15. Гэсэр
замдаа Сахилдай баатартай уулзав
Таслаад
явтал Орог нэрт улсын Сахилдай, ухаа морио
унаж хошуут сумаа дvрээд
бардан дуулж явав: «Би эдvгээ
болтол хvнээс
айж vзээгvй.
Энэ газар намайг айлгах хvн
байхгvй»
гэж явав. Гэсэр хаан бодов: «Эвvv,
эвvv!
Энэ хэн болов?» гээд модон дотуур нууж очоод билгийн хээр морио
модонд нууж уяв. Их сумаа онилж ирээд зам дээр нь нуугдан суув.
Сахилдай хvрч
ирэв. Гэсэр хаан хашгиран босон харайн нум сумаа дэлэв. Сахилдай
vзээд айж дутаав. Гэсэр хаан Сахилдайг таниад: «Эвvv
Сахилдай нааш ир» гэж дуудав. Сахилдай хойшоо харж vзээд: «Эвvv.
Хол бай! Нvгэлт
Гэсэр хаан байсан ажээ» гээд Сахилдай ирж: «Чамайг vхэж гэж
сонссон билээ. Амьд байгаа ажээ» гээд Гэсэр хаанд ирж мєргєн
золгов. Гэсэр асуув: «За чи! Єнєє
энэ газар дээр намайг айлгах хvн
vгvй
гэгч чинь юу вэ? Одоо чи надаас юу гэж дутаав чи?» гэв. Сахилдай
хэлэв: «Хэлсэн vг чинь vнэн билээ. Чамайг эс мэдэв би» гэв.
«За явъя»
гээд хоёул явав. Сахилдай хэлэв: «Гэсэр хаан чи єнєє
намайг нэг айлгав. Одоо би чамайг нэг айлгая» гэв. «Айлгахдаа уруу
хєєж
хударгыг чинь тасалъя. Єєд хєєж
хємєлдрєгийг
чинь тасалъя. Хєндлєн
хєєж
олмыг чинь тасалъя» гэв. Гэсэр хаан зарлиг болруун: «Сахилдай! тэр
vг чинь зєв»
гээд хоёул явав.
Сахилдай
хэлэв: «Гэсэр чи бид хоёул замд ханилж явахдаа хоосон явах уу?
Нэгэн улст
халдаж адууг хєєж
ирье» гэв. Гэсэр хаан зарлиг болруун: «Сахилдай тэр чинь зєв»
гэж хоёул Сав нэрт улсын адууг хєєж
ирэв. Сав нэрт улсын Ронца нэрт хvн
сайн хар морио унаж, хатгуурт сумаа дvрж,
чулуун хуягаа ємсєж
нэхэн гvйцэж
ирэв. Сахилдай: «Би угтъя» гэв. Аюух мэт богд зарлиг болруун: «Чи
байг. Би угтъя» гэв. Хоёулаа булаалдав. Арлан гуагаар шавга
татуулъя гэж шавгаа єгєв.
Арлан гуагийн орхисон шавга Сахилдайд гарав.
Сахилдай
угтав. Сахилдай угтахад Гэсэр зарлиг болов: «Сахилдай чи мэдэхгvй.
Энэ Сав нэрт улст
сайн эр vгvй.
Миний мэдсэнээр бол ганцхан Ронца нэрт хvн
бий: Миний бага цагт надтай анд болж, би тvvгээр
хєтєч
хийж дагуулж явлаа. Надаас хуяг єг гэхэд нь чулуун хуягаа єглєє
би. Тэр хуяг болбол чи харваж, цавчиж vл даалгах бий. Эмээлийн бvvргийг
нь чиглvvлэн
харва. Давсгийг нь даана» гэв. Сахилдай Гэсэрийн тэр зарлигийг
сонсоод «Зєв»
гэж айлтгаад бууж дєрєєгєє
гурван барим охор болгож саав. Ронца гvйцэж
ирэхдээ Сахилдайгаас дээгvvр
нэг харав. Хойшоогоо нэг харав. Баруун тийшээ нэг харав. Зvvн
тийшээ нэг харав. Морио тас гуядаж эрхгvй
гvйцэж
ирэв. Доошоо нэг харав. Ронца буув. Сахилдай хэлэв: «Хоёулаа
наадахаа дєрєєгєє
охор сааж наадъя»
гэв. Ронца: «Энэ намайг хуурч байна» гэж
дєрєєгєє
гурван барим урт болгож мордов. «Чи хэнийх
вэ?» гэв. Сахилдай хэлэв: «Би Орог улсын Сахилдай» гэв. «Чи хэнийх
вэ?» гэв. «Сав нэрт улсын Ронца би» гэв. Сахилдай асуув: «Дээгvvр
минь харах чинь юу вэ? Хойшоо харах чинь юу вэ? Баруун тийшээ
харах чинь юу вэ? Зvvн
тийшээ харах чинь юу вэ?» гэв. Ронца хэлэв: «Дээгvvр
чинь харж олон цєєхнийг
чинь тэнссэн минь тэр. Хойшоогоо харж хойд нєхрєє
тэнссэн минь тэр. Баруун, зvvн
тийш харж хатгуурт сумаа олон цєєхнийг,
нумныхаа хатуу зєєлєнг
тэнссэн минь тэр. Доошоогоо харж хар мориныхоо хашин хурдныг тэнссэн
минь тэр» гэв. «За адууг минь авч биеийг минь алах хvн,
чи харва» гэв. «Адууг чинь авсан vнэн. Адуугаа авъя гэх бол чи
харва. Айх болбол харь» гэв. Ронца нумаа дэлэв. Сахилдайн эмээлийн
бvvргийг
чиглvvлэн
харвав.
Дєрєєгєє
охор саасны тулд дээш
єндийж орхив. Эмээлийн бvvргийг
шувт нэвтэрч сум нь Сахилдайн салтаан доогуур хангинан
гарч явав. Сахилдай хэлэв: «Одоо хишиг
над болов уу?» гэв. «Доогуур харваж морийг чинь онож хилэнц
болгох хэрэггvй.
Бvсний
гархийг чинь чиглvvлж
харвавал элгийг чинь шувт гарна. Дээгvvр
чиглvvлж
харвавал єнгєлзvvрт
чинь тусаж чамайг ална. Тэр хоёрын хоорондуур эмээлийн бvvргийн
муу модыг харвая. [Модыг харвахад хилэнцгvй]»
гээд бvvргийг
чиглvvлж
дэлэв. Ронца дєрєєгєє
урт болгосон
тул єндийж эс чадав. Давсгаар нь шувт тусав.
Ронца саадагнаасаа нэг сум сугалав. Сахилдай хуурч хэлэв: «Сайн хvн
болбол ганц суманд vхэхгvй,
довтлон явж харвана. Муу хvн
болбол ганц суманд ядарч зогсож байж харвана» гэв. Ронца довтолж
харвах гээд шархаа даахгvй
єнхєрч
унав. Сахилдай Ронцыг алаад хар морийг нь унаад чулуун хуягийг нь
ємсєєд,
саадгийг нь бvслээд,
єєрийн зэр зэвээ ухаа мориндоо ачаад Гэсэрийн хойноос явав.
Сахилдайг
омогшуулъя гэж Гэсэр бор морио унаад, муу эмээл хазаараа тохож
явна.
Сахилдай гvйцэж
ирээд Ронца мэт болж хэлэв: «За Орог улсын Сахилдайг алж хамаг зэр
зэвийг нь авч ухаа моринд нь ачлаа би. Одоо Гэсэр хааныг алж
билгийн хээр морийг нь авъя» гээд хуягаа хангинуулаад хашгиран
дайрав. Гэсэр дутаав. Єєд хєєв.
Хємєлдрєг
нь тас vсрэв. Уруу хєєв.
Хударга нь тасрав. Хєндлєн
хєєв.
Олом нь тасрав. Гэсэр бууж гvйгээд
улаан ухаа царайтай хvv
болоод их
сумаа дэлж байхад Сахилдай хэлэв: «Єє!
Би байна! Гэсэр!» гэж бархирав. Гэсэр хэлэв: «Тэнгэрт чамайг
явуулчих шахлаа» гэв. Сахилдай ирж золгоод: «Чи намайг нэг
айлгасан. Би чамайг нэг айлгав. Хэлснээрээ болов бишvv
бид?» гэв. Гэсэр хэлэв: «Миний айсан
vнэн.
Улаа хонгор царайтай хvv
болоод их сумаа дэлж байхад минь «Би Сахилдай байна» гэж бархирсан
чинь бас айсны шинж бишvv?»
гэхэд Сахилдай буруу харж инээж байв. Олон адууг хувааж аваад
нутаг нутагтаа явав.