Гэсэрийн тууж

 

 

ХЯТАДЫН ГОНМА ХААНЫ ТЄРИЙГ ЗАССАН ГУТГААР БYЛЭГ

 


 

Хятадын Гонма хааны хатан бурхан болов. Хатнаа бурхан болсонд хаан зарлиг болов: «Yvнд минь боссон хvн босоогоор уйл! Суусан хvн суусаар уйл! Явсан хvн явсаар уйл! Идсэн хvн идсээр уйл! Идээ эс идсэн хvн байсаар уйл! [Энэ засгийг хэн хvн эвдээд буруу явбал тэр хvний тэргvvнийг мянган хэсэг болгох буй]» гэж хаан ийм зарлиг болов. Хамаг улс гашуут болж хааны сайд яамны гадна цуглаж vг хэлэлцэв: «Хатан бурхан болсон билээ. Ясыг барих (оршуулах) билээ. Лам царыг хурааж дєчин есєн хоног ном уншуулсан билээ, Буяныг дааж ядтал єргєсєн билээ. Хаан хатан гэргий хэлэлцэж авбал болно. Хамаг улсаа жаргуулбал зохино. Энэ хатан гагцаар vхсэн биш. Хамаг улс цєм vхэх байнам» гэв. «Ийм зарлиг юу вэ  энэ? Одоо энэ хааныг сэргээн чадагч хэн болов?» гэж эрэлцэв.

            Эрэлцэж олон ядаж суутал тэр хааны долоон хожгор дархан ажээ. Долуулаа бvр ах дvv болно. Их ах нь Саваагvй сахруу хожгор ажээ. Тvvнийг ятган явагч эм нь буюу. Тэр хожгор дархан vйл барьж (ажлаа хийж) суутал эмдээ vг хэлэв. «Энэ хааны тvшмэд хааныг хэн сэргээж чадах болов гэнэм. Арван зvгийн эзэн ачит Гэсэр мэргэн хаан сэргээж эс чадвал тvvнээс єєр хэн сэргээж чадах буй? Энэ муусайн мэдэхгvй байна» гэв. Эм нь хэлэв: «Эвий! Яасан саваагvй тэнэг муу нvгэлт хожгор  билээ  чи!  Хааны  зайсангуудын эс санасныг чи  сануулах буюу? Ємнєх ажлаа дуугvй хий» гэв. Саваагvй хожгор эр юvгээ vл илгээхийг мэдээд:  «Ус авчир, єлсєж vхэх гэж байна. Идээ чанаж идье» гэв. Эмээ явахад авч явах савны ёроолыг шивж шивж орхив. [Эм  нь эрийнхээ  vгийг vнэн гэж  санаад суулганы ёроолыг цоолсныг эс мэдээд оосроос нь барьж усанд одоод ус авбал ёроол цоорсны тул ус эс тогтож  байв. Тэр эмийг удахын  зуур  дархан  хожгор] эмээ усанд явуулаад хурсан сайдын дэргэд хvрч очоод: «Ай тvшмэд! Хааныг сэргээн чадагч хэн болов? Олов уу? гэв. «Бид эс олов» гэв. «Энэ хааныг хэн  сэргээж чадах билээ? Арван зvгийн  эзэн ачит мэргэн Гэсэр хаан сэргээж чадах буй за». Тvшмэд: «Энэ хэцvv буй за?» гэв. «Чи л залж эс  чадвал  хэн залж    чадах  буй?»  гэв.  Явбал  би    явъя. Над  морь,  хєтєч,  [хvнс] єг»  гэв. Тэдгээр ноёд, сайд ихэд баярлаж] морь,  хєтєч,  [хvнс] цуглуулж єгєв.

            Хожгор дархан явав. Гэсэр хаанд хvрч буув. Гаднаа буухад нь Гэсэр хаан хувилгаанаар саваагvйг мэдээд орохын урьд сvрээр дарав. Тэр дархан орсон хойноо суухаа vл мэднэм. Мєргєхєє vл мэднэм. Дэмий алмайрч харж байв. Гэсэр хаан хэлэв: «Муу хожгор хэнийх вэ чи? Яасан муу тэнэг хожгор суухгvй яав? Гарах ч vгvй яав? Дэмий л байдаг чинь юу вэ?» гэв. [Гэсэр богд наян нэгэн єєр хэлээр асуувал] тэр дархан [тєєрсєн хурга мэт элмэрэн] дуу эс гарав. Гэсэр хаан сvрээрээ дарахаа байв. Хожгор дархан сэхээ орж мэргэн vг айлтгав: «Хятадын Гонма хааны хатан бурхан болж билээ. Хаан зарлиг болж «Боссон хvн босоогоор уйл! Явсан хvн явсаар уйл! Эс явсан хvн суусаар уйл! Идсэн хvн идсээр уйл! Эс идсэн хvн байсаар уйл!» гэж ийм зарлиг болж билээ. [Хаан ёсгvй зарлиг засаг тархааж гvр их улс бид маш их зовов.] Чингэхэд хааны зайсангууд хэлэлцэж энэ хааныг арван зvгийн эзэн Гэсэр хаан заларч сэргээх ажаамуу гэж илгээв» гэв. «Эвvv! Хамаг хаадын хатан vхвэл нь би сэргээж явах буюу?» гэв. Тэр хожгор дуу эс гарав.

            Гэсэр хэлэв: «За очвол ч очъё би. [Танай хааны санд аливаа зvйл эрдэнэ бvрэн гэгч vнэн vv?» гэв. Хожгор єгvvлрvvн: «Би яаж мэдэх вэ? Манай ноёд сайд, хааны санд дутуу юмгvй гэж хэлэлцдэг» гэв. Гэсэр зарлиг болруун: «Тийм болбол] Дун цагаан уул бий. Дун цагаан уулын євєрт дун цагаан хурга єєрєє майлж байх бий. Тvvнийг авчир. Алтан уул бий. Алтан ууланд алтан тээрэм єєрєє эргэж байх бий. Тvvнийг авчир. Тємєр уул бий. Тємєр ууланд хєх хирс тємєр vхэр єєрєє тоглож байх бий. Тvvнийг авчир. Алтан уул бий. Алтан ууланд алтан саваа єєрєє савж байх бий. Тvvнийг авчир. Зэс уул бий. Зэс ууланд зэс нохой єєрєє хуцаж байх бий. Тvvнийг авчир. Алтан уул бий. Алтан ууланд алтан соно єєрєє тvрхэрч байх бий. Тvvнийг авчир. Наран барих алтан цалам бий. Тvvнийг авчир. Шоргоолжны хааны vлийд хураасан vйрмэг алт бий. Тvvнийг авчир. Саран барих мєнгєн цалам бий. Тvvнийг авчир. Бєєсний шєрмєс нэг атга бий. Тvvнийг авчир. Эр харавтар шувууны хамрын цус нэгэн халз бий. Тvvнийг авчир. Эм харавтар шувууны хєхний сvv нэг халз бий. Тvvнийг авчир. Зулзаган харавтар шувууны нvдний нулимс нэг халз бий. Тvvнийг авчир. Их далай доторх бул чулууны чинээ шvvст молор эрдэнэ бий. Тvvнийг авчир. За эд бvгдийг авчрахгуv болбол долоон дархны толгойг авчир. Энэ олон эрдэнийг авчрахгvй бол би очихгvй» гэж зарлиг болов. «За» гээд хожгор явав.

            Гэсэр хааны зарлигийг тоолон ноёд сайд нартаа айлтгав. «Ээ! ийм олон эрдэнийг хаанаас олох вэ? Нэгийг ч олоход бэрх байна. Харин долоон хожгор дарханы тэргvvнийг єг гэвэл олдох байна» гэж долуулыг алж тэргvvнийг єгье гэв. Долуулыг цохилж алав. Долоон толгойг хоёр хvнээр илгээв. Гэсэр хаанд аваачиж єгєв. «Зєв хэрэгтэй хvний толгойг над авчирч байна, сайн» гээд нэгэн тогоонд [хонины] мах дvvртэл чанав. Нэг тогоонд долоон хvний толгойг чанав. Гонма хааны хоёр элч айж сууна. «Ай Гэсэр хаан минь долоон хvний толгойг бидэнд єгєх гэж чанаж байна уу?» гэж санав. Хонины махыг гаргаж хоёр элчид єгєв. Долоон хvний толгойг шалзалж хоосон ясыг нь авав. Долоон гавал аяга зорж хийв. Тэгж суутал хоёр элчийг «Харь» гэв. «Би хойноос чинь очъё» гэв. Хоёр элч харив.

            Долоон гавлаар аяга хийгээд архиар арз нэрэв. Арзаар хорз нэрэв. Хорзоор шарз нэрэв. Шарзаар борз нэрэв. Борзоор дагва, дигва, марва мирва ийм нэрт долоон халз хийж аарцанд шvvж авав. Долоон тахил барив. Бариад Навса Хvрзэ эмэг эхдээ салхины хvрдээр илгээв. Навса Хvрзэ эмэг эх нь авч зооглоод хєлчvvхэн суув. «Нусгай минь ирэв vv?» гэж єнгийж vзэв. «Эжий чамдаа золгоё.

            [Алтан дэлхийд бууж ирсэн хойно эжийдээ золгосонгvй билээ] Над шат буулгаж єг» гэв. «Авай минь! Золгоогvй нь vнэн билээ» гэж дээсэн шат буулгаж єгєв. «Эжий минь! ганц ач намайгаа унаж vхтvгэй гэж дээсэн шат буулгаж єгєв vv чи? Над тємєр шат буулгаж єг» гэв. Тємєр шат буулгаж єгєв. Тємєр шатаар Гэсэр хаан гарч очиж эмэг эхдээ золгов. «Эжий минь чиний муу бэр чинь, миний эм Рогмо гуа хэлнэм билээ: «Дун цагаан уул бий. Тvvний євєрт дун цагаан хурга єєрєє майлж байх гэнэ. Алтан тээрэм, тємєр хєх хирс vхэр, алтан саваа, зэс хошуут нохой, алтан соно, бєєсний шєрмєс нэг атга, шоргоолжны хамрын цус нэг халз, наран барих алтан цалам, саран барих мєнгєн цалам, эр харавтар шувууны хамрын цус нэг халз, эм харавтар шувууны хєхний сvvу нэг халз, зулзаган харавтар шувууны нvдний нулимс нэг халз, далай доторх шvvст молор эрдэнэ эд бvгд миний Жало хаан эцэгт минь цєм бий гэнэ. Тэр нь vнэн буюу?» гэж асуув. «Авай минь тийм олон эрдэнэ тэр мууд юун олдох буй? Булт над буй за тэр бvгд» гэв. «Эжий! хаана буй тэр бvгд чинь? Єг vзье» гэв. «Авай минь! би чамд юу гэж хайрлах вэ? Тэр оньст хайрцагт буй, ав» гэв. Эхээсээ тvлхvvрийг аваад оньсыг тvлхээд, эмгэнийг буруу хандах зуур олон эрдэнийг аваад цємийг євєртлєв. «Эжий минь! чамд золгов би. Одоо харья» гэж тємєр шатаар буув. Буутал эмгэн дуудав: «Авай Жур минь! Юу гэж яарч харина чи? Нэгэнтээ ирснийх цай шєл зооглож харивал яана вэ чи?» гэв. «Эжий чамд золголоо, Эжий минь цай шєлєєр яах вэ?» гээд тємєр шатаар бууж харив. Тэр цагт хvнийг vдэхдээ хойноос нь vнс хаях ёстой байсан ажээ. «Авай минь мэнд яв!» гээд хойноос нь vнс хаяв. Тэр хаясан vнс нь огторгуйд бутарч цагаан уул болжээ.

            Гэсэр хаан доор дэлхий дээр бууж хормойгоо дэлгэж олон эрдэнэсийг дэлгэж vзэв. Бус эрдэнэ булт буй. Дєрвєн эрдэнэ vгvй байв. Эр харавтар шувууны хамрын цус, эм харавтар шувууны хєхний сvv, зулзаган харавтар шувууны нvдний нулимс, далай доторх шvvст молор эрдэнэ энэ дєрвєн эрдэнэ vгvй байв. «Ээ! Эцгий, яарч эжийн єгсєн олон эрдэнээс дєрвєн эрдэнийг авч эс чадсан байна. би. Одоо хаанаас авъя би» гэж арван зvгийн эзэн Гэсэр хаан огторгуйд явагч эр харавтар шувуунд зvvд єгєв. Эр харавтар шувуу vvрийн хяраанаар сэрээд эмдээ vг хэлэв: «Энэ биеэ тєрсєєр ийм зvvд эс зvvдлэв би. Энэ шєнийн зvvд минь: Найранзана мєрний эхэнд найман он байдсарсан (хусарсан) алагч vнээ vхсэн хэвтэнэ. Би очиж тvvний махыг идэв гэж зvvдлэв би. Юун ч сайхан билээ зvvд минь!» гэв. Эм нь хэлэв: «Огторгуйгаар явагч амьтан алтан дэлхий дээрх улайд буух ёсгvй гэлээ. Алтан дэлхийд явах амьтан хєх огторгуйд тарах ёсгvй гэлээ. Одоо цагт арван зvгийн эзэн Гэсэр хаан тєрєхдєє хvний арьсаар хучиж тєрєв гэлээ. Арван зvгт хувилдаг гэлээ. Тvvний идэх мах ч буй за. Зооглох рашааны далай ч буй за. Хувилгаан хvн арга хийх мэдээгvй бишvv! Байг!» гэв. «Бvv од» гэв. «Би огторгуйгаар эргэж vзээд хvнгvй болбол бууж идье. Хvн буй болбол эргээд ирнэ би. Зvvд минь vнэн буюу, худал буюу? Очиж vзье» гээд явав. Эм нь хорьж ядан хоцров.

            Арван зvгийн эзэн Гэсэр хаан Найранзана мєрний эхэнд найман он байдсарсан алагч vнээг алж махыг дэлгэж тавив. Есєн салаат тємєр урхиа цээжинд нь тосуулж тавив. Дэргэд нь нvх ухаж урхиныхаа шижмээс нь барьж нууж хэвтэв. Эр харавтар шувуу огторгуйгаар ирж эргэж vзэж явна. Хvнгvй байна гээд бууж махыг идэв. Бєгсний махыг идээд, хэнхдэгт нь орж идэх гэтэл есєн салаат тємєр урхиныхаа шижмээс татаад шувууг барив. Бариад дэвхцvvлж, харайлгаж байж хамрыг нь цохиж цус нэгэн халз авч байв. Чингэж байтал эм нь огторгуйгаар уйлж явж эрдээ vг хэлэв: «Чамд би эс хэлэв vv! Одоо энэ бишvv. Одоо vхэх чинь энэ буй за» гэж эм нь уйлж явахад Гэсэр хаан хувилгаанаар мэдээд зарлиг болов: «Ай эм харавтар шувуу! Эрийг чинь алахаа байя. Эм харавтар шувуу чи над хєхнийхєє сvvг нэг халз єг. Зулзаган харавтар шувууны нvдний нулимс нэг халз єг. Их далай дотор бул чулууны чинээ шvvст молор эрдэнэ буй. Тvvнийг єг. Энэ гурвыг авчир. Vгvй бол эрийг чинь ална би» гэж харайлгаж дэвхцvvлж байна. Эм харавтар шувуу єгvvлрvvн: «Арван зvгийн эзэн айх мэт Гэсэр хаан! Эрж vзье. Бvv ал» гээд явав. Зулзагандаа хєхvvлэхгvй байж хєхнийхєє сvv нэг халз авав. Зулзагаа уйлуулж нvдний нулимс нэг халз авав. Их далайгаас бул чулууны чинээ шvvст молор эрдэнийг олж авав. Энэ гурвуулыг авчирч арван зvгийн эзэн хаанд єгєєд эр юvгээ авч одов.

            Тєдий Гэсэр мэргэн хаан олон эрдэнэсээ аваад Хятадын Гонма хаанд очив. Тєдий хvрээд Гонма хааны гэрт ортол Гонма хаан, vхсэн хатнаа євєрлєж сууна ажээ. Гэсэр хаан зарлиг болруун: «Ай хаан! Энэ чинь буруу бишvv. Vхсэн хvн, амьд хvн хоёр хамт суух ёсгvй буй за. Хэрвээ хамт суувал амьдад нь муу ёр буй. Хатныхаа ясыг барих (оршуулах) хэрэгтэй. Хамаг лам нарыг хурааж ном уншуул. Буян vйлдвэл хэрэг нь тэр буй за. Хаантан єєр гэргий авч, хамаг улсаа жаргуулбал энэ ертєнцєд алдарших сайн нэр чинь тэр» гэв. Гонма хаан: «Энэ тэнэг хvн хэн бэ? Vvнийг би ганц жил орхих байтугай арван жил болтол vл орхих болно би» гэв. «Тийм болбол хааныг яая?» гээд Гэсэр хаан гараад хааныг нойрссоны хойно євєр дэх хатныг хулгай хийж авав. Аваад євєрт нь vхсэн нохой хийж тавив. Хаан єглєє босоод: «Эвvv эвvv! Єчигдрийн хэлсэн хvний vг vнэн байна. Энэ минь хэвтсээр ийм нохой болов. Vvнийг цааш авч орхи» гэв. Аваачиж оршуулав. Нэгэн хаалгач хvн хэлэв: «Гэсэр гэгч орж ирээд хатныг аваачиж орхилоо. Би айж тvvнд дуу эс гарлаа» гэв.

            «Эвvv эвvv! Энэ Гэсэр хатныг минь авч орхив. Зvгээр орхих биш, миний євєрт амьдын нvгэл чивэл нохойг юу гэж орхином? Vvнийг алъя» гэж могойт гууд Гэсэрийг аваачиж орхиулав. Гэсэр эм харавтар шувууны хєхний сvvнээс могой бvгдэд баахан баахан сацав. Могой бvгд хордож vхэв. Их могойгоор дэр хийж, бага могойгоор дэвсгэр хийж хонов. Арван зvгийн эзэн Гэсэр хаан эрт босоод дуулав: «Энэ Гонма хаан намайг могойт тамд орхиж могойгоор алуулах хаан байна гэж саналаа би. Могойгоо надаар алуулж жаргах хаан байсан аж» гэж дуулав. Могойн нvхийг сахигч хvн очиж хаандаа хэлэв.

 


ємнєх     гарчиг    vргэлжлэл