Гэсэрийн тууж

 

 

АРВАН ЗYГИЙН АРВАН ХОРЫН VНДСИЙГ ТАСАЛСАН

АЧИТ БОГД  ГЭСЭР  МЭРГЭН  ХААН

АЛДАРШИН ДУУРССАН ТЭРГYYН БYЛЭГ

 


 

17. Жур Цотонг хазааргvй морь унуулан хєєв

 

            Тэр худалдаачдыг явуулаад Жур тэр гэрийнхээ гадуур єргєст модоор єндєр шєрєг босгов. Ганцхан vvд гаргав. Тvvндээ гучин алд тємєр аргамж хийв. Хоёр гурван алд гадас хийв. Нэг гадсаа алтан дэлхийд шааж хаалгандаа тємєр аргамжаар урхи хийж морьтой хvн багтаж орох тийм чєлєєтэй шахав. Бялуунуудыг хурааж ирж дэргэд нь тавив.

            Худалдаачин Цотонгийн гэрийг дайрав. Цотон ноён угтаж ирж асуув. Мєн худалдаачин єєрийн vг болгон Журын vгсийг тоолж хэлэв. Цотон ноён «Сайн» гэж хар морио унаж, саадгаа бvсэлж Энхрэхийн Зоонд ирэв. Жур хувилгаанаар мэдэж аргамжааныхаа дэргэд vхсэн мэт хэвтэнэ. Цотон ноён хvрч ирэв. Хар морь нь хаалганаас айж vргэнэ. Мориныхоо толгой тvрvvг савж гуядана. Морь нь давхиж шурган ортол тємєр аргамжаанд торов. Жур босон гvйн ирж, нэг гурван алд гадсаа суга татаж авав. Аваад биеийг моринд нь давхарлаж ороож хvлэв. Хvлээд Цотонгийн морь биеийг гєвшив. Гєвшиж гєвшиж хоёр гадсаа аваад мєн морины хvлээсийг тавьж [хазаарыг авч] илгээв. Хар морь нь vсэд аван очив. «Энэ Цотон ноён галзуурав уу яав?» гэж хvн элдэж (хєєж) vл гvйцнэ. Сарвас хийж барья гэв. Баригдахгvй дутаана. Цотон ноён хvнд эс баригдсаар долоо хонов. Тєвд улс Цотонгийн гадуур авлаж тэргээр гурван давхар хvрээлэв. Ав тvрсээр ирж Цотонг ноцож барив. Тємєр аргамжийг тайлж авав. Мориноос нь буулгав. Цотон ноён гэлдэрхийлж байв. «Цотон авгай! Яав?» гэж бvгдээр. «Олон худалдаачин миний гэрийг дайрч ирэхэд Журыг vхэж vv, амьд байна уу? гэж асуув би. Yхэж гэж над худал хэлжээ. Тэр худалдаачны эхийг нь алав уу би, эцгийг нь алав уу би? Журд очиж билээ би. Намайг барьж ингэж гєвшиж орхив» гэв. Цас Чихэр зэмлэж хэлэв: «Тэр худалдаачны эх эцгий нь би алав уу? гэж байна чи. Чиний эх эцгийг одоо Жур алав уу? Нэгэнт vхэх газарт Энхрэхийн Зоонд тvvнийг хєєж орхив чи. Чамайг жанчсаар алавч болох байсан» гэж донгодов. Донгодсон хойно бvгд улс тархав.

 


ємнєх     гарчиг    vргэлжлэл