Гэсэрийн тууж

 

АРВАН ТАВАН НАСАНДАА АРВАН ЗYГИЙН ЭЗЭН ГЭСЭР ХААН  

ГУЧИН БААТРАА ДАГУУЛЖ УМАР ЗYГ ДЭХ УУЛЫН ЧИНЭЭ

ХАР ЭРЭЭН БАРС МАНГАСЫН ХУВИЛГААНЫГ АЛСАН

НЄГЄЄ БYЛЭГ


 

Тэр цагт умар зvгт Мангасын хувилгаан уулын чинээ хар эрээн барс байжээ. Байх бие нь зуун бээрийн газрыг ззлэх ажээ. [Єндєр нь их гэсэн уулнаас vлэмж их гэнэ. Сvvл нь таван зуун алдын хар болд илд шиг хоёр иртэй, ийш тийш шарвахад тэнгэрийн цахилгаанаас нэн vлэмж гэнэ]. Баруун самсаанаас нь гал мандан шатаж, зvvн самсаанаас нь утаа бургилж байна. Хvнийг хоногийн газраас vзээд vдийн газраас єрєвхийж залгина гэнэ. Арван зvгийн эзэн Гэсэр хааны ялгуусан гурван эгч нь Жамцо Дари Оддам эгч нь Гэсэрт очив: «Ай Нусгай минь мэдэв vv чи? Умар зvгт мангасын хувилгаан уулын чинээ хар эрээн барс буй гэнэ» гэж хувилгаанаар ялгуусан гурван эгч нь зарлиг болов. «Энэ Замбутивийн улс чинь тэр барсын дэргэд явах ёсгvй гэнэ., Тvvнийг хичээж дайл (байлд)! Авай минь» гэв. «Эгчийн минь зарлиг зєв. Би эс мэдлээ. Тvvнийг одоо очиж дайлъя» гэв.

            Эрдэнэт Цас Чихэр ахдаа, гучин баатартаа элч илгээв. Тэд бvгдээ дэд дэдээр дуудаж «Ир» гэв. Тэд бvгд нь хvрч ирэв. Цас Чихэр айлтгав: «Манийг юунд ир гэв? Ай богд минь!» гэв. Гэсэр хаан зарлиг болов «Ай Цас минь! чи сонсов уу? Умар зvгт уулын чинээ хар эрээн барс буй гэнэ. Хvнийг хоногийн газраас vзээд, vдийн газраас єрєвхийж залгина гэнэ. Тvvний дэргэд улаан хєлт хvн vл байх гэнэ. Арван таван насандаа хvртэл аливаа зvйлээр хувилж явж тандаа нэг ч удаа баатрын бэлэг (шинж) эс vзvvлэв би. Баатрын бэлэг vзvvлье, яв» гэв.

            Арван зvгийн эзэн Гэсэр хаан билгийн хээр морио унав. Шvvдрийн гилбэлгээн єнгєт хєє хар хуягаа ємсєв. Цахилгаан єнгєт далавчаа дvрэв. Наран саран хоёрыг хамтаар зэрэгцvvлэн хийсэн манлай цагаан дуулгаа эрдэнэт тэргvvндээ асаав (ємсєв). Оюун эрдэнэ оньт гучин цагаан сумаа дvрэв. Догшин хар нумаа дvрэв. Билгийн гурван алд хар шор сэлмээ зvvв. «Миний хойноос хvний харцага болсон Цас Чихэр минь жигvvрт бор морио уна! Шавдат хуягаа ємс! Дуурсахуй нэрт дуулгаа эрдэнэт тэргvvндээ ємс! Гучин цагаан сумаа дvр! Догшин хар нумаа барь! Хvрмэ нэрт цул болд илдээ зvv! Намайг Цас Чихэр минь дараалж яв!» гэв. «Цасны минь хойноос хvний бvргэд болсон Шуумар минь гvйлэн бор морио уна! Шvvдрийн гилбэлгээн єнгєт хєє хар хуягаа ємс! Гучин таван цагаан сумаа дvр! Догшин хар нумаа барь! Харилгvй (мохошгvй) ирт хатан болд илдээ зvv! Цасын минь хойноос гэзгийг нь удаалж яв!» гэв. «Шуумарын хойноос нь Бадмаарын хєвгvvн Бам Сорза сайн хєх морио уна! Хєх гадарт хуягаа ємс! Хєвчин зэр зэвээ ав! Шуумарын гэзгийг чи удаал (дараа нь яв)» гэв. «Бам Сорзын хойноос хvний нагац болсон Буйдан минь гvйлэн бор морио уна! Хамаг зэр зэвээ ав! Гучин баатар минь чамайг дагаж дэд дэдээр явна. Гэзгээ (цуваагаа) бvv тасал. Бам Сорзыг чи удаал!» гэв. Энэ vг зарлиг болоод арван зvгийн эзэн Гэсэр хаан гучин баатраа авч явав.

            Явтал уулын чинээ хар эрээн барсыг хоногийн газраас харж vзэв. Vзээд: «Уулын чинээ хар эрээн барс тэр буþу» гэж Гэсэр хааныг зарлиг болоход эрдэнэт Цас Чихэр ах нь vзэв: «Уулын оргил дээр будан мэт манарагч утаа мэт бударган байх тэр буюу?» гэв. «Цас Чихэр минь тэр мєн» гэв. Гучин баатар «Аль аль?» гэж асууцгаав. Цас Чихэр «Та дуугvй яв. Та нар харахгvй» гэв. «Гэсэрийн жолоо хаагуур болбол, тvvгээр явъя» гэв.

            Арван зvгийн ззэн Гэсэр хаан лугшин хатирав. Уулын чинээ хар эрээн барс vдийн газраас дутаав. Арван зvгийн эзэн Гэсэр хаан билгийн хээр морио тас гуядаж давхив. Гэсэрийн хойноос нь гучин баатрууд дэд дэдээр дараалж явав. Уулын чинээ хар эрээн барс vдийн газраас Гэсэр хааныг єрєвхийж залгиж алдав. Алдуулаад барсыг гvйцэж эргэцvvлж явав. Гучин баатраа хvрч ирэхэд «Тэд чухам баатар уу? Баатар биш vv? Сорьё» гэж барсын аманд хувилгаанаар оров. Ороод барсын доод уруул, хоёр соёог хоёр хєлєєрєє гишгэв. Тагнайг толгойгоороо тулав. Хоёр завжийг хоёр тохойгоор тулаад явган суув. [Тєдий билгийн хээр морь нь алд цулбуураа чирж гурван ертєнцєд хvнгэрстэл янцгааж явав. Билгийн хээр морь нь Цас Чихэр эхлэн гучин баатарт єгvvлрvvн: «Гэсэр богдыг барс залгивай» гэсэнд Буйдан тvvнийг сонсоод барсыг vзэж маш ихэд айгаад «Одоо биднийг залгих болно гээд] гучин баатрыг дагуулан дутаав. Цас Чихэр Буйданг vзээд: «Ээ! байз. Буйдан яалаа чи?» гэж Буйданг дуудав. Буйдан хойшоо харалгvй дутаагаад их улст хvрэхийн урьд захын бэлчирт (нутагт) хvрэв.

            Гэсэрийн дэргэд эрдэнэт Цас, хvний бvргэд болсон Шуумар, Бадмаарын хєвгvvн Бам Сорза энэ гурван баатар vлдэв. Цас Чихэр

нєгєє хоёр баатартаа vг хэлэн уйлав: «Арван зvгийн арван хорын vндсийг тасалсан ачит Гэсэр богд мэргэн хааныг минь уулын чинээ хар эрээн барс залгив. Муу Буйдан гучин баатрыг аван дутаав. Богдын минь хайран нэр! Одоо бид гурвуулыг дутаавал хэдэн догшид юу гэнэм? Атаат ах дvv Шарайголын гурван хаан юу гэнэм? Та хоёр минь юу сананам?» гэв. «Бид хоёр юу мэдэх вэ? Цас Чихэр минь мэд» гэв. «Намайг мэд гэж хурим хуримлахыг мэд гэнэм vv? Орвол ор, харивал харь. Та хоёрын зориг» гээд Цас Чихэр уйлж байж жигvvрт бор морио тас гуядав. [Билгийн хээр морь єгvvлрvvн: «Цас Чихэр авгай минь! Арван зvгийн эзэн богдыг залгивч алтан дагина (Рогмо), та хоёрыг тvшиж явбал богдын нэгэн биеийн тєдий биз. Алалдахыг байг!» гэв. Цас Чихэр єгvvлрvvн: «Эцгэеэ! Чи нvvрэндээ vстэй морь гэгч ийм vг хэлж байна. Нvцгэн нvvртэй Цас Чихэр би богдыг барст залгиулаад амьд харьснаас vхсэн минь дээр гээд] Хvрмэ нэрт цул болд илдээ суга татаж барст очих зуур санав. «Арван зvгийн эзэн Гэсэр хаан минь хувилгаан билээ. Vхэв уу? эсвvv? Хэрвээ амьд болбол эрдэнэт махбод биед нь хvрнэ» гээд Хvрмэ нэрт цул болд илдээ дvрэв. Барсыг хоргоож самуурахдаа барсын магнайн арьсан дээрээс зvvн гараар ноцов. Барс булгиж хєдлєхєд барьсан гараар магнайн арьсыг хуу татаж орхив. Тvvний хойно давхиж ороод барсын хоёр чихэн дээрээс ноцож барсыг эс хєдєлгєв. Цасыг ноцолдож байхад нєгєє хоёр баатар нь сэлмээ суга татаж буун гvйлдэж айсуй.

            Гэсэр хаан барсын аман дотор байж зарлиг болов: «Эрдэнэт Цас Чихэр минь, мэдэв би чамайг. Энэ барсын арьсыг бvv эвд. Аргаар алъя» гэв. «Толгойн арьс нь зуун дуулганы гэр болох буй. Их биений арьс зуун тавин хуягийн гэр болох буй. Цас минь тавь» гэв. «Ай богд минь! Юу зарлиг болов?» гэж инээгээд тавив. Гэсэр хаан зvvн гараар барсын багалзуурыг атгаж гэлдрvvлж байж баруун гараар сумч шил ишт оновчоо сугалж аваад барсын багалзуурыг тас дараад гарав. Барсыг алаад: «Цас минь уран биш vv, чи! Толгойн арьсыг гучин баатартаа гучин дуулганы гэр зєвлєн эсгэ. Их биений арьсыг гучин хуягийн гэр зєвлєн эсгэ. Vлдсэн гурван зуун хошуучийн сайн сайнд єгье» гээд тавив. Гэсэр хаан барсыг алаад гурван баатраа аван явав.

            Явтал Цас Чихэр зарлиг болон айлтгав: «Ай богд минь! Буйдан гучин баатрыг чинь аван дутаав. Хайран нэр чинь» гэв. Арван зvгийн эзэн Гэсэр хаан зарлиг болов: «Цас Чихэр минь дуугvй яв. Хар багаас догшдыг доройтуулж явахдаа Буйдангаар газарчуулж явлаа би. Адилтгавал Буйдан баатар харанхуй шєнє хатгасан зvv vл андах ийм газарч буй. Чингээд зургаан зvйл хамаг амьтны хэл мэдэх ийм мэргэн буй. Дуугvй яв. Бvv ичээ тvvнийг» гэв: «Цол нь Мэргэн тэвнэ буй» гэв.

 


ємнєх     гарчиг    vргэлжлэл