10.
Цотонгийн худал мэдээ
Шарайголын
гурван хаан Нанчvнгийн
аливаа явдлыг хэлэлцэж цаашаагаа гурав ухарч буув. Хар гэрт хааны
нэгэн баатар єгvvлрvvн:
«Yvнээс
бусад баатрууд цугаар ирвэл хэн тэсэх вэ! Гэсэрийн эмийг авах
байтугай, нэг баатрын эмийг ч яаж авах вэ! Рогмог vнэхээр авъя гэх
дур байвал гурван хаан тэнгэрийг залж ир. Тэгвэл авч чадах
магадгуй байна» гэсэнд тэр vгийг гурван хаан зєвшєєрч
гурван сахиус тэнгэрийг залбирвал даруй дээр Хилингийн гурван
тэнгэр, Гэрч цагаан тэнгэр дєрвvvл
єєд болж ирээд: «Бид
мэдэв. Гурван хаан
єчvvхэн
зовох байна. Зововч тєєрєг
сайн байна» гэж бошиг соёрхов. Гурван хаан ихэд баясалцав. Дєрвєн
тэнгэр тэдэнтэй нєхцєлдєн
суув.
Тэр цагт
дээр Хурмаст тэнгэрийн чих нь хангинав. «Юуны шалтгаан болов?» гэж
Гучин гурван тэнгэрийг
хурааж цуглуулав. Тэр хуралд эдvгээ
гурван дагина, Гэсэрийн анд гурван тэнгэр ирсэнгvй.
«Эдvгээ
энэ зургуул юунд явсан болов? Гэртээ бий болов уу? Юунд ирсэнгvй
вэ?» гэж нэгэн элч илгээв. Тэр элч хvртэл
гурван дагина, гурван тэнгэр гэртээ байв. Элч гурван дагина,
гурван тэнгэрт айлтгаруун: «Хаан Хурмастын чих нь гурван хоног
хангинасны тулд гучин гурван тэнгэрийг хураав. Тэгэхэд та зургуул
очсонгvй.
Таныг юунд саатав? Yтэр ир гэнэ» гэв. Тэр зургуул яаран Хурмаст
тэнгэрийн дэргэд очив. Хурмаст тэнгэр зарлиг болруун: «Та зургуул
юунд саатав?» гэж асуувал тєдий
гурван дагина, гурван тэнгэр ийн
айлтгаруун: «Манай саатсан учир болбол
Yйл бvтээгч
гэртээ vгvй
байв. Арван
хоёр толгойт
мангаст
очсоор ирээгvй.
Гэсэрийн атаат Шарайголын гурван хаан гэгч байдаг.
Тэр хааны Алтан
гэрэлт тайж гэгч Цагаан гэрт хааны ганцхан хєвгvvн
билээ. Тиймийн тулд тэр гурван хаан Гэсэрийн бие vгvйг
мэдээд Рогмо хатныг нь авъя гэж Гучин гурван буман цэргээр мордож
ирсэнд Гэсэрийн гучин баатар, Цас эхлэн хэсэг хэсгээр угтаж очоод
Шарайголын цэрэгтэй хатгалдаж явахдаа бид гурван дагина, гурван
тэнгэрийг залбирсны тулд бид зургуул огторгуйгаас нууцаар очоод
сахиус болон нєхцєлдєв.
Бидний саатсан учир шалтгаан нь энэ билээ»
гэж айлтгав. Хаан Хурмаст тэнгэр ихэд хилэгнэн зарлиг болов: «Та
зургуул дураараа ингэж явагч тань буруу билээ. Эрт Бурханы зарлиг:
Yйл бvтээгчид
бошиг єгєхдєє
хэрвээ Vйл бvтээгчийн
хvчин
мєхєствєл
таны гурван дагина, гурван тэнгэрийг хvчин
нэм гэсэн нь
vнэн
билээ. Тэр Гучин баатарт нь хvчин
нэм гэснийг би мэдэхгvй.
Гэсэр vгvй
байтал дураараа очсон чинь буруу билээ! Yйл бvтээгчийн
нэгэн их зовох цаг хэмжээ
нь энэ биз. Эдvгээ
тєєрєг
урьдаар тэр хаанд болох билээ. Тэр гурван хааны зориг vйл урьд бvтэх
болно. Эцэс хойно тєєрєг
Гэсэрт болно. Гэсэрийн зориг vйл ер бvгд
цєм
бvтэх
болно». Ингэж зарлиг болоод: «Та зургуул vтэр одоод Гэсэрийн
гучин баатрын гурван зуун жаран нэгэн судлыг сvнстэй
нь vтэр яарч авч ир. Тэр гучин баатар цєм
тэнгэрийн хєвгvvн
биш. Эрт бурхан
Гэсэртэй
адил тэр гучин баатарт бошиг єгсєнгvй
бишvv.
Vvнээс хойш та зургуул тэр гучин баатрыг бvv
ємєглє.
Тэр гучин баатрын судал сvнсийг
vтэр авч ир! [Хойно амьдруулах болбол тэр vед буцааж єгнє.]»
гэв.
Тєдий
гурван дагина, гурван тэнгэр Хурмастын зарлигаар огторгуйгаар нууж
олтол Гэсэрийн гучин баатар басхvv
«Мордъё» гэж «Жишээ хэнд болов? Халхай би очъё, би очъё» гэж
булаалдаж байв. Рогмо зарлиг болруун: «Тvргэн
тvд.
Шавга орхиё. Та бvv
булаалд» гэв. Рогмог шавга орхиход нь дээрээс гурван дагина,
гурван тэнгэр хувилгаанаар мэдээд Рогмогийн тэр шавгыг эрхгvй
Цотонд тусгав. Тєдий
[Хаянхярваа бурхны хувилгаан] Цотон ноён хар толгойт, цагаан сvvлт
цоохор морио унав. Шоргоолжин саадгаа бvслэв.
Ширэн хуягаа ємсєв.
Хянгаран илдээ зvvв.
Мордож яваад Шарайголын гурван
хааныд очиж адуунаас нь хулгай хийж авч иртэл хойноос нь Цагаан
гэрт хааны Бvргэд
хар цус уугч тvшмэл
нэхэж Элст уулын хєтєл
дээр гvйцэж
ирэв. Цотон ноён ганцаар дэмий донгосож дуулж явна: «Би Цас
Чихэрийн чинээ сайн эр бишvv»
гэж бардамнаж «Энэ адуунаасаа Цасад нэг ч морь єгєхгvй»
гэж явтал Бvргэд
хар тvшмэл
сонсоод: «Энэ муу л хvн
байна. Дэмий донгодож явах нь юу вэ! Гэртээ хvрсний
хойно бvv
єгєлдєєсэй
Цасад» гээд газрын далдаас нууж хашгиран дайрав. Цотон адуугаа
орхин дутаав. Бvргэд
Хар тушмэл эрхгvй
гvйцэж
ирэхэд саадаг нум сумаа аван Цотон ноён тарваганы хонхор нvхэнд
шургаж оров. Бvргэд
хар тушмэл єгvvлрvvн:
«Ай, муу гарч ир. Нvхэнд
ороод хаашаа гаръя гэнэ чи?» Цотон єгvvлрvvн:
«Адуу морь минь тэр байна. Тvvнийг
ав. Миний биеэр юу хийнэ чи?» гэв. Бvргэд
хар тvшмэл
єгvvлрvvн:
«Мундаж сайн єглєгч
ноён болов уу чи? Yнэхээр єглєгч
хvн
байна чи. Тийм болбол саадаг нум сумаа єг»
гэв.
Саадаг нум сумаа єгєв.
Гучин цагаан сумны єдєнд
шороо дvvрч
ирэв. «Чи биеэрээ vтэр гарч ир. Чи гарч ирэхгvй
болбол аргалаар утна» гэж аргал хормойлж ирэхэд Цотон хэлэв: «Тvшмэл
авгай! Чи намайг бvv
ал. Гэсэр vгvй
байна. Рогмо гуаг авахуулахын аргыг би хэлж єгье» гэв. Тvшмэл
«За» гэв. Цотон нvхнээс
гарч ирэв. Бvргэд
хар тvшмэл
Дуун vгvй
Цотонг
[Моринд унуулж дєрвєн
мєчийг
ганзагаар
тас] хvлээд,
адуугаа тууж гэртээ хvрээд
гурван хаандаа Цотонг аваачив. Цагаан гэрт хаан єгvvлрvvн:
«Цотонгийн хvлээсийг
тайлж
тавь» гэв.
Цотонгийн хvлээсийг
тайлж тавив. Цотон ноён есєнтээ
мєргєв.
Цагаан гэрт хаан: «Дээш суу» гэнэ. Шамба Мэруз тэр хоёр дургvйцэж
хэлэв: «Есєнтээ
мєргєгч
Цотон ноён, дээш суу гэгч Цагаан гэрт хаан энэ хоёул юутай сайхан
амраг билээ?!» гэв. Гурван хаан: «Цотон ноён авай минь, vг чинь юу
вэ? Хэл» гэв. Цотон ноён хэлэв. «Гэсэр гэртээ vгvй.
Мангаст явсаар ирээгvй.
Гэсэрийн амраг Цас Чихэр ах нь, гучин баатрын хvч
нь адбиш их байна. Тэд нар vнэхээр байвч яах вэ! Рогмо гуаг авахын
аргыг би зааж єгсvv»
гэв. «За тэр
vг
чинь зєв.
Хэл» гэв. «Бас vг бий юу хэл» гэв. Цотон єгvvлрvvн:
«Морь, хуяг, зэр зэвийг минь єг. Над нэгэн бvлэг
сайн муу адууг єг. Тэр адууг аваад харьж би худал хэлнэ. Би ингэж
худал хэлнэ: «Шарайголын гурван хааны цэрэг буцсан байна. Би мєрєєр
нь мєшгиж
гvйцэн
ядаад орхисон адууг авч ирэв» гэж хэлье. Тэгвэл манай их цэрэг,
гучин баатар бvгд
vнэмшиж тархана. [Тэдний гэр нь хол хол байдаг. Гурван хоног, хоёр
хоног, нэг хоногийн газар байдаг. Цас Чихэрийн гэр нэг сарын
газарт бий. Би Шарайголын цэргийг буцсаны баяр гэж их хурим хийж
арз архиар бvгдийг
согтоогоод тараая.] Та нар миний хойноос нэхэж очоод [сул суух]
Рогмо гуаг ав» гэв. Шарайголын гурван хаан энэ vгийг зєв
гэж баясаад бvгдийг
булт єгєв.
Цотонгийн морь, зэр зэвийг [сохор доголон даарьтай] муусайн гурван
зуун адууг єгєв.
Цотон мордож яваад эргэж ирээд гурван хаанаас асуув: «Гэсэр (бид
хоёр нэгэн отог улсыг булаалдсаар билээ. Рогмо гуаг авсны хойно
тэр отог улсыг
над
єгєх
ажаамуу?» гэв. Цагааи гэрт хаан «Єгье»
гэв.
Цотон мєргєєд явав. Гурван зуун адуугаа гэрийн зvг тууж явтал
нь хойноос нь Гэсэрийн анд Чадисмари нэрт тvшмэл Цотонгийн энэ
vгийг vнэн уу, худал уу, тэнссvгэй гээд гvйцэж ирээд «За муу Цотон
чи юуны тул Гэсэрээс урвав? Рогмо, гучин баатар аливаа бvгдийг
би аргалж авч єгье гэгч чинь юу вэ? Гэсэрийн бие нь чиний ач бишvv.
Алтан дагина бэр
чинь бишvv. Гучин баатар тєрєл чинь бишvv» гэв. Тєдий «Энэ мууг
алъя» гээд илдээ суга татвал Цотон морин дээрээсээ буун харайж
сєгдєж ийн айлтгаруун: «Богд Чадисмари тvшмэл! Тэр зарлиг чинь
эгээ vнэн билээ. Тийм боловч чи эдvгээ гэгээндээ айлдан соёрх.
Би эдvгээ дайсан хvний гарт баригдсаны тулд єєрийн амиа аргалж
гарсугай гэсэн билээ. Би ямар тэнэг амьтан болж Гэсэр хаандаа
хар санах вэ?» Тэгж айлтгасанд Чадисмари тvшмэл: «Барам хєєрхий
Цотонгийн энэ vг нь эгээ vнэн» гээд гэртээ харив. Чадисмарийн
хойноос нь Цотон газрын дамаар нууж очоод тvvнийг гэртээ орсны
хойно гурван хаанд Цотон ирээд ийн айлтгаруун: «Таны гай нэгэн
Чадисмари нэрт тvшмэл намайг нэхэж очоод: «Гэсэр бид хоёул анд
гэнэ. Чи юуны тул гурван хаанд урвав? Эдvгээ би чамайг алъя» гэсэнд
би амиа гаръя гэж аргалж худал хэлэв. Миний тэр vгийг «Yнэн сайн»гээд
харьж ирэв. Энэ vгийггурван хаанд мэдvvлье гэж ирэв»гэв. Гурван
хаан Чадисмари тvшмэлийг авч ирээд Цотонгийн vгийг асуувал Чадисмари
єгvvлрvvн: «Гурван хаан минь! Эрт урьд Гэсэрийн аливаа рид хувилгааныг
та нарт тоолж єгvvлсэн минь vнэн билээ. Эдvгээ энэ Цотонгийн vг
нь тун худал болуузай. Цотон таныг хуурах болуузай» гэвэл эрх
хатан зарлиг болруун: «Би урьд эс хэллvv? Энэ муу ракшас мэтийн
тvшмэлийн vгэнд бvv ор гэсэн минь эдvгээ vнэн боллоо. Энэ муу
тvшмэлийг барь» гэвэл Хар гэрт хаан зарлиг болруун: «Энэ Чадисмари
тvшмэлд, эртээс дургvй минь vнэн билээ. Эдvтээ энэ Цотон манд
хар санадаг нь vнэн болбол цааш харилгvй юуны тул эргэж ирэв?
Энэ хатан, тvшмэлийг барь гэгч нь зєв бишvv!» гэв. Гурван хаан
Чадисмари тvшмэлийг бариад гар хєлийг нь тємєр тушаагаар тушаад,
хvзvvнд нь тємєр гинж зvvгээд гурван хаан зарлиг болж, Чойрон
урны хvv лам Номчийг урьж ирээд: «Энэ Чадисмари тvшмэлийг аваачаад
есєн давхар хар байшинд хадгал. Чамд жаран сайн хvнийг єгсvгэй.
Хэрвээ алдвал лам Номч чамайг эхлэн жаран сайн хvнийг алах болно.»
гэж захирав. Лам Номч тэр тvшмэлийг гэртээ авч ирээд есєн давхар
хар байшинд оруулаад суув.
* * *
Гурван
хаан Цотонг «Чи эдvгээ
харь» гэв. Цотон єгvvлрvvн:
«Гурван хаан
миний хойноос арваад хоноод мєн
болзоогоор ир!» гээд Цотон ноён гурван зуун адуугаа тууж арав
хонож гэртээ хvрч
ирэв.
Цас Чихэр
эхлэн гучин баатар, их цэрэг бvгдээр:
«Цотон авгай юу гэж удав?» гэж асуув. Цотон ноён хэлэв:
«Шарайголын гурван хааны
цэрэг дvрвэж
буцаж байна. Мєрєєр
нь явж эс гvйцээд
орхисон муу
адуугий нь
авч ирэв би. Та намайг байлдаж vл чадахыг мэдээд тэднийг буцсан
хойно намайг хуурч илгээв. Би мэдэв. Миний vгийг итгэх
болбол
тарцгаая. Би адуу хулгайлъя гэж очиж их ядрав. Би муу боловч янаг
тєрєл
чинь бишvv.
Та нар намайг итгэхгvй
болбол нэг хоёр хvнийг
явуулж vз» гэв. Цас Чихэр хэлэв: «Та харийн хvн
биш, єєрийн тєрєл
Цотон авгай байна. Юунд худал гэх вэ! Энэ vгэнд болбол Шарайголын
цэрэг буцсан нь vнэн байна гэж их цэрэг бид бvгдээр
тархъя» гэв.
Цотон ноён
єгvvлрvvн:
«Эдvгээ
таныгаа би бэлэг зохьтугай гэж. Номын манлайн нэг хурим хийе. Цас,
Рогмо, Шуумар эхлэн гучин баатар бvгдээр
энэ идээг идээд тархъя» гэв. Шуумар єгvvлрvvн:
«Авгайн энэ vг нь маш зєв
байна. Бид бvгдээр
номын манлай хурим , идээд тархъя» гэв. Цотон ноён уулын чинээ
идээ, далайн чинээ арз архи хасаг тэргэнд тээж ирээд, Цас, Рогмо
Шуумар эхлэн гучин баатар бvгдээр
хуримлаж жарган суутал огторгуйгаас гурван дагина, гурван тэнгэр
нууж ирээд Цас эхлэн гучин баатрын зєн
билэг ухаан хийгээд гурван зуун жаран нэгэн судал сvнсийг
хувилгаанаар аваад Хурмаст тэнгэрт єгєв.
Цас эхлэн гучин баатар архины жаргалд ташуурч байсаар аливаа рид
хувилгаан, гурван зуун жаран нэгэн судал сvнсээ
автал эс мэдэн суув. Буйдан єгvvлрvvн:
«Ер дарсны
ихэд сайнгvй
билзэ. Эдvгээ
гэр гэртээ тархаж хариад боть боть номыг номловол хэрэгтэй нь тэр
билээ» гэв. Цас эхлэн бvгдээр
«Буйдангийн энэ vг зєв»
гээд тархахад Рогмо гуа уйлж байж єгvvлрvvн:
«Цас авгай минь Гэсэр минь чамдаа хэлдэг билээ л. Цотонгийн инээх
нь мяндас, vг нь гурил, зvрх
нь гvр
хар чулуу билээ. Дотоод нууж хэлэлцэх vгийг Цас, Рогмо, гучин
баатар та бvгдээр
Цотонгоос нууж хэлэлц гэсэн билээ. Гадаах vйлийг Цотонд бvv
хэлээрэй гэсэн билээ. Тэгээд Цотонгийн аймтгай худалч хоёр нь ер
гайхалтай гэж зарлиг болдог билээ»
гэв. Цас хэлзв: «Ай, Рогмо гуа минь. Тэр хэдvй
худалч боловч дайсан хvнд
урвах тийм амьтан энэ ертєнцєд
арай байхгvй
биз» гэв. «Энэ vг vнэн» гээд Цас Чихэр, Нанчvн,
Шуумар тэргvvлэн
хамаг их цэрэг тархав.