Гэсэрийн тууж

 

 

АРВАН ЗYГИЙН АРВАН ХОРЫН VНДСИЙГ ТАСАЛСАН

АЧИТ БОГД  ГЭСЭР  МЭРГЭН  ХААН

АЛДАРШИН ДУУРССАН ТЭРГYYН БYЛЭГ

 


 

18. Жур Арлан гуатай уулзав

 

            Журыг гєрєєлж явтал Ма баяны охин Арлан гуа нэгэн хонь алж махаар нь vvргэнэ жимстэй талх хийж тулманд хийж vvрч ирэв. Жур ирж уулзав. «Охин хэнийх билээ? Ямар хэргээр ирэв чи?» гэв. «Ма баяны охин Арлан гуа билээ би. Ахай минь, чамаас нутаг гуй гэж илгээв» гэв. «Чи одоо энд суузна» гээд идээг аваачиж эхдээ єгєв. Жур охины дэргэд ирэхэд охин унтаж байв. Жур эцгийнх нь адуунд очиж унага орхисон гvvний унагыг авч ирэв. Охины хормойд хучиж тавив. Жур охиныг «Бос бос» гэв. Охин сэрж дээш сууна. «Яасан нvгэлт охин билээ? Яасан чивэлт охин ирэв чи, миний дэргэд? Эцэгтэйгээ сэтгэлтэй болбол морины толгойтой мэт хvvхэд тєрнє. Ахтайгаа сэтгэлтэй болбол морины дэлтэй мэт хvvхэд тєрнє. Дvvтэйгээ сэтгэлтэй болбол морины сvvлтэй мэт хvvхэд тєрнє. Энгийн улс хятад боолтойгоо сэтгэлтэй болбол морины дєрвєн хєлтэй мэт хvvхэд тєрнє. Чи нvгэлт охин бос» гэв. «Ээ! энэ над юу хэлнэм?» гэж охин босон харайв. Охины хормойноос унага унав. «Эвvv эвvv! Яасан нvгэлт билээ? Яасан чивэлт билээ? Яая би? Авай Жур vvнийг минь хvнд бvv хэл. Чи намайг ав» гэв. «Yнэн vv?» гэв. Охин: «Yнэн» гэв. «Yнэн бол vvнийг минь долоо» гэж чигчий хуруугаа хатгаж цусыг нь долоолгов. Унаганы сvvлийг авч «Сvйлэх микь энэ» гэж охины хvзvvнд нь гєрєєд уяж єгєв. «Эцэг чинь ганц хотоор иртvгэй (ирж нутаглатугай)! Нутгийн бус хошууны хvнийг бvv халгаа» гэв. Охин харив.

 


ємнєх     гарчиг    vргэлжлэл