11.
Рогмо гуа
Шарайголын цэрэгт баригдав
Рогмо гуа
уйлж байн єєрийн хєтєч
Аргын хєвгvvн
Ариунд морь, зэр, зэв засаж [Гэсэр богдын ховднооос таван зуун
сумыг саадагт нь дvрж]
єгєєд:
«Шарайголын гурван хааны цэрэг буцсан нь vнэн vv, худал уу?
Болгоож ир» гэж илгээв. Ариун явж хоёр гурван газрын тэртээ очтол
Шарайголын гурван хааны цэрэг [ялаа батгана мэт алтан дэлхийг дvvрэн]
хvрч
ирэв. Ариун дотроо сэтгэрvvн:
«Энэ дайснаас гарч хэдvй
чинээ хол насалмой би» гээд орж алалдав. Нэгэн мянган цэргийг
алаад [Бvргэд
хар тvшмэлд
алагдав.]
Гурван хааны их цэрэг нь Гэсэрийн гэр дээр хvрч ирэв. Рогмо гуа
уйлж босов. Гэсэрийн соронзон гvрээр бvтээж хийсэн их илд нь байсан
ажээ. Тэр илдийг аваад уужны дотор нууж гарч ирэз. Гэсэр хааны
нэгэн хатан нь Лусын хааны охин Ажу
мэргэн хатан нум сумаар харваж байв. Рогмо, жидvгээр (хоёрдугаар)
Ажу мэргэн хатныг ир гэж дуудав. Ажу мэргэн ирэв. Рогмо гуа Ажу
мэргэнд хэлэв: «Гурван хааны цэрэг хvрч ирэв. Яах билээ? Арга
юу билээ?» гээд уйлав. Ажу мэргэн хэлэв: «Арван зvгийн эзэн аюух
мэт Богдыг минь гэртээ vгvй гэж, амраг Цас Чихэр, гучин баатрыг
нь vгvй гэж, Нанчvн, Шуумарыг тархав гэж намайг эм хvн гэж дайрч
ирээ биз. Цэргийн хайгуулчинтай алалдъя» гэв. Гэсэрийн нэгэн их
саадагт нэгэн мянганы гадна дєчин сум чихэж авав. Аваад Ажу мэргэн
саадгаа бvсэлж угтан гарав. Цагаан гэрт хааны Алтангэрэлт тайжид
золгов. Рогмо гуагийн нvvрт нь их цэргийн тоос хvрнэ гэж дєчин
сайн хvн тvрvvлж ирсэн ажээ. Ажу мэргэн угтан байж хэлэв: «Рогмог
авъя гэгч эр тань аль вэ?» гэв. Алтангэрэлт тайж: «Би билээ» гэв.«
Та дєчин сайн хvнтэй их цэргийн хошууч уу?» гэв. «Бид хошуучин
билээ» гэв. Ажу мэргэн хэлэв: «За та дєрвєн арав (дєрвєн хэсэг)
болж бай» гэв. Тэр дєчин хvн Ажу мэргэний хэлснээр дєрвєн арваад
болж байв. Ажу мэргэн дєрвєн сумаар дєрвєн арван хvнийг тас харвав.
Сум нь цааш ташин очиж их цэргийн хvнд тусчихав. Ажу мэргэн, Алтангэрэлт
тайжийг алаад Алтан сандал нэрт Шаргал морийг авч унав. Морио
тас гуядаж их цэргийн хошуучид нь давхиж ороод хядаж явав. Шарайголын
гурван хааны цэрэг дутаав. Шарайголын гурван хаан тэргvvлэн хамаг
цэрэг хэлэв: «Цотон ноён биднийг хуурсан байна. Гэсэр бий ажээ.
Цэрэг нь бидний хошуучийг хядаж явна» гэв. Цэргийг засах таван
сайн хvн гарав. Цагаан гэрт хааны отгон дvv Шамба Мэруз зэр зэв,
хуяг дуулгаа ємсєж билгийн цагаан морио унаж гарав. Дараа нь Бvргэд
хар цус уугч тvшмэл гурав дахь нь Цагаан гэрт хааны охиныг авсан
Солонгосын хааны хєвгvvн Манцог Зул, дєрєв дэх нь Шар гэрт хааны
охиныг авсан Балбын хааны хєвгvvн Мял Гvнцог, тав дахь нь Хар
гэрт хааны охиныг авсан Мон газрын хааны хєвгvvн Монса Тvсгэр
энэ тавуул гарч дутаасан цэргээ илдээр ширвэж авч ирэв. Гурван
хааны цэрэг энгvй олон ирэв. Ажу мэргэн нэгэн тvмэн нэгэн мянган
цэргийг алав. Саадгаа тэмтрэв. Сум дуусжээ. Ийш тийш харав, сайн
нєхєр vгvй. «Энэ цэргийг би дарах ёсгvй билээ. Гэсэр минь дарах
ёстой дайсан ажээ» гэж хувилгаанаар мэдээд «Одоо яах вэ би?» гэж
гэр малаа ууланд авч гарав.
Шарайголын
цэрэг, Рогмо гуаг бvслэн
авч барья гэж айсуй. [Гэсэр богдын Соронзон гvрээр
бvтээсэн
гурван алд илд байжээ. Нэг дохиход нэг мянган бээрийн газар єрєвхийх
тийм илд юм байжээ. Рогмо гуа тэр илдийг аваад] баруунтаагаас тvрж
ирэх мянган хvнийг
ширвэв. Зvvнтээгээс
тvрж
ирэх тvмэн
хvнийг
мєн
тэр ёсоор тас ширвэв.
Ємнєх
хойдох хvн
дуу гарав: «Илд далайхын урьд яв яв» гэж хэлэлцэв. Ємнєх
хойдох цэрэг илд далайхаас ємнє
амжиж тvрж
ирэхэд Рогмо гуа чєв
чєлєєгvй
болж аргаа бараад хувилгаанаар огторгуйд боржин соно болон нисэж
гарав. Цагаан гэрт хааны Цагаан элээ сахиус
нь Цагаан Єргєн
тэнгэр болон хєєв.
Рогмо огторгуйгаас доогуур нисэв. Шар гэрт хааны Шар элээ сахиус
нь Шар Єргєн
тэнгэр болон доогуур хєєв.
Рогмо гуа алтан дэлхий дээр бууж хийн жигvvрээр
нисэв. Хар гэрт хааны Хар элээ сахиус нь Хар Єргєн
тэнгэр болон
Алтан дэлхий дээгvvр
хєєв.
Рогмо гуа аргаа барж алтан дэлхий дээр зургаан зуун чавганц нар
болон хувилж суув. Шарайголын гурван хаан танин ядаж, билгийн
цагаан морь танина гэж тэр морийг авч ирэв. Цагаан морь хvрч
ирээд Рогмогийн дэргэд ирж энгэрий нь татлан газар цавчиж байв.
Рогмо гуа аргаа барж биеэр болон баригдав. Шарайголын гурван хаан
Рогмог бариад Гэсэр хааны цагаан суваргыг аваад, чандмань эрдэнэ,
алтаар бичсэн Ганжур, Данжур хоёр их хєлгєн
номыг, арван гурван эрдэнэт сvм,
цавгvй
хар нvvрс,
эд бvгдийг
булт эвдэж аваачив. Рогмо гуа уйлж явж Гэсэр хааны нэгэн муу хvнийг
дуудаж ирэв: «Гэсэр минь манарч унах магадгvй.
Мангасаас ирсний
хойно намайг аваачсан, аливаа бvгдээ
vзэж vхэтхийн
унах биз. Хамрын нь нvхээр
ут!» гэж сормууснаас нэг хялгас сугалж авч єгєв.
«Аманд нь цутгаж єгєєрэй!»
гэж нvднийхээ
нулимс нэг шанага авч єгєв.
Чингэж єгєєд
Рогмо гуа тєдий
явав.