Гэсэрийн тууж

 

ШАРАЙГОЛЫН ГУРВАН ХААНЫ ТЄРИЙГ АВСАН

ТАBДУГААР БYЛЭГ


 

2. Шарай Голын хаад Ганга шувууг илгээв.

 

            Одоо vvнд хvн морь илгээвч удаан явах, хэзээ хvрч ирнэм тэд? Гурван хааны сахиус тэнгэр Ганга шувуунд хувилж очиж vзэх болов. Цагаан гэрт хааны сахиус Єргєн цагаан тэнгэр хувилж толгой євчvvний цагаан болов. Шар гэрт хааны сахиус Шар єргєн тэнгэр бэлхvvсэнд нь хувилж шар болов. Хар гэрт хааны сахиус Хар єргєн тэнгэр сvvлэнд нь хувилж хар болов. Гурван хааны сахиус тэнгэрийн Ганга шувуунд хувилж явав. Гэсэр хааны таван зуун хvн барьж суух орд цагаан гэрийн тоонон дээр нь vvрийн хяраанаар ирж суув. [Элгээр тооныг даран, євчvvгээр урд дээврийг бvтээв. Баруун зvvн жигvvрээр хоёр этгээдийн дээврийг бvтээв.] Vл хєдлєх цагаан гэр шир хийж хєдлєв. Тасаршгvй хив оосрын хоёр нь тас vсрэв. Vл гулзайх алтан багана нь гулзайв. Рогмо гуа цочиж босон харайв. Хувцаслаад Гэсэр хааны гучин баатраас хороондоо янаглаж авчирч буулгасан Барс баатартаа хvрч уйлан дуудав: «Эвvv! Барс баатар минь! [Лам хvн их унтвал сайн номоосоо хоцорно гэлээ.] Эр хvн их унтвал аян аваасаа хоцорно гэлээ. Эм хvн их унтвал vйл нь хоцорно гэлээ. Мод их хэвтвэл шоргоолж vvрлэнэ гэлээ. Арван зvгийн эзэн авай Богдыг минь арван хоёр толгойт мангас алав уу? Мангасын хувилгаан шувуу нь Рогмо гуа хатан намайг авъя гэж ирэв vv? Цас Чихэр тэргvvтэй гучин баатрыг алъя гэж ирэв vv? Шувуу шувуунаас єєр шувуу ирж суув. Би айв». Эд бvгдээ тоолж хэлэв. «Ай, Барс баатар минь догшин хар нумаа хєвчилж, алтан цагаан сумаа онилж гарч ир!» гэв.

            Барс баатар догшин хар нумаа хєвчилж, алтан цагаан сумаа онилж гарч ирэв. Шувууг vзээд зvрх алдаж догшин хар нумныхаа бариулыг алдаад, цагаан сумныхаа онийг мулталж гэлдэрхийлж харан байв. Рогмо гуа уйлан хэлэв: «Эвvv! эвvv! чамайг Барс баатар гэж цол дуудсан хvний биеийг алаад, толгой дээрээ одоо ус цутгуулаасай. Эр хvн болоод шувуунаас зvрх алддаг уу? Эхнэр гэмээж харвая би. Нум сумаа над єг, би харвая» гэв. Барс баатар: «Эвvv! Эм хvнд нум сумаа єгч харвуулав гэвэл арван зvгийн эзэн Гэсэр хаан минь юу гэнэ? Амраг Цас Чихэр ах нь, гучин баатар эд бvгд намайг «эм Барс баатар» гэж дуудаж хууль болгох байна» гэж хар нумныхаа бариулыг чанд атгаж, сумаа онилж дэлж байна. Рогмо гуа: «Авай минь товчлуурыг бvv алд» гэж зааж байна. Товчлуурыг алдаж нэг далных нь єдийг тас харвав. Шувуу босон Рогмо гуаг гурван vе харан эргэв. Рогмо гуа ч болов дээш гурван vе харав. Шувуу явав. Барс баатрын харвасан єдийг Барс баатар, Рогмо гуа хоёр цуглуулж авав. Єд нь гучин илжигний ачаа болов. Гуурс нь гурван луусны ачаа болов. Ганга шувуу газартаа хvрэв. Цагаан гэрт хаанд хэлэв: «Барма (хєєрхий) хэрээний хэлсэн нь булт vнэн байна. Алиныг тоочих вэ? Гэсэрийн гучин баатар, Цас Чихэр ах нь гэгч байна. Гэсэр ирээгvй нь vнэн байна» гэв.

            Цагаан гэрт хаан хоёр дvvдээ элч илгээв. Vvнд: «Арван гурван настай хvvхдээс дээш лам банди ч болов бvv суулгая. Хэн хvн суувал алах ялтай» гэж их зар тавив. Дунд дvv нь Шар гэрт хаан ирэв: «Ай, ах минь! Арван зvгийн эзэн Гэсэр хаан тєрєхдєє хvний арьсаар хучиж тєрєв гэлээ. Арван зvгт хувилдаг гэлээ. Гучин баатар нь боловч хэцvv догшин дайсан гэлээ. Тvvнд мордохыг байлтай» гэв. «Чи муу нvдээ тэсрэв гэж суу. Нvгэлт євчинд дайрагдав гэж хэвт. Их цэргийг чинь би аваачна» гэж харааж илгээв. Отгон дvv Шамба Мэруз ирэв: «Ай, хайрт хаан ах минь! Гэсэр дээр Хурмаст тэнгэрийн хєвгvvн бишvv. Тэнгэрийн аймагт явахдаа дийлсэн амьтан нь олон. Доор дэлхийд ирэвч ялгаагvй. Аливаа амьтны сvрийг атган тєрсєн байна. Амраг Цас Чихэр ах нь, гучин баатар нь цєм хувилгаад байна. Арван зvгийн эзэн Гэсэр хааны євєр дэх эм Рогмо гуаг авч чадах байтугай, гучин баатрын нэгний нь ч эмийг авч чадах уу бид?» гэв. «Энэ олон цэргээ явуулж энэ хавийн хаадын охидыг тоолж vзvvлье» гэв. «Нэг ч сайхан охин vгvй гэж уу?» гэв. «Хэрвээ vгvй болбол сайд, тvшмэд, тавнангуудын охидыг сонгоё бид. Нэг сайхан охин байвал авч Рогмо гуагийн заслаар засаад нэрийг нь Рогмо гуа гэж єгье. Тvvнийг хэн Рогмо гуа биш гэх вэ!» гэв. Ах нь хараав: «Чихээ дvлийрэв гэж суу! Чивэлт євчинд дайрагдав гэж хэвт! гэв. Энэ мэт олон зvйлээр хараав. «Намайг айж байна гэж санаж байна» гээд харив.

            Маргааш нь Цагаан гэрт хаан цэргээ хурааж мордъё гэж байв. Шамба Мэруз алтан хундаганд хорз хийж ирж барив: «Анхан энэ цэргийн дотор аймтгай нь би биш шvv. Баатар нь харин би байна» гэв. «Хаан тэнгэрийн хайрт хаадын хєвгvvн гэж тусгаар жаргана билээ бид. Хар биеэ муугаар хадрагч Гэсэр хаанд єгье гэж одох болоод байна бид. Эрхт тэнгэрийн эрдэмт эздийн vр гэж суудаг билээ бид. Энэ биеэ муугаар энэ Замбутивийн эзэн Гэсэр хаанд эндье гэж одох болоод байна бид. Явавч явъя. Энэ хvvхэд, лам нар, банди нар, євгєд, хятадаа аваачъя гэдэг чинь юу вэ (дэмий) Гэсэр хааны Цас Чихэр гучин баатар нь: «Шарайгол лам нар, банди нараа, євгєд хvvхэд, эм хятадаа авч ирж» гэж дайрч ороод маныг Найранзана мєрний эхэнд суусан алаг нугасанд начин шувуу орсон мэт унагаах болно шvv. Олон vхэв гэх нэрээс цєєхєн vхэв гэх нэр дээр биз» гэв. «Урьд vг чинь буруу билээ. Хойд vг чинь зєв байна» гэж хаан айлдаад олныг аваачихаа байгаад зєвхєн цэргээ шигшин тоочив. Тоочсон цэрэг нь гучин гурван буман цэрэг болов. Шарайголын гурван хаан цэргээ аван явав.

 


ємнєх     гарчиг    vргэлжлэл