3.
Цас Чихэр байлдахаар шийдвэрлэв
Эрдэнэт
Цасын нутаг нь хол байв. Чацарганын гол єєд Гурван Тулгатад байсан
ажээ. Барс баатрын харвасан єдийг нь Рогмо гуа, Барс баатар хоёул
Цасад vзvvлье
гэж зуур хоногийн газар явав. Тэр шєнє
дvлээд
(яваад) vvрийн .хяраанаар хvрэв.
Цас Чихэр эрт босож Чацарганын голд адуугаа усалж байв. «Эвvv,
эвvv!
Vдийн цагт
заларч ирдэггvй
Рогмо гуа минь vvрийн хяраанаар юунд ирэв? Ронса, жигvvрт
бор морийг минь барь» гэв. Жигvvрт
бор морийг нь
бариад хазаарлаж эмээлийг тохож єгєв.
Хvрмэ
нэрт цул болд
илдэз
зvvж
угтан хатирч очоод «Эвvv,
Рогмо гуа минь» гэж хол
газраас
дуудаж асуув: «Гарт барьсан чинь мод уу, єд vv?» гэв. «Авай минь
юуны мод байх вэ! Єд байна» гэв. «Би мэдэв» гэв. Ирээгvй
гурван vйлийг угтаж мэддэг би. Єнгєрсєн
гурван vйлийг
дагаж
мэддэг билээ би» гээд гvйж
ирж золгов. «Тэр шувууны толгой нь ямар?» гэв. «Цагаан» гэв. «Бэлхvvс
нь ямар?» гэв. «Шар» гэв. «Хєл
сvvл
нь ямар?» гэв. «Хар» гэв. «Шарайголын гурван хаан, Арван зvгийн
эзэн Авай Богдын минь vгvйг
мэдэж Рогмо гуа чамайг минь авч Цагаан гэрт хааны Цагаан эрх
хатнаас тєрсєн
Алтангэрэлт тайжид авч єгье гэж цэрэг айсуй байна. Гурван хааны
сахиус тэнгэр Ганга шувуунд хувилж ирээд vзэж явсан байна,
чамайг минь» гээд шувууны толгой нь
цагаан, бэлхvvс
нь шар, сvvлийн
хар эд бvгдийн,
учрыг булт тоолж хэлэв.
Цас Чихэр: «Тэр гурван хааны сахиус
тэнгэр, Ганга шувуунд хувилж ирсэн нь энэ байна. Тэр єдєр
муу хэрээ явна билээ.
Єєр
юманд.саатаж тvvнийг
алсангvй
би.
Энэ явдал тэр муу хэрээнийх байж болно.» гэв. «За, арван зvгийн
эзэн
Гэсэр хаан минь эзгvй
боловч, амраг Цас нь, гучин баатар, гурван отог улс нь бид vгvй
юу? Ирэвч яавч, гайгvй
иртvгэй!
Рогмо минь бvv
ай! Миний
vг нийлнэ болов уу? Vгvй
болов уу? Цотонд аваачиж vзvvл,
энэ єдийг» гэв.
Барс
баатар, Рогмо гуа хоёул єдийг Цотонд аваачиж vзvvлэв.
Цотон ноён vзээд: «Эвvv,
эвvv!
Цасын минь vг vнэн байна. Шарайголын
гурван хаан бидэнд єшєєгvй,
билээ. Рогмо гуаг булааж авъя
гэж ирж байна. Рогмо гуа Хатны голын Агуу аралд очиж нуугд. Улаан
зvлгэнд
нуугд. Уртхайн шар талд нуугд. Унгийн хар хавцгайд нуугд. Адуу
байлгах газарт тэмээ байлга. Тэмээ байлгах газарт адуу байлга.
Хонь байлгах газарт vхэр байлга. Vхэр байлгах газарт хонь байлга.
Рогмо чиний унтах газар хятад эмийг чиний заслаар засаж унтуул.
Чамайг эс олбол биднээс юу авна?» гэв. Рогмо гуа, Барс баатар
хоёул Цотонгийн vгийг Цасад очиж айлтгав.
Цас «Эвvv,
эвvv!
Тэр муугийн vгийг сонс
та. Шарайголын гурван хаанаас айж Цас Чихэр ах, гучин баатар бvгдээр
гэртээ сууж, Рогмо хатныг тээрмийн чулууны дор булав гэвэл энэ муу
нэрийг хаана багтаах вэ? Амьд явснаас vхсэн маань дээр. Зуун
наслах биеэ хайрлаж мянган галавт vлдэх нэрээ гутаах болбол мал
ажээ. Шарайголын гурван хаан бидэнд єшєєгvй
гэж байна. Одоо юунд ирэв? гэж эс хэлэв vv та?» гэв. Барс баатар:
«Ер санаанд эс оров. Шувуунаас зvрх
алдсаар санаа эс олж байна би» гэв. Цас хэлэв: «Дайсан
vгvй
цагт Барс баатар би гэж
биеэ сайрхах. Дайсан хvрч
ирэхэд хэт дэмий донгосох чинь юу вэ? Цэцэн vгvй
цагт цэцэн би гэх. Цэцэн хvрч
ирэхэд нууж суудаг уу чи? Барс ирвэл барилдъя. Єтєг
(баавгай) ирвэл єрлєлцье.
Заан ирвэл заадалцъя. Арслан ирвэл алалцъя. Хvн
ирвэл хvчдэлцье.
Хатгагч хар эрээн могой болон ирвэл хан гарди болон дээгvvр
нь довтолъё. Хvрхрэх
барс болон ирвэл хєх
зэс зогдорт арслан болъё. За юу билээ? Яв. Гучин баатар, гурван
отог улс, Тєвд,
Тангадын цэргийг ир гэ. Морьтой морьгvй
дэд дэдээр ир гэ. Их болзоо Чацарганын гол руу Гэсэр хааны минь
гэр дээр Улаан зvлгэний
тэнд ир!» гэж элч илгээв.
Цас Чихэр
зэр зэвээ аваад єєрийн биеийн цэргээ аван Рогмо гуа, Барс
баатартай хамт явав. Гэсэрийн гэрт хvрээд
Нанчунг авч ирэв. Гучин баатар тэргvvлэн
Тєвд
Тангадын цэргийг морьтой, морьгvй
дэд дэдээр авч ирэв. Их цэрэг цуглав.