16. Цотон
Журыг дахин хєєв
Цотон ноён
бас vзэн ядан хvрч
хэлэв: «Энэ єдрєєс
нутаг хуваая. Болжморын хоолойгоор бид нутаглая. Энхрэхийн зоонд
Жур, эх хоёул очиж нутагла» гэв. Жур «За» гэж инээв. «Эвий! Авай
минь, юу гэж инээнэ чи?» гэж уйлав эх нь. «Чамайг байгуулсан сайн
хєвгvvн
тєрєв
vv гэж баярлаж билээ. Барсан муу хєвгvvн
тєрсєн
аж. Авай минь! Энхрэхийн зоо гэгч зун бороо vл орох, євєл
цас их орж, vргэлж шуурга болж байх бишvv.
Аргал тvлээгvй,
гєрєєсгvй,
тийм хувхай газар гэлээ тэр. Авай чи бид хоёрыг vхтvгэй
гэж илгээнэ бишvv.
Цотон ноёны улсын дэргэд сууж єрмєг
нэхэж амиа тэжээе бид» гэв. «Эжий минь, дуу! Эм хvн
чи vл мэднэ. Ямаа ижлээ эрэм гэлээ. Мєргєлдєєд
хагацам гэлээ. Эм хvн
хань эрэм гэлээ. Хэрэлдэж хагацам гэлээ. Эжий минь яв» гэж эхийгээ
аван очиж нутаглав. Журыг хvрч
нутагласан хойно Энхрэхийн зоо єлзийт сайн нутаг болов. Их
далайгаас vvдээр ус урсуулж ирэв. Гэр дээгvvр
нь хамаг мод ургуулав. Тэр мод бvрээс
хамаг жимс
гарав. Аливаа зvйлийн
гєрєєс
булт ирэв. Тэр
газарт Жур «Цахирмаг хоолт» нэр єгєв.
Энхрэхийн зоонд Жур гєрєєлж явтал Таскийн (Тажигийн) Эрдэнэ хааны
таван зуун худалдаачин Хятадын Дайвун
хаанд очиж [сангийн эд] авч харьж одно. Тэдэнд хvний хоёр
хар нvднээс биш vгvй юм vгvй ажээ. Тэр худалдаачинд vл чадах юм
vгvй. Жур тvvнд нэг бvлэг хувилгаанаар хорин хvн болон хvрэв.
Нэг бvлэг хувилгаанаа хатгагч зєгий хэдгэнэ болгож хvрэв. Тэр
улсыг тэд ээрэв. Таван зуун худалдаачин явах аргаа эс олов. Vхэх
нь ойртож байв. «Ай хайрхан богд, бид vл мэднэм бишvv. Энэ санг
минь авъя гэнvv чи? Дураа мэдэж ав. Манийг дагуулж нєхрєє болгоё
гэнvv чи? Бид чамд нєхєр болъё» гэв. «Зєв, яв» гэж авч очив.
«Энд
хоншим бодисадын сvм
мэт сайхан гэр барьж єг. Алтан,
мєнгєн,
тємєр,
чулуугаар хольж барьж єг» гэв. Таван зуун худалдаачин их далай
дээр чулуугаар гvvр
тавив. Аварга чулуугаар багана босгов. Унийг
тємрєєр
хийв. Тугалгаар цонх хийв. Тэр цонх бvрт
гал эрдэнэ шигтгэв. Гэрт нь гэрэл оруулж хийв. Дээврийг нь мєнгєєр
доторлон алтаар гадарлаж хийв. Нурууг гал эрдэнээр байгуулж хийв.
Одоо тэр дотор нь хоншим бодисадын биеийг босгов. Гэр доторх дєрвєн
єнцєгт
нь дєрвєн
гэрэлт гал эрдэнэ уяв. Хоншим бодисадын
ємнє
нь нэгэн чандмани эрдэнэ уяв. Гvvрийн
чулууг сугалав. Тvvнээс
рашааны ус урсав гэр дотор нь. Таван зуун худалдаачин vг айлтгав:
«Салхинд vл гажих, бороонд vл эвдрэх, зул хvж
vл эрэх, рашааны ус vл эрэх, элдэв зvйл
тєгссєн
мэт санаж барив бид. Ай! мэргэн хаан сэтгэлд чинь таалагдав уу?»
гэв. «Барам (хєєрхий)!
Таны зєв.
Одоо би таныг хариулъя. Та минь Тєвдийг
дайрч харих буюу? биштээгvvр
явах буюу?» «Дайрч очно» гэв. «Цотонгийн гэрийг дайр. Танаас ирж
тэр асуунам за: «Энхрэхийн Зоо дайрч ирэв уу?» гэнэм за. «Дайрч
ирэв» гэ. «Манай тэнд нэгэн муу нусгай Жур явлаа. Тэр муу vхэж vv,
амьд буюу?» гэж асууна. Нусгай Жур Хоншим бодисадын сvм
босгож чулуу, тємєр,
мєнгє,
алт, шил эрдэнэ, тугалга энэ бvгдээр
хольж барьсан ажээ. Журын бие нь vхэж, тэр гэр нь эзэнгvй
байна. Цотонд ингэж хэлээрэй» гэв.