Гэсэрийн тууж

 

ШАРАЙГОЛЫН ГУРВАН ХААНЫ ТЄРИЙГ АВСАН

ТАBДУГААР БYЛЭГ


 

7. Улааннvдэн Шимжvтэй тулалдав.

 

            Цас Чихэр зарлиг болруун: «Одоо Сvмбийн хєвгvvн Улааннvдэн минь морд» гэв. Улааннvдэн бєрт улаан морио унав. Бэгтэр цагаан хуягаа ємсєв. Бэлдсэн зэр зэвээ аваад Цас Чихэрт ирэв. Мєн Банжурын vгээр асуув (явах хугацааг асуув). Цас Чихэр хэлэв: «Хатны голын эхэнд суусан харлаг нугасанд хачир шонхор орсон мэт болгоод ир» гэв.

Улааннvдэн явав. Шарайголын гурван хаанд хvрээд орж Банжурын явдлаар Шар гэрт хааныг довтлов. Мєн Банжурын ёсоор болгож гарч ирэв. Шар гэрт хааны Хонгорын хєвгvvн Шимжv нэхэв. Элст уулын хєтєл дээр гvйцэв. Мєн урьд Зургаан эрхийтийн хэлсэн vгийг хэлж ирэв. Улааннvдэн хэлэв: «Татай! муу яршиг» гээд адуугаа тууж явав. Шимжv хэлэв: «Ай, чи адууг минь vл єгєх болбол чи баатрын шинжээр бай! Би мэргэний шинжээр харвая. Vгvй болбол би баатрын шинжээр байсугай. Чи мэргэний шинжээр харва» гэв. Улааннvдэн хэлэв: «Зєв. Чи намайг айв гэх болно. Би баатрын шинжээр байж єгье. Чи мэргэний шинжээр харва» гэв. Баатрын шинжээр байв. Шимжу мэргэний шинжээр нумаа татаж байж харвахад нь Улааннvдэн царын (пялын) чинээ амаа ангайгаад аягын чинээ нvдээ улаанаар эргvvлээд «За харва!» гээд «ха ха» гэж агдаганаж байв. Шимжv зvрх алдаад дээгvvр харваж алдав. Улааннvдэн хэлэв: «За одоо муу хишиг над болов уу?» гэв. «Сумны минь бєхийх газар хол очиж бай. Толгойн чинь заадсыг салтал харвая. Унаж босоод очиж Шарайголын гурван хаандаа миний явдлыг тоолж хэлээд vхэх болно, чи муу. Сумны минь хор тэнд гvйцнэ. (Хониныхоо ходоодыг идье гэвэл харигтун. Манай эндэх хорхойд махаа идvvлье гэвэл нааш ир гэж гурван хаанд хэл]» гэв. Улааннvдэн харвав. Хэлсэн vгээр тусаж Шимжv унаж босож мориныхоо дэлийг тэвэрч гэлдэрч харив. Гэртээ хvрч гурван хаандаа Улааннvдэнгийн аливаа явдлыг тоолж хэлээд «Нvгэлтийн сумны хор гvйцэв уу?» гээд Шимжv vхэв.

            Улааннvдэн олон адууг урьд ёсоор хувааж авав. Цотонд бас эс єгєв.

 


ємнєх     гарчиг    vргэлжлэл