Гэсэрийн тууж

 

АРВАН ЗYГИЙН ЭЗЭН ГЭСЭР ХААН

АРВАН ХОЕР ТОЛГОЙТОЙ МАНГАСЫГ АЛИВАА ТЄРЄЛТЭЙ НЬ ТАСАЛЖ

АРЛАН ГУА ХАТНАА   АВЧ, АЛТАЙ СУВАРГАНЫ ДЭРГЭД

АМАРЛИН СУУСАН ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ


 

Гэсэр, Арлан гуа,  гурван эгчийн тусламжаар мангасыг устгаж

мєн тэнд саатаж суув

 

            Одоо Гэсэр Арлан гуа хоёул арга хийж [голомтын дор] долоон алд гуу ухаж Гэсэр тvvнд оров. Хавтгай цагаан чулуугаар дарав. Тvvний дээгvvр нэгэн бvсэнд маани зураад бvрхvvлж тавив. Тvvний дээгvvр шороо vрэв. Тэр шороон дээгvvр хагд євс тавив. Євсєн дээгvvр хєх ногоо цацав. Тэр бvгдийн дээр нэг тогоонд ус дvvртэл хийв. Тэр усны дээгvvр хамаг шувууны чандрыг vгтээж тавив. Улаан цагаан жирэмсэн (хосолсон) утас уяж тавив. Мангас vдэш улаан нарнаар хєх зэс луусандаа хандгай буга ачиж айсуй. Тэр луус нь хамраа хуухирч, хазаарын зуузай хэмэлж, газар малтсаар дvvлж дэвхэцсээр айсуй. Ороолон, Гараалан хоёр бор морь нь энд тэнд дvvлэн тvлхэлцэж гvйж айсуй. «Энэ жигтэй эмийн минь жиг биз. Бачит эмийн минь бач биз. Дайсан ирсэн болов уу? Хамарт минь цох хорхойн vнэр vнэртэнэ. Тєлєгний минь улаан утсыг vтэр єг» гэв.

            Арлан гуа: «Эвvv, эвvv. Жигтэй эм жиг хvрч гэгч чинь юу вэ? Жигтэй Гэсэр минь ирж жилбэт мангасыг жиглэж байж огтчих болтугай! Бачит эмийн бач нь хvрч гэгч чинь юу вэ? Баатар Гэсэр хаан минь ирж бачит мангасын багалзуурыг огтолж бас бурхаддаа тахил єгєх болтугай! [Чи над юу гэж хилэгнэж байна? Намайг идье гэвэл vтэр идэгтvн.] Гэсэрийг муу гэж, чамайг сайн гэж босож (оргож) ирлээ би. Жигт, бачит гэж би єнєє гэрт чинь суугаад яах вэ би?» гэв. «Жигт, бачит гэлээ гэж одоо чи намайг юу гэж хараав? Тєлєгний улаан утсыг минь авч єг. Эм хvний салтаан доогуур бvv гарга. Нохойн салтаан доогуур бvv гарга. Зvvн хаяагаар бvv гарга. Тєлгийн минь бэлэг тєєрєгдєх буй. Баруун хаяагаар гаргаж єг» гэв. Арлан гуа ороод мєн тэр муу гэсний бэлгээр хийгээд єгєв. Луусан дээрээ байж тєлєг vзэв. «Эвvv! Арван зvгийн эзэн Гэсэр хаан ирж байна. Голомтон доогуур минь булсан уу, яасан? Хавтгай цагаан чулуугаар дарж, хар шороогоор vрэлхийлж хэвтэнэ vv, яана?» гэв. Арлан гуа: «Эвvv! чи юу хэлнэ вэ? Гэсэрийг хэн булах вэ? Одоо би булав уу? Дээр хєх огторгуй эцэг минь болон дуудаасай. Доор хєрст алтан дэлхий хvн болон дуудаасай. Энэ бид хоёрын хэлэлцэхийг чагнаж байж сонсоосой» гэв. Гэсэрийн нэгэн хувилгаан огторгуйгаас хvн болон дуудав: «Гэсэрийг муу гэж ирлээ чи. Одоо яв» гэв. Гэсэр доороос: «Мангас дэмий донгодно» гэв. Мангас тvvнийг сонсмогц: «Эвvv яасан жиг билээ?» гэж инээв. Нэг утсаа vзээгvй билээ» гэж тvvнийг дахиж vзэв. Vзээд: «Гэсэр vхэж байна. Хар газарт орж хавтгай чулуугаар даруулж, цагаан цасаар бvрхvvлж, хар шороогоор булуулж, хагд євсєєр хучуулж тvvний дээр хєх євс ургажээ. Хvрэл эрэгтэй их далай байна. Тvvний дээр хєвчин шувуу суухдаа чандраа унагааж явах байна. Тvvний дээр хэрээ, шаазгай сууж элэг болгож явах байна. Гэсэр vхсээр нэг жил барж байна» гээд буув. «Их чигчлvvр єг» гэв. [Арлан гуа нэгэн их тємєр баганыг чирж авчирч єгєв. Мангас тvvнийг] авч шvдээ чигчлээд [шvдний завсраас євч хуяг дуулгатай] хоёр гурван хvнийг унагав. «Ай! миний идэх идээг єг» гэв. Арлан гуа тэр vхсэн хvний махыг хуурч єгєв. Мангас идэв. Арлан гуа євєрт нь оров. «Ай сайн эр минь. Одоо чи єнєє гєрєєлж ирээд дэмий донгосож байна. Гэсэрийг муу гэж, чамайг сайн гэж ирлээ би. Энэ хот чинь хаалгагvй. Чи гараад явна. Би гэрт чинь хоцорно. Нvгэлт Гэсэр ирвэл нь намайг алаад явах байна. Тvvний ирэхийг би мэдвэл чамайгаа гэж хэл оруулах буй» гэв. «Эвvv! би чамд хэлэхгvй. Гурван зvйл итгэлгvй юм байдаг. Бороохой модыг модонд vл тооцох. Болжмор шувууг шувуунд vл тооцох. Болзоогvй эмийг нєхєрт vл тооцох. гэв. «Намайг авч ирээд гэртэх сайхан хатнаа залгиж орхилоо чи. Одоо нэг хатан олбол чи намайг бас идье гэж байгаа биз. Нvгэлт Гэсзр албал ч алах биз. Яая би? Ерєєл минь мэдтvгэй!» гээд хэвтэз. «Арлан гуа! Энэ vг чинь зев» гээд «Хээ! Хээ!» гэж инээгээд «Нааш хэвт!» гэж тэвэрч авав.

            «Май!» гэж хоёр алтан бэлзэг єгєв. «Нэгийг нь гарахдаа хамрынхаа vзvvрт тавьж гар. Хот минь хаалгаа нээж єгнє. Нэгийг нь бас орж ирэхдээ чигчий хуруундаа зvvж ир. Хотын минь хаалга нээж єгнє. Би урагш явна гээд хойш явдаг буй». Дєрвєн зvгт явахаа тоолж хэлэв. Арлан гуа хэлэв: «За сайн эр минь. Тэр ч тэр болтугай. Гэсэрийн хувилгааныг би булт тоолж мэднэ. Гэсэр ирвэл нь яаж дийлэх вэ чи? Чиний хувилгааныг би мэдээгvй билээ. Над хэлж єг. Зоог (ханамжтай) сонсъё би» гэв. «Тэр мууг ирвэл нь чигчий хуруугаар алахгvй юу би? Миний гэрээс ємнє гурван єнгє их далай бий. Тvvний наана таван давхар хулс бий. Наад далайн захад хулсны цаана цагаан бух, хар бух хоёр мєргєлдєж байдаг. Цагаан бух Гэсэрийн сахиус єглєєгvvр дийлдэг. Yдэд миний сахиус хар дийлдэг. Тvvнийг минь албал нь тэр намайг алах биз. Тvvнээс єєр намайг яаж алах вэ тэр! Хойно нэгэн их хот буй. Тэр хот дотор гурван охин дvv минь бий. Тэд есєн улаан модны vзvvр дээр сууж байна. Тvvнийг минь албал тэр намайг чадна. Тvvнээс єєр яаж чадах вэ! Тэр зvvнтээ гурван далай бий. Тvvнд гурван марал наадаж явдаг. Vдийн халуунд далайгаас гарч ирж гадна тэрийж хэвтдэг. Тэр гурвуулыг нэг сумаар харваж оноод, дунд   марлын гэдсийг хага татаж алтан хайрцгийг аваад хага дэвсэж, тvvний  дотроос зэс тэвнэ авч хуга татвал намайг ална. Тvvнээс єєр яаж чадна  тэр намайг. Баруунтаа нэг хот бий. Тvvнд нэг хувилгаан эгч минь бий. Тєрсєєр над vзvvлээгvй нэг бутан хорхой сvнс минь бий. Тэр хорхойг  минь албал намайг алж чадна. Тэр тvvнээс єєрєєр яаж алах вэ! Хувилгаанаа  дуусав» гээд  хэвтэв. Арлан гуа: «Огоо. Тэнэг байна чи. Урьд би чамд юу хэллээ? Хэний нь хувилгаан илvv болов? гэж чамаас асуусан шvv би. Бас бий юv? Хэл» гэв. «Намайг унтсаны хойно баруун самсаанаас минь их алтан загас гарч баруун мєрєн дээр минь наадаж явах. Зvvн самсаанаас минь бага алтан загас гарч зvvн мєрєн дээр минь  наадаж явах. Тэр  хоёрыг алавч яах вэ! Нэг сайн бєхийн чинээ тэмцэж  vхнэ биз би» гэв. «За намайг алавч ах минь  тарнич лам, эх минь рагшас, гагцхvv Гарсун минь бий. Тэр гурвуулыг минь яаж ална?  Миний бие болж оролдох (тэмцэх) биз, тэр гурвуул минь. Хэрвээ тэднийг минь албал vргуй vхэх минь энэ» гэв. Арлан гуа: «Yнэн сайн эр минь! Одоо сэтгэл минь ханав. Гэсэрийн хувилгаан ийм олонгvй билээ. Чамд  учирсан ерєєл минь биз» гэв. «Хээ! хээ! vнэн, vнэн»  гэж мангас баярлаж хэвтэв. Мангас vvрийн хяраанаар босож урагш явъя гээд хойш явав. Арлан гуа Гэсэрийг босгов. Хоёр алтан бэлзгээ єгєв. Мангасын аливаа явдлыг булт тоолж хэлэв. Гэсэр «за одоо гайгvй» гэж билгийн хээр морио [урианы сангаар] огторгуйгаас буулгаж унав. Гарахдаа нэг алтан бэлзгийг хамрынхаа vзvvрт тавиад ирэхэд хаалга нээж єгєв. Гурван єнгє далайг дамжиж таван єнгє хулсыг туулж очив. Наадах далайн захад цагаан бух, хар бух хоёр мєргєлдєж байв. Цагаан бух мэгдэж хоёр хєлєє бохирч, нvдээ улаанаар эргvvлж, цагаан хєєс гаргаж байв. Хар бух баруунтай нь онголзож байв. Гэсэр хар бухыг нумаа татаж харвав. Зvрхний эхийг тас харваад, билгийн гурван алд хар шор сэлмээрээ тас цавчлав. Таван єнгє хулсыг тvймэрдээд хойшоо харалгvй дутаав. Хаалганд хvрч ирэхэд алтан бэлзгийг шигчий  хуруундаа зvvж vзvvлэв. Хаалга нээв. Хойш хартал гурван єнгє далай нь Гэсэрийг гvйцэж ирэв. Гурван єнгє далайгаас  Гэсэр  дутааж  билгийн хээр мориороо хаалга руу давхив. Далай, хээр морины хондлой дээгvvр єрєвхийж алдав. Хаалга хаагдав. Далай орондоо харив. Гэсэр Арлан гуадаа хэлэв: «Тэр мууг алаад ирэв би» гэв. Vдийн цагт хоёулаа сайхан найрлаж суув. Vдэш мангас  айсуй за гэж гуундаа орж хэвтэв. Vдэш мангас ирэв. «ёо халхай! толгой минь євдєнє. Гэсэр ирэв vv?» гэв. Арлан гуа  єгvvлрvvн: «Ээ сайн эр минь! Толгой чинь яав? Юм олж эс идэв vv чи?» гэв. «Бага цєєхєн олж идэв. Толгой минь гэнэт дvнгэнэж євдєж явна» гэв.

            Мангас маргааш єглєєгvvр босон хойш явна гээд урагш явав. Гэсэр гаран хойш явав. Их хотод нь хvртэл гурван охин дvv нь есєн улаан модны vзvvр дээр сууж байв. Гэсэр хаан хувилж єнгє чимэгт сайхан гуа хvн болоод хот дотор нь хvрч оров. Есєн улаан модны ёроолд хvрэн аливаа зvйлийн наадмаар наадан дуулав: «Энэ улаан модны дээр суугч гурван сайхан охид хэнийх болов? Дээр Хурмаст тэнгэрийн гурван сайхан охид бий гэлээ. Тэр болов уу? Доор лусын хаадын гурван сайхан охид бий гэлээ. Гэсэр хааны охид бий гэлээ. Мангасын гурван сайхан охид бий гэлээ. Тэр дєрвvvлийн нэгнийх нь охин биз. Энэ ийм сайхан охид миний дэргэд бууж ирээд миний наадмыг vзээсэй. Хэрээ буюу? Шаазгай буюу? Энэ модонд юу гэж суудаг болов?» гэв. «Yнэхээр энэ хvний vг зєв. Бид шувуу буюу? Энэ модны vзvvр дээр дэмий суух минь юу вэ?» гээд бууж ирэв. Наадахыг vзэж охид наадалцан гайхалцав. «Ай! хvн чи хэнийх билээ?» гэв. «Би баруунтаа мєнх газраас ирлээ би. Хар малгайт Гарма-ын єгсєн зуун найман хив мяндсан зангиа над бий. Тvvнийг зvvх vv та?» гэв. «Эвvv! их ламын єгснийг юу гэж vл зvvнэ? Аль єг!» гэв. «Хvзvvндээ зvvх vv? Хєлдєє зvvх vv та?» гэв. «Юу гэж хєлдєє зvvх вэ бид? Хvзvvндээ зvvе бид» гэв. «Нааш ир! Би зvvж єгсvv» гээд єврєєсєє гурван нумны хєвч аваад гурвуулыг боомилж алав. Есєн улаан модыг огтчоод их хотыг нь тvймэрдээд орхив. Мангас vдэш «Толгой минь євдєнє» гэж ирэв. «Бас биеэ євдєж байхад гєрєєлєх хэрэг юу вэ? Чамд идэх юм дутав уу? Нэг єдєр єнжиж биеэ сайн болгоосой чи» гэв. «Чи над юу хэлж байна? Євдєвч гайгvй. Гєрєєлнє» гээд унтав.

* * *

            Маргааш зvvн тийш явъя гээд баруун тийш явав. Гэсэр гаран зvvн тийш явав. Уд модонд гэтэж хvртэл нь гурван марал наад далайн захад очиж хэвтэв. Гурвуулыг нэг сумаар харваад дунд марлын гэдсийг хага татав. Тэр дотроос нь алтан хайрцаг унав. Хага дэвсээд зэс тэвнэ авч хуга татаж орхиод ирэв. Мангас vдэш «Толгой минь их євдєж байна» гэж ирэв. «Маргааш єнжиж биеэ сайн болгоосой чи» гэв. «Чи минь над юу хэлнэ? Маргааш чамайг хєтєлж явж vзvvлье би» гэв.

            Маргааш vvрийн хяраанаар мангас босов. Толгойгоо боож «Яв!» гэж Арлан гуаг хєтєлж аваачив. Их алтан гэртээ оруулав. Тvvнд ундуй (ундуй сундуй) vхсэн хvнийг хурааж орхижээ. Бас нэг аливаа чимэгт олон сайхан гэртээ оруулав. Тvvнд малын мах, загасны мах, гєрєєсний мах эд бvгдийг дvvргэж тавьжээ. Нэг хувхай модон гэр байна. Тvvндээ аваачиж оруулав. Алт мєнгєн эдийн сан тэд бvгдээ хурааж тавьжээ. «Эднийг идье гэх болбол ганц єдєр идэж орхино. Нєєж  идье гэнэ биш vv би» гэв.

Євдєвч гайгvй. Гєрєєлєхєєр явъя би» гэж зvvн тийш явав. Гэсэр гаран баруун дахь хотыг нь тэмцэв. Гэсэрийн ємнєєс нэг хєгшин хуа марал дvvлэн давхин довтлон ирэв. Гэсэр нумаа татаж магнайн цагаанаар харвасанд сум нь тvvний охор сvvлний угаар гарав. Тэр марал сумыг цухуйлган дутаав. Гэсэр гэрт нь хєєж хvртэл их хотдоо ороод есєн давхар чулуун хаалгаа хаав. Гэсэр тэр хаалгыг нь болд сvхээрээ цоо цохилоод ортол дал буурал эмгэн доод соёогоо тэнгэрт тулгаж, дээд соёогоо алтан дэлхийд тулгаж, хоёр хєхєє алтан дэлхийн дээр унжуулж орой руу нь харвасан сумыг охор сvvлний угаар тємрийг нь гялайлгаж нохойчлон оцойн сууж «ёо халхай, яалаа» гэж сууна. Гэсэр гуа сайхан хvн болж ороод: «Ай эмгэн! Яасан бэ чи?» гэв. «Алтан дэлхийд дураар явж амьтныг барьж иддэг билээ би. Єнєє нэг хvнийг барьж идье гэж очиж билээ, би. Гэнэт ингэж харвуулж зовлонд орж хэвтэнэ би. Єднєєс нь барьж сугалж цєхєв би. Vvсгэрээс нь барьж сугалж цєхєв би. Хар цусыг булгилтал харвав. Хайрт амийг минь тасартал харвав. Ай! Сайхан гуа хvн хэнийх вэ чи? Энэ сумыг минь сугалж єг» гэв. «Эвvv! эмгэн чиний сумыг сугалж vл чадах би. Дээр Хурмаст тэнгэрийн ч сум биз. Дундад Асур нарын ч сум биз. Би сугалж чадахгvй» гэв. «Авай! хоёулаа нєхєр болъё». «Эгч минь чи яачихав? Намайг дvvгээ vл таних чинь юу вэ?» гэв. «Авай чи хэн минь билээ?» гэв. «Дvv чинь мангас биш vv би?» гэв. «Авай минь! чиний єнгє хэзээ ийм сайхан болов?» гэв. «Гэсэр хааны хатныг авснаас хойш ийм сайхан болов би» гэв. «За намайг юу гэж харвав чи?» гэв. «Эгч чи намайг тєрсєєр сvнсийг минь нэг бутан хорхойг vзvvлээгvй гэж чингэж уурлаж харвалаа би» гэв. «Авай чинийхээ амийг хvнд vзvvлбэл чамд муу болно гэж чингэж vл єгдєг билээ. Vvний учраас чи намайг алах гэв vv?» гээд «Ав» гэж єнхрvvлж орхив. «Эгч минь! Нааш ир, сумыг чинь сугалъя» гэв. Сугалагч болсод сумаар сэндлэн алав. Сvнсийг нь битvv байшинд оруулж тvймэрдзж орхив.

            Мангас vдэш ирэв. «Ёо халхай! толгой!» гэж єнхєрч хэвтсээр унтав. Баруун самсаанаас нь их алтан загас гарч баруун мєрєн дээр нь наадаж явна. Зvvн самсаанаас нь бага алтан загас гарч зvvн мєрєн дээр нь наадаж явна. Арлан гуа, хоёр уутанд нvvрсийг оо болгож нухаад суух орондоо хоёулыг тавив. Гзсэрийг босгов. Гэсэр босоод их болд сvхээ билvvдэв. «Хар хийгч юу вэ?» гээд мангас ємнєх ууттай нvvрсийг залгиж орхив. Арлан гуа єгvvлрvvн: «Зvvдэлж байна уу чи? Намайг идье гэж байна уу? «Хар хийгч юу вэ?» гэв. Утас ээрч суухад утас минь тасарч тогоонд орж хар хийв» гэв. «За би vзье» гэв. Нэг ээрээд харжигнуулав. «Адил байна» гээд хэвтэв.

            Гэсэр хаан босон сумаа эрчийдэв. Мангас босон харайж нєгєє ууттай нvvрсийг залгиж орхив. «Зул vгvйд байж залгихаар зулны гэрэлд байж залги намайг» гэв. «Бар хийгч юу вэ?» гэв. «Чагтага татахад минь тvр хийв» гэв. «За тат» гэв. Татав. «Адил сонсдов» гээд унтав. Гэсэр хоёр болд сvхээ барьж ирэв. Арлан гуад хоёр атга нvvрс атгуулав. «Намайг цавчихад чи энэ нvvрсийг тэр шарханд нь хийж орхи» гэз. Гэсэр хоёр мєрєн дэх алтан загасыг хоёр мєртэй нь тас цавчив. Цавчсан хойно Арлан гуа єнєєх нvvрсээ шарханд нь хийж орхив. Мангас унаж босоод [Гэсэрийг мэдээд «Хорт Гэсэрт хууртсан минь» гээд] Гэсэртэй авалцав.

            Мангасыг Гэсэр унагаагаад арван хоёр толгойгий нь огтолж хэрчиж байна. Арван нэгэн толгойгий нь огтлон дуусаж, нэг толгойгий нь огтлох гэтэл мангас vг хэлэв: «Арван хорын vндсийг тасалсан айх мэт богд алахын муугаар алав чи намайг. Чи бид хоёрт их єшєє vгvй билээ. Дvvгээ чамайг муу гэж эмийг чинь авч ирсэнгvй билээ би. Хатан чинь єєрєє ирсэн биш vv. Хатнаасаа асуу. Хоёулаа ханилъя. Хаана єшєєт дайсан бий болбол тvvнийг хоёул алъя. Євєл миний газарт дулаан биш vv, энд сууя. Зун чиний газарт сэрvvн биш vv. Тэнд сууя» гэв. Гэсэр «Зєв» гэж харж байв. Тэр vгэнд нь Жамцо Дари Оддам нэрт эгч нь огторгуйгаас дуудав: «Ай, нусгай минь! Vvний vгийг юу гэж итгэв чи? Биеийг ширэм болсны хойно чи алж чадахгvй. Vтэр» гэв. Толгойг огтолъё гэтэл хутга нь хар хийв. Сугаар дvрэв. Эс даав. Нимгэн цавиар дvрээд гэдсийг хага татаж орхив. Ширмийг урсгаад толгойгий нь огтолж орхив.

           Тvvний хойно мангасын унадаг хар халзан морийг унаж мангас болж хувилан ах тарнич ламд хvрч буув. Буун хvрч ороод мєргєж авшиг тавиулагч болоод гэдсий нь хага татаж орхив. Лам «Ом» гэхээ мартаад «пад» гэв. Хар халзан морь гадна унав. Ламын цусыг моринд цутгаж єгєєд эдгээв. Хvvд нь Гарсунд очив. Долоон давхар хотын гаднаас «Гарсун минь!» гэж дуудав. «Юу гэе? гэж гарч ирэв. «Ахай чинь таалъя, гараа єг» гэв. Хот нэвт гараас нь бариад: «Авай! Хаалгаа тайл» гэв. Хаалгэ тайлав. Хvvгийн гарыг нь таалагч болоод огтолж орхив. «Ахай! яалаа!» гэж бархирч хэвтэнэ. Гvйж орон хvvг зайдлав. «Эвvv яалаа! Алахын муугаар алав чи. Ахайн минь єгсєн тvмэн цагаан адуу бий. Тэр дотор дун цагаан морь бий. Тvvнийг ав. Намайг тавь!» гэв. «За мэдлээ» гэв. Гэсэр: «Тvмэн хар адуу бий. Тэр дотор бэх мэт хар морь бий. Тvvнийг ав, намайг тавь! Тvмэн хєх адуу бий. Тэр дотор хєх оюу эрдэнэ мэт морь бий.Тvvнийг ав, намайг тавь! Тvмэн улаан адуу бий. Тэр дотор миража (гал) мэт улаан морь бий. Тvvнийг ав, намайг тавь! Яалаа  чи»  гэв. Эцгийн чинь толгой. Муу тэнэг хорт этгээд чи. Чамайг алавч, эс алавч тэр адуу хэнийх болох вэ?» гэв. «Би чамайг эцгээ ал гэлээ. Чи намайг vрийг ал гээсэй» гэв. «Одоо энэ vг чинь зев. Эцэг эхдээ яаж золгодог билээ чи? Тvvнийгээ хэлж єг!» гэв. Хvvгээр цємийг тоочиж хэлvvлээд толгойгий нь огтолж орхив. Мангасын эхийн гэрт хvv нь болон хvрэв. «Гэсэр ирж гэнэ. Эжий! Зэс тэвнэ, алтан тэвнийг зааж єг» гэв. Эмгэн зааж єгєв. Эмгэн адислая гэж тємєр хэдрэгээ барьж «Гvрv рагша, Гvрv рагша» гэж урагш очив. Хvv алтан тэвнэ, зэс тэвнийг аван дутаав. Эмгэн мэдээд хєєв. Хvv алтан тэвнэ, зэс тэвнийг хуга татаж орхив. Эмгэн vхэв.

            Арван хоёр толгойт мангасыг алав. Аливаа vр vндсийг тасласны хойно Арлан гуа хатан зарлиг болов: «Арван хоёр толгойт мангасын аливаа vр vндсийг таслав. Одоо хоёулаа алтан суварганы дэргэд амарлин сууя» гэж Арлан гуа Гэсэрт алтан аяганд баг нэрт хар єнгєт идээг хийж барив. Гэсэр тvvнийг зооглоод аливаа бvгдээ мартан суув.

            Арван зvгийн эзэн Гэсэр хаан арван хоёр толгойтой мангасыг аливаа тєрєлтэй нь тасалж Арлан гуа хатнаа авч алтан суварганы дэргэд амарлин суусан дєтгєєр бvлэг энэ билээ.

 


ємнєх     гарчиг    vргэлжлэл