Гэсэрийн тууж

 

АРВАН ЗYГИЙН ЭЗЭН ГЭСЭР ХААН

АРВАН ХОЕР ТОЛГОЙТОЙ МАНГАСЫГ АЛИВАА ТЄРЄЛТЭЙ НЬ ТАСАЛЖ

АРЛАН ГУА ХАТНАА   АВЧ, АЛТАЙ СУВАРГАНЫ ДЭРГЭД

АМАРЛИН СУУСАН ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ


 

4. Гэсэр хаан, Мангасын ордонд Арлан гуатай уулзав

 

            Мангас хувилгаан модоо алдсаны тулд гєрєєлж явтал гэнэт «Толгой євдєнє» гэж «Их далайдаа орж биеэ сэрvvцье» гэж хэвтэнэ. Хэвтсээр унтав. Арван зvгийн эзэн Гэсэр хаан бор харцага болж хувилан  хvрэв. Мангасын зvvн нvдэн дээрээс хатгаад дутаав. Мангас єрєвхийж алдаад босож [бvргэд болоод] хєєв. Гэсэр цаад єндєр уулын оргил дээр гараад тохойн чинээ хvн болж наадаж явна. Мангасыг хvрч ирэхэд бас бор харцага болон нисэж их далайд ирээд тохойн чинээ хvн болж наадаж явна. Их далайд мангасыг хvрч ирэхэд мєн харцага болж нисээд явав. Мангас гvйцэн ядаж гэртээ харив. Арлан гуад vг хэлэв: «Эвvv, яалаа би. Энэ биеэ тєрсєєр ийм зовлонг эс vзлээ би. Энэ єдєр гєрєєлж явтал миний толгой гэнэт євдєн євдєхєд их далайд орж биеэ угааж хэвтсээр унтав би. Гэнэт бор харцага ирээд зvvн нvдний минь дээрээс хатгаад дутаав. Босож хєєтєл минь єндєр уулын оргил дээр гараад тохойн чинээ хvн болоод наадаж явна. Єндєр уулын оргил єєд хєєе гэтэл харин их далайд нисэж очоод бас тохойн чинээ хvн болж наадаж явна. Далайд очиход минь бас нисэж одов. Хамаг аргаа барав би. Бор зvрх минь булгилав. Богино хавирга минь шархирав. Yстэй толгой минь єрвийв. Yе гишvvн минь чичрэв. Эвvv, яасан нvгэл билээ?» гэв. «Арван зvгийн эзэн Гэсэр хаан ирэв vv? Хурмаст тэнгэр хувилж ирэв vv? Лусын хаад ирэв vv? Асур нар ирэв vv? Ямар догшид ирсэн болов? Тэр дєрвvvлээс єєр над нэг ч хvн халдах ёсгvй билээ. Булт ширээг би авсан (бусад бvх орныг би эзэлсэн)» гэв. Арлан гуа хэлэв: «Эвvv! сайн эр минь! Арван зvгийн эзэн Гэсэр хаан гэгч арван зvг хувилдаг балай олон (их олон) хувилгаангvй биш vv? Бурхан тєрєлтэй гэж шувуунд vл хувилдаг. Асур нар биз. Хэн гэнэм чи vvнийг?» гэв. «Энэ vг эгээ мєн» гэв.

            Мангас маргааш єглєєгvvр [Хотын хаалганд бяруун чинээ хоёр аалзаа тавиад «Энэ эмийг хотын гадна гарвал залгиж орхи» гээд] гєрєєлєхєєр явав. Арван зvгийн эзэн Гэсэр хаан билгийн хээр морио унаж мангасын хотод очив. Мангас хотоо vлгэргvй єндєр барьсан ажээ. Гэсэр хаалгыг нь олон ядаж нэгэн vе билгийн хээр мориндоо vг хэлэв: «Ай! билгийн хээр морь минь! Чи намайг хотын дээгvvр авч гар. Хот дотор алтан шагай унагаасан мэт тов хийтэл тусаж бай. Намайг авч гарч эс чадвал дєрвєн тавгийг чинь огтлоод эмээл хазаараа vvрч харья би. Чамайг авч гартал би унаж хоцорвол энэ шулмасын хотод нь унаж vхээд махаа нохойд идvvлье би» гэв. «Эвvv! Айх мэт богд баатар минь энэ зарлиг чинь юу вэ! Ийм тийм гэж þу гэж зарлиг болно вэ? Би чамайгаа за гэсэн газар vл гэдэг билvv? Чи гучны газар очиж хашгиран довтолж ир. Годил харвам газраас «За за, яв яв» гэж баруун гуяыг гуядаж амыг минь татаж ир. Би чамайгаа авч гарахаа би мэдье» гэв. «За одоо зєв» гэж арван зvгийн эзэн Гэсэр хаан гучны газарт очив. Зvvн гараар жолоотой дэл дээрээс нь ноцов. Хоёр хєлєєр тас хавчив. Баруун гараар гуяыг нь

гурван vе гуядаад хашгиран давхив. Годил харвам газраас «За за, яв яв!» гэж морийг татсаар ирэв. Билгийн хээр морь огторгуйгаар яван  очив. Орохдоо алтан шагай  болон хот дотор тов хийж тусав. Билгийн хээр морио огторгуйд гаргав. Биеэ хувилж гуйланч хvн болов. Хамаг зэр зэвээ хувилгаж хоёр  ачмагт баахан гурил болгов. Билгийн  гурван  алд  хар шор сэлмээ хувилгаж гурван алд хар таяг болгов. Нэг нvдээ сохойлгов. Хотын хайсан дээр гарч: «Энэ юутай сайхан хот билээ!  Энэ ахуйг тойрсон vгvй яданги гуйланч хvн билээ би. Дээр Хурмаст тэнгэрийг ч vзлээ би. Доор лусын хаадыг ч vзлээ би. Тэр хоёулын хот ийм сайхан биш билээ. Тєвдийн арван зvгийн эзэн Гэсэр хааны нэг сайхан хот бий  гэлээ. Тvvнийг эс vзлээ би. Арван хоёр толгойтой мангасын нэг сайхан  хот бий гэлээ. Тvvнийг эс vзлээ би. Дэмий сажилж явсаар энэ хоёр хааны  нэгний хотод учрав уу би? Энэ хотын хаан хатан хоёрыг vзээсэй би» гэж урт мод тулж их дуугаа гаргаж гэр зvг очив. Очтол  улаан  єрхт vлгэргvй их цагаан гэр байна. Тvvний vvдэнд хvрэв. Баруун хатавчинд, зvvн хатавчинд хоёр бяруун чинээ аалз хэвтэнэ. Арлан гуа Гэсэрийн дууг сонсоод: «Эвvv! эвvv!» гэж босож гvйн гарав. Хоёр бярууны чинээ аалз бол мангасын хувилгаан байсан аж. Арлан гуаг гадагш гарвал залгиж   орхи гэж тавьсан элч байлаа. Тэр хоёр аалз амаа ангайж Арлан гуаг  vмхэж орхиё гэж айсуй. Одоо vгvv яданги хvн хар таягаараа хоёр аалзыг хувилгаанаар цохиж алав. Гэсэр єєрийн хувилгаанаа мєн оронд нь хоёр  аалз болгож хуурч тавив. «Ай! Айх мэт богд минь хаанаас ирэв?» гэж Арлан гуа Гэсэр хааныг тэврэн хайлав. Арлан гуаг хайлж байхад: «Охор жолоот эхнэр гэгч энэ биш vv. Чамайг уйлж байвал мангас мэдэх биш vv. Бvv уйл. Тэр муугийн арга сvвийг зааж єг над» гэв. Арлан гуагаас асуув: «Баруун хацартаа энгэсэг тvрхэж баруун биеэ сайхан чимгээр чимсэн чинь юу вэ? Зvvн хацартаа хєє тvрхэж, зvvн биеэ муу чимгээр чимсэн чинь юу вэ?»  гэв. «Баруун  биеэ чимэглэсэн  минь баатар Гэсэр хаан минь ирж бачит мангасыг барин алж бас толгойг нь огтчихын бэлэг билээ. Зvvн биеэ муу чимгээр чимэглэсэн минь арван хоёр толгойтой  мангасыг доройтуулах бэлэг билээ. Мангас єчигдрийн  харцаганд зvvн  нvдээ хатгуулсан тэр явдлаа над тоолж хэлсэнд чамайгаа ирснийг мэдээд  ийм бэлэг бэлэглэсэн минь энэ билээ» гэв. «Ай богд минь! Арван хоёр толгойтой мангас адбиш хэцvv байна. Yхнэ болов уу чи  минь? Харь!» гэв. «Эвvv! Арлан гуа минь. Тэр vг чинь юу вэ? Арван хоёр толгойтой мангасыг доройтуул гэж хэлэхгvй яав? Арван зvгийн эзэн Гэсэр хаан болоод, арван хоёр толгойт мангаст чамайгаа автаад Замбутивийн эзэн Гэсэр хаан гэж хотлоор дуурьсаж явах уу би?  Тэр дийлэх  болбол  чамайг авсаар авна биз. Би дийлэх болбол чамайгаа авч харина би» гэв. «Тэр нvгэлтийн явдлыг яаж мэдэх вэ би? Чамаас ирсээр гэртээсээ гадагш гарсангvй би. Хєх зэс луусаа унаж гєрєєлєхєєр явлаа. Vдэш улаан нарнаар хандгай буга ачиж ирдэг. Дайсан хvний ирснийг мэдвэл тэр луус хамраа хуухирч хазаарын зуузайг хэмлэж, дєрвєн хєлєє дvvлж дэвхцэж газар цавчилж ирдэг. Ороолон, Гараалан хоёр бор морь энд тэнд нь тvлхцэж гvйж гарч явдаг. Єєрийн тєлєгний улаан утсаараа шарж идэх махыг vл андах билээ. Ийм тєлєгч буй. Аяа Богд минь чамайг хаанаа хийе?» гэв. «Тvvнд гайгуй. Над арга сvвийг нь аргадан асууж єг» гэв.

 


ємнєх     гарчиг    vргэлжлэл