэг мєн
энэ байна. Харва» гэв. Євгєн
ойрхон байна гэж баярлаж нумаа дэлэв. Жур хувилгаанаар нумыг эс
даалгав. «Ээ! Яалаа би?» гэж євгєн
нумаа ярвайж татна. Yл даанам. «Ахай, vтэр» гэв. Євгєн
цочиж харвав. Эс хvргэв.
Жур шаазгай vнэг хоёрыг харваад алав. Vнэгийг євгєнд
єгєв.
Жур адуунаас нэг тарган гvv
сонгож алав. Vхрээс нэг тарган vхэр сонгож алав. Євгєн
бас «Халаг» гэж хэлье гэвч хэлж vл чаднам. Жур махаа болгов. Євгєнд
бас ширээн дээр аваачиж єгєв.
Євгєн
идэж vл чаднам. Жур хувилгаанаар бултыг идэв. Жур одоо дуулж сууна:
«Морины Даарь цохьё гээд шаазгай, vхрийг хордуулъя гээд
vнэг,
тэр хоёрыг харваж алъя гээд євгєн
- Энэ гурвуулаас
єєр
нэн ичгvvрт
юм буй болов уу?» гэж дуулав. Євгєн
босож гэрээ тэмцэж гvйв.
Эмдээ хэлэв: «Одоо би тvvнтэй
ханилахгvй.
Малыг минь булт идээд хойно намайг идэх байна. Энэ аалиар чєтгєр
ч биш, мангас л буй за энэ» гэв.