6. Банжур,
Зургаан эрхийттэй тулав
Рогмо гуа
асуув: «Хайгуулчны жишээ ээлж хэнд вэ? Шавгаар
vзэж
явуулсугай» гэв. Цас хэлэв: «Рогмо гуа минь, шавгаа байзна. Нэг
хоёр баатрыг би амлая. Хойдохыг нь шавгаар явуулъя» гэв. Цас бас
хэлэв: «Амбарын хєвгvvн
Банжур минь морд» гэв. Банжур бараан хар морио унав. Бадагт хар
хуягаа ємсєв.
Гучин цагаан сум, догшин хар нумаа дvрэв.
Мишил болд илдээ зvvв.
Мордон явахдаа Цасад айлтгав: «Цас Чихэр минь! Би чадан ядан
чинийхээ явдлаар хийх болно. Удах уу, тvргэлэх
vv?» гэж асуув. Цас Чихэр хэлэв: «Бид арай удаан явсан билээ.
Найранзана
мєрний
эхэнд суусан алаг нутасанд начин шувуу орсон мэт нэг хэд шvvрхийлээд
ир» гэв.
Банжур
явав. Элст уулын оргил дээр гарч Гэсэр хааныхаа сахиусанд
залбирав. Цагаан гэрт хааныг довтлов. Есєн
давхар хvрээлсэн
цэргийг довтлов. Есєн
тугий нь унагаж есєн
хиурыг нь хугачив. Есєн
идээ чанагчийг нь цавчив. Есєн
сvрэг
агтыг нь булаан авч гарав.
Цагаан гэрт хаан vvрийн хяраанаар босож хоёр дvvдээ
элч илгээв.
Хоёр дvv
нь хvрч
ирэв. Цагаан гэрт хаан хэлэв. «Сая нvгэлт
хvн
ирж довтлов» гэж уйлан хэлэв. Шамба Мэруз хэлэв: «Чи тоочоод яах
вэ! Бид мэдэв. Уйлаад хэрэг бvтэхгvй.
Уран аргаар нэхvvлье»
гэв. «Одоо нэг сайн эрээр нэхvvлье»
гэв. «Мэргэний хєвгvvн
Зургаан эрхийтийг ирvvл.
Тэр нэхтvгэй»
гэв. Зургаан эрхийт ирэв. Цагаан гэрт хааны хєлєг
бор моринд хоёр уут шороо ачиж єгєєд
Банжурт
хэлэх vгийг захив. Зургаан эрхийт хэлэв: «Цагаан гэрт хааны vгийг
Банжурт гvйцэж
очоод хэлье» гэв.
Зургаан
эрхийт Банжурын мєрєєр
явав. Элст уулын хєтєл
дээр гvйцэв.
Зургаан эрхийт хэлэв: «Ай, Тєвдийн
муу vгvv
гуйланч дээрэмчин хvн,
бидний адууг орхи. Унагат гvvг
минь унаганаас хагацуулалгvй
орхи. Даагат гvvг
минь дааганаас хагацуулалгvй
орхи. Тарганыг минь бvv
хайлга. Туранхайг минь бvv
эцээ. Сохор доголонг минь бvv
тєєрvvл.
Цагаан гэрт хааны минь яав гэж довтлов чи муу? Есєн
тугийг юу гэж унагав чи? Есєн
хиурыг юу гэж хугалав? Есєн
идээ чанагчийг юу гэж цавчив чи? Есєн
сvрэг
агтыг яав гэж авч ирэв? Тvмэн
хvний
дотроос тэргvvнийг
нь юу гэж шантлав чи? Мянган хvний
дотроос маныг юу гэж идэш болгов чи? Тутийн
залааг юу гэж санжуулав? Тулгуур ишийг нь юу гэж хугалав чи?
Адилтгавал Цагаан гэрт хаан минь наран саран хоёрыг шидээр
ургуулах ийм хувилгаан бишvv.
Би Мэргэний хєвгvvн
Зургаан эрхийт байна. Нэг харвахдаа нэг сайн нум зургаан сумаар
онилж харвадаг билээ би. Бацаг сахиад хvнийг
харвахгvй
байна. Хэрвээ харвавал сvнс
минь тамын ёроолд ойчно. Ай, чи муу, адууг минь зvгээр
орхи» гэв. Амбарын хєвгvvн
Банжур хэлэв: «Эвvv!
Эцгийн чинь толгой! Муу тэнэг хорт хvн
чи. Чамд єгье гэж авсан адуу юу? Энэ баян Шарайгол гуйланч Тєвдєєс
юун адуу єг гэж байна чи? Зvгээр
хариасай. Чиний хааны хувилгаан гэгч vнэн биз. Гэсэр хаанд
хувилгаан байхгvй
нь vнэн» гээд явав.
Банжурын
дээгvvр
гурван тас шувуу нисэж айсуй. Эдvгээ
Зургаан эрхийт єгvvлрvvн:
«Тєвдийн
гуйланч хvн
чи vзэж бай! Чиний дээгvvр
гурван тас нисэж явна. Урьдах нь эх нь байна. Хойдох нь эцэг нь
байна. Дундах тас нь хєвгvvн
нь байна. Дундах тасыг чиний дээр унатал харваж чадвал чиний
толгой дээр хєнєєл
хамаатай болно. Алдвал миний толгой дээр хєнєєл
хамаатай болно» гээд харвав.
«Энэ дээр нэгэн шинж мэдэгдэнэ» гэж харваж тасыг Банжурын дэргэд
унатал харвав. Банжур хэлнэ: «Эцгийн чинь тvрvv!
Эр хvн
шувуунд эрийн сайнаа гайхуулдаг уу? Чи урьд бацаг санваар авсан
гэж хэлсэн билээ. Амьтны амийг vл таслах гэгч чинь юу билээ? Бацаг
єгсєн
лам чинь шувуу харваж албал гайгvй
гэж хэлсэн vv? Чи муу айж байна. Одоо чи vзэж бай! Энэ хойд
гурван уулын оргил дээр байгч бугыг vзэгтvн.
Баруун уулын буганд эхийн хутаг байна. Зvvн
уулын буганд эцгийн хутаг байна. Дунд уулын бугыг харвая би. Буга
харвах гээд зєвхєн
бугыг харвах биш. Уулын бэлээс оройг хvртэл
бут тас харвая. Зvvн
баруун уулын буга хаагуур унахыг харж бай, чи муу!» гэж хэлээд
Банжур нум сумаа дэлэхдээ нум сумандаа залбирав: «Нумны минь дээд
гичир нь бугын эвэр билээ. Доод гичир нь цагаан зээрийн эвэр
билээ. Хоёр элэг нь усны хар
vхрийн
эвэр билээ. Бариул нь цагаан лавай билээ. Хєвч
нь хєх
солонго билээ. Дээд гичрийг нь Гэсэр хааны минь арван зvгийн
бурхан сахь. Доод гичрийг нь дєрвєн
их лусын хаад сахь. Хоёр элгийг нь дєрвєн
их тэнгэр нар сахь. Хєвчийг
нь хєх
солонго сахь, Бариулыг нь Банжур баатар би барина. Сумыг минь хий
сайн салхин хєтєлж
зал» гээд харваж илгээв. Уулын довыг тас бут харвав. Зvvн
уулын буга нааш унав. Баруун уулын буга цааш унав. Сум нь хуй
салхи болон тоос хєдєлгєв.
Зургаан
эрхийт зvрх
алдаж мориныхоо дэлийг тэвэрч гэлдэрхийлж харж байв. Банжур сумаа
аван адуугаа тууж явав. Зургаан эрхийт нэхэж гvйцэж
ирээд хэлэв: «Ай! Нэр чинь Банжур гэнэ vv? Эрдэнэт мэргэдтэй
тэмцэлдэхгvй.
Эрхтэн хаад ноёдтой зєрчилдєхгvй.
Одоо би чамтай шид тэмцэлдэх минь vгvй.
Адуугаа гуйна би чамаас» гэв. «Ай сайн хvн,
чамайг алж адуугий чинь авах болно. Чамд юу гэж єгєх
вэ би?» гэв.
Зургаан эрхийт хэлэв: «Авай, Банжур! Тогос шувуу vхэн vхтлээ сvvлээ
хардаг гэлээ. Тохьтой сайн хvн
vхэн vхтлээ нэрээ
бодно гэлээ. Огоо ядавч дєлгєн
цагаан морь, туруун (хэрээ) хар морь энэ хоёрыг минь єг. Энэ
хоёрыг єгвєл
нэг шинж мэдэгдэнэ» гэв. Банжур уурлаж хэлэв: «Урьд та харвав.
Нэгэн шинж гарна гэсэн
чи. Одоо бас хоёр морь єг, нэг шинж мэдэгдэнэ гэнэ чи. Одоо шинж
чинь аль вэ? Шинжээ vзvvл.
Чам мууг албал Шарайголын гурван хаанд очиж намайг сайн эр гэж хэн
мэдэгдэх вэ? гэж алахгvй
байна би. Чи бид хоёр анд болъё гэх болбол унасан хvлэг
бор морио єг. Цас Чихэрийн минь жигvvрт
бор морьтой адил хос болно. Зvйрлvvлж
уная. Тэгвэл чиний єг гэсэн морийг чинь єгье. Тэр дээр есєн
сайн морь нэмж єгье. Єгєх
минь тэр болтугай» гэв. Зургаан эрхийт: «Эвvv,
эвvv!
Хvлэг
бор морио єгчихєєд
юу хэлж харих вэ би?» гэв. Банжур хэлэв: «За чи намайг хуураад
авъя гэж байна уу? Одоо чамайг алаад авъя. Тэгвэл хvлэг
бор морь хэнийх болох вэ? Минийх болно шvv»
гэж хэлэв. Зургаан эрхийт єгvvлрvvн:
«Эвvv,
Банжур! Юу гэж уурлав чи? Єгье» гээд хvлэг
бор морио бууж єгєв.
Банжур хvлэг
бор морийг аваад, єг гэсэн хоёр морийг есєн
адуутай єгєєд:
«Миний явдлыг гурван хаандаа сайхан хэлээрэй» гээд Банжур адуугаа
тууж явав.
Зургаан
эрхийт хариад
гурван хаандаа хvрч
Банжурын аливаа явдлыг тоолж хэлэв: [Энэ Шарайголд надаас илvv
сайн эр байхгvй.
Гэтэл би тvvнд
хорхой шиг байлаа.] Ерийн гагц баатар
нь уулыг чингэж харваж явна. Гучин баатар нь ирвэл юу vлдээх вэ?»
гэв.
Банжур
гэртээ хvрэв.
Хvлэг
бор морио Цас Чихэрт єгєв.
Олон адууг урьд ёсоор сайхан хувааж авав. Цотонд юм эс єгєв.