Гэсэрийн тууж

 

ШАРАЙГОЛЫН ГУРВАН ХААНЫ ТЄРИЙГ АВСАН

ТАBДУГААР БYЛЭГ


 

16. Гэсэр нутагтаа ирэв

 

            Арван зvгийн эзэн Гэсэр хаан Нолом талд хvртэл мєр дээр нь нэгэн орд цагаан гэр байв. Гэсэр богд гэрийг vзээд зэр зэв бvгдээ авч хуяг дуулгаа ємсєєд vvдэнд нь очив. [Нэгэн эм хvн, Гэсэр богдыг vзээд гэртээ гvйж оров.] Гэрээс нэгэн бага хvv гарч ирэв. «Авай! энэ гэр хэнийх вэ?» гэв. Хvv єгvvлрvvн: «Арван зvгийн эзэн Гэсэр хааны Ажу мэргэн хатны гэр» гэв. «Эх чинь гэртээ бий юу?» гэв. «Эжий минь гэртээ байна. Эжий минь Хэдрэг хартай ноцолдож байна. Нэгэн vе Хэдрэг хар дийлнэ. Нэгэн vе эжий минь дийлнэ» гэв. Гэсэр хvvд зарлиг болруун: «Авай, намайг баруун тийш очлоо гэж хэл. Энд байзнавал намайг саатуулах болно. Єшєєт дайснаа яаралтай нэхье би» гээд зvvн тийш дутаав. Ажу мэргэн нумаа хєвчилж, сумаа онилон гарч хvvгээс асуув: «Авай єнєєх хvн хааш явав?» гэв. Хvv хэлэв: «Баруун тийш явав» гэв. Ажу мэргэн баруун тийш харвал бараа vгvй. Зvvн тийш харав. Арван гурван гєвєєний тэртээ дуурсахуй нэрт дуулганы орой нь цухуйж харагдав. Ажу мэргэн дуулганы оройг нь тас харваж орхив. Гэсэр хаан хэлэв: «Энэ нvгэлтийн уурлах нь зєв» гээд дуулганыхаа оройг морин дээрээсээ бєхийж аваад явав. Ажу мэргэн хvvдээ уурлаж: «Эцэг нь хортой болбол бага байж хvv нь ч хортой. [Худалчийн vр нь худалч]» гээд харваж орхив.

            Тєдий Гэсэр хаан нvvдэлдээ (хєсгєндєє) золгож, нvvдлийн урьд явав. Нагац нараас гэр орны сургийг асууя гэв. Єнєє асуусан vгийг хойтон жил нь хариулдаг юм байжээ. Гэсэр хаан хурдан хариу сонсохын тулд Гэсэр хаан нагацынд очиж адуугий нь хєєв. Го баян шанагаа барьж цохилж гvйцэж ирэв. Го баян Гэсэрийг таниад хэлэв: «Барсан муу тэнэг!Чи муу миний адууг хєєж яана? Шарайголын гурван хаан ирж Цас Чихэр ахыг чинь тэргvvлэн гучин баатар гурван зуун хошуучийг чинь булт алав. Рогмо гуа хатныг чинь авч явав. Аливаа бvгдийг чинь авав. Цотон ноён эзэлж, Сэнлон эцгийг чинь тайгам (шадар зарц?) болгосон байна. Энэ бvгдээ эс мэдсэн муу тэнэг, миний адууг юу гэж хєєх вэ?» гэв. Гэсэр хаан гэр нутгийн сургийг сонсоод адууг єгєв.

            Гэсэр хаан тєдий нууж нутагтаа хvртэл Цотон ноён их хотын ємнє Гэсэр хааны тавад зуун хvн багтах орд цагаан гэрийг нь барьж сууна ажээ. Гэсэр хаан одож Баяагиин голын эхэн дээр буув. Шулмасын орноос авчирсан аливаа бvгдийн сvнсний хоёр имдийг хувилгаанаар дэлгэн тавив. Хэмжээгvй олон хvн мал болж уул хєдєєгvй бэлчин явав. Гуч дєчин цагаан ордыг тус тусад нь. бариулав. Тэр дотор улаан єрхт их цагаан ордыг манлайлан бариулж суув. Гэсэр их хотоо эргэе гэж явав.

            Эргэж явсаар арван гурван эрдэнэт сvм аливаа бvгдийг цєм аваачсаныг мэдэв. Тэр бvгдийг vзэж Гэсэр хааны сэтгэл зовж vхэтхийж унав. Рогмо гуагийн vг захисан хvн ирж Рогмо гуагийн сормуусаар Гэсэрийн хамрыг утав. Нvдний нулимсыг нь нэгэн халбага авчирч аманд нь цутгаж єгєв. Тєдий Гэсэр сэргэж босов. Тэр хvн Гэсэр хаанд аливаа болсон явдлыг цємийг тоолж хэлэв. Гэсэр хаан тєдий босоод тэр хvнийг авчирч хvрээндээ буулгав.

            Цотон ноён Гэсэр хааны эцэг Сэнлонг олон адуундаа тайгам болгож явуулах ажээ. Цотон ноён хэлэв: «Ай! Сэнлон євгєн чи явж энэ голын эхэнд яасан олон улс буув? Сайд ноёд гэж над бvv гайхуул, бvv сайрх гэ!» гээд «Хэд хоновол хоног тоолж мал авна» гэж Сэнлон євгєнийг илгээв. Сэнлон євгєн бор цоохор морио унаж,. саадаг нумаа бvсэлж, тонгоргон сэлмээ зvvж очив. Сэнлон євгєн очих замдаа ганцаар ярьж адилтгаж явав: «Эвvv, эвvv! Гэсэрийн минь явсаар энэ газар ийм сайхан єргєє хvн мал vгvй билээ л. Арван зvгийн арван хорын vндсийг тасалсан авай богдын минь эртний єргєє буудалтай адил байна. Ийм сайхан буудалт гэр хэнийх болов» гэж уйлж очив. Гэсэр хаан тотгоороо шагайж vзэв: «Эвvv, Арлан гуа! малгайгаа ємс. Манай євгєн эцэг ахай айсуй байна. Буулгаж цай шєл єгч vгийг нь сонсож мордуулаарай! Намайг vзвэл дэмий аашилж мэднэ энэ» гээд ширээн дээр гарч хєшгєє буулгаж товчилж суув. Євгєн ирж: «Энэ гэр хэнийх вэ?» гэж асуув. Арлан гуа хэлэв: «Ай євгєн юу гэв?» гэж асуув. Сэнлон євгєн хэлэв: «Цотон хаан намайг илгээв. Таныг хурдан нvv гэнэ. Vгvй болбол хоног тоолж мал авна. Манай нутагт яагаад буув?» гэв. Арлан гуа хэлэв: «Ай євгєн! Хааны чинь зарлиг зєв. Эвvv, айж vхмээр байна. Муу бид нvvе. Бидний эрс гэрт vгvй байна. Гєрєєлєхєєр явсан эрсээ ирсэн хойно нvvе» гэв. «Ай євгєн! бууж цай шєл зооглож морд» гэв. Євгєн бууж цоохор морио тушив. Саадаг нумаа тавьж орохдоо тонгоргон сэлмээ урагш болгож оров. Арлан гуа эсгий дэвсэж єгєв. Арлан гуа Гэсэр хааны их эвэр аяганд цай дvvртэл хийж єгєв. Євгєн аягатай цайг аваад аягыг vзээд инээв. Цай ууж дуусаад аягыг єгєєд уйлж сууна. Хонины нэг хаа аяганд хийж ємнє нь тавьж єгєв. Євгєн хутга vгvйн тулд тонгоргон сэлмээ гаргаж мах огтолж даалган ядаж суув. Гэсэр хаан шагайж vзээд уярч хєшиг нэвт сумч шил ишт оновчоо хаяж єгєв. Євгєн хутгыг нь аваад инээв. Євгєн там тум огтолж идээд махыг буцааж єгєєд уйлав. Арлан гуа хэлэв: «Ай євгєн! Инээхийг асуу. Уйлахыг соёрх гэдэг билээ. Аяганд цай хийж єгєхєд чи аваад инээнэ. Уусан хойноо аягаа єгєхдєє уйлах чинь юу вэ?» Мах идэхэд хутга vгvй сэлмээр даалган ядаж байхад нь хутга єгєхєд хутгыг vзээд инээнэ. Мах идээд буцааж єгєхдєє уйлах чинь юу вэ?». Євгєн хэлэв: «Асуух чинь зєв. Арван зvгийн арван хорын vндсийг тасалсан ачит мэргэн Гэсэр хаан гэгч миний хєвгvvн билээ. Арван хоёр толгойтой мангасын оронд Арлан гуа хатнаа нэхэж явсаар есєн жил болов. Yхэв vv гэж санадаг би. Тvvний минь цай зооглох эвэр аÿгыг нь vзээд тvvнийг ирсэн болов уу гэж инээлээ. Авай минь, аÿга нь энэ байна. Одоо бие нь аль вэ? гэж  уйлах минь энэ. Хутга аваад инээх минь тvvний минь шил ишт оновч энэ байна гэж vзээд ирсэн болов уу? гэж инээнэ. Одоо бие нь аль вэ гэж уйлав» гэв. Арлан гуа бас уйлав. Гэсэр хаан эс тэсэж босож євгєнийг тэвэрч хайлав. Гэсэр хааныг хайлахад алтан дэлхий бvгд догдлон хєдлєв.

            Гэсэр хаан хайлахаа байж євгєнд єгvvлрvvн: «Ай, євгєн минь, дуу (дугай бай)! Эм хvн vv чи! Би ирвэл тєдий л биз. Тэр муу Цотон мэдэх бий! Алтан дэлхийн аливаа амьтан булт догдлон хєдлєх болно, дуу!» гээд євгєнийг явуулав. Гэсэр хаан алтан дэлхийг сан тавиад номхотгов. Гэсэр хаан євгєнд хэлэв: «Євгєн минь! ийн тийн дэмий vг бvv ярь. Дуугvй яв» гэв. «Yvнийг эмгэндээ аваачиж хоёул шєл хийж уу» гэж vхрийн нэгэн гуя єгєв. Євгєнийг мордуулаад уулзсаныг нь хувилгаанаар мартуулав. Євгєн буцах замдаа бодов: «Эвvv эвvv! Гэсэр минь ирсэн билvv? vгvй билvv? Зэрэглээ билvv? Зvvд билvv?» гэж явав. «За ирээгvй гэхэд энэ газар над vхрийн гуя байтугай, ишигний шийр єгєх нэг ч хvн vгvй билээ» гээд євгєн ганзаган дахь гуяа тайлж авч шагайт чємєгнєєс нь барьж цоохор морио гуядаж хvрч очив. Очихдоо гуяа орхин, тонгоргон сэлмээ гаргаж: «За муу Цотон нутгийн эзэн чи. Нутагтаа юу хийж сууна вэ чи муу? Цотон нутгийн эзэн, гэргий Алонжид хоёрын нэр сєнєнє. Сэнлон, Амаржил хоёрын нэр ургана» гээд сэлмээ барин гvйн оров. Цотон ноён хэлэв: «Эвvv! энэ муу євгєний аашийг vз. Энэ яав?» гээд гурван хvнээр нойтон бялуу авчруулж євгєнийг гєвшив. Эцгийг нь гєвшиж байхыг Гэсэр хувилгаанаар мэдэж байв. Сэнлон Цотонд хэлэв: «Цотон ноён! эвvv, эвvv! Авай минь намайг юу гэж занчиж байна чи? Би энэ голын эхний улсыг хєєж нvvлгэв. Голын эхэнд гурван сvрэг гєрєєс байна. Тvvнийг голд шахан намнатугай гэж баярласан минь энэ билээ» гэв. Цотон хэлэв: «Тийм болбол хєєрхий минь! Євгєн чиний зєв байна» гэж  [цай єгч] аргал дэрлvvлж хэвтvvлэв.

            [Сэнлон євгєн гэртээ харив.] Гэсэр хааны эх нь Амаржил эмгэн шєнє Сэнлон євгєндєє уйлж хэвтэж хэлэв: «Ай євгєн минь! Авай Гэсэрээс хагацсанаас хойш чи бид хоёрт ямар жаргал байх билээ! Энэ єдрийн чинь баярласан чинь чамд зовлон биз. Эдvгээ хэвт» гэв. Сэнлон євгєн хэлэв: «Муу зєнєг хvлтгэр! Бид зовсоор зовж, vхсээр vхэж билvv? За баярлаж инээлээ би. Тvvнд одоо гайхах юу вэ?» гээд буруу хандаж хэвтэв. Амаржил асуув: «Гутсан муу зєнєг, дуугvй хэл. Авай Гэсэрээс минь нэг бэлэг мэджээ чи. Чам муутай адил гэнэ vv? Хош гэнэ vv чи? Чи зvгээр хэлж єг [Тэр vхрийн махыг хэн єгєв?]» гэж эмгэн уйлж хэвтэв. Сэнлон євгєн хэлэв: «Ай, эмгэн минь! дуугvй яв. Энэ єдєр тэр улсыг нvvлгээд харьж иртэл зам зуур нэгэн [хєхєє] хvн болон ирж хэлэв: «Гэсэр хзан vхсэнгvй, амьд гэнэ. Євгєд эмгэдийг жаргуулъя, єшєєт Цотонг алъя гээд [vхрийн хєл єгєєд] явж одов» гэв. Эмгэн уйлан баярлаж хэвтэв.

            Маргааш нь арван зvгийн эзэн Гэсэр хаан энэ ахуйг тойрсон их настай євгєн гуйланч лам болж хувилав. Нэгэн хувилгаанаа хоёр банди болгож дагуулан луус илжгэнд баахан хvнс ачаад гурвуул хєтлєлцєж ирээд Цотонгийн гадна ирж буув. Цотон ноён гадна ширээн дээр сууна. Цотон ноён лам нарыг vзээд: «Хол газраас ирсэн лам мэт байна. Хэний вэ? Очиж vгийг нь ав» гэж хоёр хvн илгээв. Тэр хоёр хvн очоод: «Лам хэнийх вэ?» гэж асуув. Лам зарлиг болов: «Би энэ ахуйг тойрсон гуйланч лам билээ. Энэ ахуйн аливаа хаадад цєм хvрэв би» гэв. «Аль аль хаадад хvрэв чи?» гзж асуув. Лам зарлиг болов: «Авай над, эс хvрсэн газар vгvй. Булт хvрлээ би. Асуух хэрэгтэй vйл байвал асуу. Vгvй гэвэл байг» гэж зарлиг болов. Тэр хоёр хvн харьж ирээд Цотон ноёнд хэлэв: «Би энэ ахуйг тойрсон гуйланч лам билээ гэнэ. Энэ ахуйн аль аль хаадад цєм хvрэв. Авай, над эс хvрсэн газаргvй гэж хэлж сууна» гэв.

            Цотон ноён: «Эвvv эвvv, юутай сайхан vгтэй гуйланч лам билээ энэ? Нааш авчир» гэж авчруулаад асуув: «Ай лам! Арван хоёр толгойт мангаст хvрэв vv чи?» Лам зарлиг болов: «Мангаст хvрэв би» гэв. Цотон асуув: «Гэсэр хаан мангаст очлоо. Гэсэр дийлэв vv? Мангас дийлэв vv?» гэж асуув. Лам зарлиг болов: «Мангас дийлж Гэсэрийг доройтуулж, Гэсэр хаан vхсээр есєн жил болж Мангасын ерєєл дээд бие нь нарыг эзлэн сахиж, ерєєл доод бие нь хєрст алтан дэлхийг эзлэн сахина» гэв. Цотон хэлэв: «За за сайн. Хvсэл минь ханав» гэж хэлээд: «Эрдэнэт эцэг лам минь нааш ир» гэж ширээн дээр суулгав.

            Гэсэр хааны бэргэн Цотонгийн эм Алонжид уйлав: «Эвvv, эвvv тvмэн дэлхий! Юvтгэв vv чи? Тэнгэрийн хєвгvvн Гэсэр богд чамайгаа vл vхэхийн чинээ саналаа би. Хайран Тєвдийн vр vндэс тасрав уу? Авай богд минь!» гэв. Цотон хэлэв: «Гэсэрт амраг хайртай болоо юу чи?» гэж хэлээд Цотон эмээ гєвшив. Лам зарлиг болов: «Ай Цотон хаан! Гэсэр хаан гэгч чиний ач гэлээ л. Чиний халуун сэтгэлт тєрєл чинь бишvv? Тvvний уйлах нь зєв биз» гэв. Цотон хэлэв: «Ламын зарлигаар болъё» гэж эмээ занчихаа байв. Цотон хэлэв: «Сайхан vгт гуйланч ламд єгье. Аливаа идээ юмыг цєм авчир» гэж их хурим хийж олон юм авчирч єгєв. Цотон ноён суугаад: «Лам! энэ нохойд минь нэр єг» гэв. Лам зарлиг болов: «Энэ сайхан нохой байна. Урьд нэр єгєєгvй юу? Бид нэр єгье» гэж зарлиг болов. Цотон хэлэв: «Адбиш сайн нохой билээ. Эрдэмт лам нэр єгвєл сайн» гэж хэлэв. Эрдэмт лам нэр єгье гэж хэлээд: «Урьд эзнийхээ толгойг залгих гарз. Хойно єєрийн толгойг залгих гарз» гэж нэр єгєв. Цотон хэлэв: «Урьд сайн vгт гуйланч билээ. Хойно одоо муу vгт гуйланч болов энэ. Vvнийг хєєж орхи» гэв. Лам зарлиг болов: «За хаан чамайг хєєсєн ч би явна. Хєєгєєгvй ч би явна. Арван зvгийн эзэн арван хорын vндсийг тасалсан ачит богд мэргэн хаан vхсэнгvй. Атаат Цотонг алъя гэж айсуй гэнэ» гэж зарлиг болоод явав. Цотон босож гvйн харайн: «Эвvv, эвvv. Энэ юу гэв?» гэж дэмий ийн тийн харж байв.

            Лам яваад хотын дотор явтал нэгэн хvvхэд таван зуун цоохор ямаа хариулж, нэгэн vе уйлж, нэгэн vе дуулж явна. Лам зарлиг болов: «Дуулах ч биш, уйлах ч биш. Над єєр сонсодно. Аль янаг тєрлийн хvvхэд болов уу энэ?» гэж очив. Золгоод лам асуув: «Авай хэний билээ чи?» гэж асуув. Хvvхэд хэлэв: «Эвvv, Цас ахайгаас, арван зvгийн эзэн Гэсэр мэргэн хаан авгай хоёроосоо хагацсаар Цотонгийн зарц болооор нэг ч хvн намайг «Єєе! авай чи хэнийх вэ?» гэж .асуусангvй билээ» гэж хvvхэд хэлэв. «Ай лам чи хэний вэ?» гэж асуув. Лам зарлиг болов: «Ай хvvхэд! Би урьд асуув. Чи урьд vгээ хэл» гэв. Хvvхэд хэлэв: «Энэ Замбутивийн эзэн Гэсэр хааны эрдэнэт амраг ах Цас Чихэрийн хvvхэд билээ би [Миний нэр Лайцав]. Гэсэр авгай минь арван хоёр толгойт мангастай дайлахаар явсны хойно Шарайголын гурван хаан ирж Рогмо гуаг авъя гэхэд Цас Чихэр, гучин баатар тэргvvлэн очиж эрийн сайныг хядан алж, агтын   сайныг олз болгож явтал атаат Цотон Шарайголын гурван хаанд урваж аливаа бvгдийг цємийг дуусгав. Цас Чихэр ахай минь vхэв. Алиныг тоолох  вэ? Энэ мэт олон» гэж хэлээд хvvхэд уйлав. Хvvхэд уйлан байж асуув: «Ай лам! Одоо зарлигаа над єгєєсэй» гэв. Лам  зарлиг болов: «Авай, би энэ ахуйг тойрсон vгээгvv гуйланч лам билээ» тэв. Хvvхэд хэлэв: «Энэ ахуйг тойрсон болбол Гэсэр хан авгайг минь мангас дийлэв vv?, Гэсэр хаан авгай минь мангасыг дийлэв vv?» гэж асуув. Лам зарлиг болов: «Зарим хvн мангас эндэж гэх юм. Зарим нь Гэсэр эндэж гэх юм. Хай би эс мэдэв» гэж зарлиг болов. Хvvхэд хэлэн уйлав: «Цас Чихэр ахайгаасаа хагацавч Гэсэр мэргэн хаан авайгаасаа хагацахыг хэн саналаа? Хишиггvй муу бие минь! Эвvv яалаа? Хvнд зарц болох минь энэ билvv? Єшєєт дайсныг нэхэх гэвэл энэ бие минь багадана болов уу?явна. Хvний зарц болж хайран бие минь гутах болов уу? Ер тэр хоёроо эс мєнхєрсєнд би мєнхрєх vv? Нэхэх арга хийе» гэж эдvгээ уйлж явав хvvхэд. Хvvхэд уярах мэт vг хэлж уйлахад лам уйлав. Ламыг уйлахад алтан дэлхий бvгд догдлон хєдлєв. Лам зарлиг болов: «Авай хvvхэд дуу! (дугай бай!) Хатуужих сэтгэл баривал чинь сайн» гээд явав. Хvvхэд хойноос нь даган явж: «Ай лам! байз» гэв. Лам: «Юу вэ?» гэж эргэж харав. Хvvхэд хэлэв: «Ахуй биед амьд хэрэгтэй байна. Амиа хайрлагчид арга хэрэгтэй байна. Арван зvгийн эзэн Гэсэр хаан авгайгаа хvлээж, хvний таван зуун ямаа хариулж vнэлж авсан ээзгий минь» гэж хавтаганаасаа ээзгий авч: «Ай лам! Нэгээр Цас Чихэр эцгийн минь сvнсний тусад, нэгээр, арван зvгийн эзэн Гэсэр хаан авгайн сvнсний тусад, энэ хоёрын минь тусад сайн ерєєл ерєєж єг» гэж ээзгийгээ ламд барив. «Над аливаа дайсанд vл эрсдэх увдис єг» гэв. Лам ээзгийг аван уйлж зарлиг болов: «Авай минь! Дуугvй яв. Vггvй хvнд арга хэрэгтэй бишvv. Єнчин хvнд хатуужил хэрэгтэй бишvv. Хурмаст тэнгэрийн хєвгvvн Гэсэр хаан хорт мангасыг алсан биз. Хоёр ааштай Цотонг хохимой модон адил болгоё гэж айсуй биз. Хоцорсон єнчид бvгдээ хотол тэнгэр нарыг жаргалангаар  жаргуулмой зэ. Эрхэт тэнгэрийн хєвгvvн эзэн Гэсэр хаан єшєєт мангасыг алсан биз. Ийн тийн хувилж єшєєт Цотонг чинь єлмийдєє гишгэлэх биз. Эзэн Гэсэр хаантайгаа золголцож эрхт тэнгэрийн жаргалаар жаргах болтугай. Авай минь! Одоо нэхнэ гэхэд нас бага байна. Хойно нэхнэ гэхэд хожимдох болов уу гэж хэлдэг тэр vг чинь баатрын шинж байна» гэв. «Май!» гэж лам Цотонгийн єгсєн юмыг бvгдийг єгєєд явав.

            Гэсэр хотын гадна гарч явтал нэг эмгэн дээлээ мєрєндєє єлгєж зvvн мєр нь даарьтаж аргал тvvж нэгэн vе уйлж, нэгэн vе дуулж явах ажээ. Лам сонсоод гvйж очоод асуув: «Ай эмгэн! хэний вэ?» гэв. Эмгэн ламыг vзээд инээв. Тvvний хойно уйлж байв. Лам асуув: «Ай эмгэн инээхийг асуу. Уйлахыг соёрх гэлээ. Миний урьд нэгэн vе дуулж, нэгэн vе уйлж явсан билээ л чи. Эдvгээ намайг vзээд инээх чинь юу вэ? Хойно нь уйлах чинь юу вэ?» гэж асуув. Эмгэн уйлан хэлэв: «Авай лам минь, чиний асуух зєв. Арван зvгийн эзэн богд, арван хорын vндсийг тасалсан ачит мэргэн Гэсэр хаан гэгч минь миний ганцхан хєвгvvн билээ. Арван хоёр толгойтой мангаст очсоор есєн жил болов. Тэр минь арван зvгт хувилдаг билээ. Хувилавч магнай дахь мэнгэ, дєчин таван дун цагаан шvд нь vл хувилдаг билээ. Тvvний минь хувилгаан мєн гэж инээв би. Хойно биш болов уу? гэж уйлав би» гэв. Гэсэр хаан эхийнхээ тэр vгэнд эс тэсэв.

            Билгийн хээр морио огторгуйгаас буулгаж унав. Шvvдрийн гилбэлгээн єнгєт долоон эрдэнэсээр давхарлан хийсэн хєє хар хуягаа ємсєж, хамаг зэр зэвээ булт аваад эхдээ зарлиг болов: «Ижий минь намайг тєрсєєр дайснаа дайлахыг минь vзсэн vv чи? Ижий минь! Энэ хотын асар дээр гарч намайг vз. Яаж аашилж ирэхийг минь хар. Ижий минь намайг vз» гээд бууж ирээд эхээ гурван vе тэврээд мордож явав. Эх нь нэгэн vе уйлж, нэгэн vе инээж, босох суухаа vл мэднэ.

            Гэсэр хаан Цотонгийн баруун хойноос тvмэн мянган цэргийн тоос гаргаж довтлов. Цотод тэр тоосыг vзээд: «Эвvv! энэ их тоос юунаас гарав?» гэж гvйж орон тотгоор шагайж vзэв. «Авай эм! сайхь нvгэлтийн тоос мєн байна. Эм! намайг бvv зааж єг!» гээд тогоондор орж хэвтэв. Гэсэр хаан хvрч ирэн билгийн хээр морио дэвхцvvлж харайлгаж байж тотгоор шагайж: «Ай, Цотон авгай, бэргэн хоёр минь байна уу? Ир! Золгоё. Нусгай Жур чинь би ирэв. Єшєєт мангасыг алж ирэв би. Ахай минь vтэр ир!» гэж байв. Цотонгийн эм бэргэн нь хэлэв: «Авай Гэсэр минь, авгай чинь тогоотын хєндийд очив. Амсарт нь дээрэм гарвал адагт нь бvгнэ гэж явлаа» гэв. Цотон: «Эм, яалаа?» гээд ширээний доор мєлхєж оров. Гэсэр хаан зарлиг болов: «Над уурласан болов уу? Авгай, бэргэн хоёр минь над золгохгvй яав? Vтэр гарч ирээсэй» гэж байв. Бэргэн нь бас хэлэв: «Авай Гэсэр минь! Авгай чинь ширээтийн нуруунд очиж адарт нь дээрэм гарвал адаг хєл доор нь бvгэх гэж явлаа» гэв. Цотон бас: «Эм яалаа чи?» гээд эмээлийн доор оров. Гэсэр хаан зарлиг болов: «Авгай бэргэн хоёр минь! Таныгаа мєрєєднє бишvv би. Vтэр ирээсэй» гэв. Бэргэн нь хэлэв: «Авай Гэсэр минь! Авгай чинь эмээлтийн хєтєлд бууж эрэвгэр бvvргэнд нь дээрэм гарвал этгэр агтанд нь бvгэх гэж очлоо» гэв. Цотон бас «Эм! эвvv яалаа?» гээд баруунтаа хурааж тавьсан гурван туламныхаа дундах тулманд гvйж ороод «Єєе эм! туламныхаа амсрыг боо!» гэж хэлэв. Эм нь туламны амсрыг боов. Гэсэр хаан дотроо санаж: «Энэ муутай аль бvр ингэж байна вэ?» гэж бодоод шившив: «Ємнє зvгээс  хонины чинээ цагаан vvл гар. Хойд зvгээс vхрийн чинээ хар vvл гар. Тэр хоёр vvл харшлалдан ирж хар салхин хєдлєєд мєндєрт хур орж, тэнгэр донгодож их салхи болон хийсгэх болтугай. Цотон авгайн минь зєєсєн, бэргэний минь нєєсєн тулам дахь шар тос миний ємнє єєрєє єнхєрч ирж аманд минь орох болтугай!» гэж Гэсэр хаан исгэрч байв. Ємнє зvгээс хонины чинээ цагаан vvл гарав. Хойд зvгээс vхрийн чинээ хар vvл гарч, тэр хоёр vvл харшлалдан нийлж хар салхи хєдлєєд мєндєрт хур орж тэнгэр донгодож их цагаан ордыг дайрав. Гэсэр хааны таван зуун хvн багтаж суух их цагаан орд салхины хvрдээр эргэж Арлан гуагийн гадна очиж эргэж байж тогтоов. Арлан гуа угтан гараад хэлэв: «Гэсэрийн эртний цагаан орд болбол энэ багананд минь тогт» гэж алтан баганаар зангаж тогтов. Тулам дахь Цотон билгийн хээр морины дор єнхєрч ирж Гэсэр хааны ємнє нь хэвтэнэ. Гэсэр хаан зарлиг болов: «Бэргэний минь нєєсєн, авгайн минь зєєсєн гурван тулам идээ билээ. Есєн жилийн идээний дээжийг Нусгай Журдаа хийж тавьсан байна» гээд туламны дээр сандайлан сууж Гэсэр зарлиг болов: «Энэ шар тосыг хутгаар хагалж идье би. Єлссєн хvн би согтох болов уу? Шєвгєєр хатгаж сорж идье би» гэж хэлээд гуя руу нь шєвгєєр хатгахад Цотон бяцхан ухасхийж хєдлєв. Их хатгахад их ухасхийж хєдєлж хэвтэв. «Yvнд хий дvvрсэн болов уу?» Гээд сумч шил ишт оновчоороо зураа руу нь далдартал дvрэв. Хар цус оргилж гарав. Цотон  биеэ євдєхєд тэсэж ядан: «Халхай хуухай! Авгай чинь Цотон би  байна» гээд тулмаа тас тийрээд босон харайв. Гэсэр хаан зарлиг болов: «Эвvv, авгай минь мєн байна, яалаа чи? Би чамайг тулманд тос хийж байна гэж санаж билээ» гэж зарлиг болоод: «За Цотон авгай! Цас Чихэр хэний тєрєл билээ? Чиний тєрєл бишvv. Гучин баатар чинь хэний тєрєл билээ? Чиний тєрєл бишvv? Рогмо гуа хэний бэр билээ. Чиний бэр бишvv. Чамайг яавал бах  минь ханах бол? Уур минь яаж мохох болов?» гэв. Тєдий  «Халхай!» гээд есєн алд хар шор сэлмээ суга татаад давхийв. Цотон босон «Авай яая?» гээд дутаав. Гэсэр хаан билгийн хээр морио унаад «Наана хулгайч! Барь, барь» гэж хєєж билгийн ташуураар цохин цохин унагааж босгож хєєж явна. Цотон тарваганы хуучин нvхэнд гvйж оров. Гэсэр хаан хєєж ирээд «Энэ нvхэнд vнэг оров» гэж гал асааж байв.

            Гэсэр хааны авга нь Царгин євгєн: «Ємнє зvгээс хонины чинээ цагаан vvл гарлаа. Хойд зvгээс vхрийн чинээ хар vvл гарлаа. Энэ хоёр уул харшлалдаж ирж хэцvv тоос гарав. Арван зvгийн арван хорын vндсийг тасалсан авай богдын минь нутгийн тэндээс энэ тоос гарч байна. Гэсэр минь єєрєє ирсэн болов уу?» гэж дээр гарч vзье гэж заан шарга морио унаж хvч мэдэж хvрч ирэв. Гэсэрийг vзээд: «Эвvv! Эжий минь, эвvv эжий минь!» гэж унан босон гvйтэл Гэсэр угтан єргєж авав. Тэврэлдэн уйлав. Гэсэр хаан Царгин хоёулыг уйлахад нь алтан дэлхий бvгд долдлон хєдлєв. Гэсэр хаан уйлахаа байж зарлиг болов: «Авгай минь дуу!» гэж Царгины уйлахыг байлгаад, сан тавьж алтан дэлхийг номхотгов.

Царгин асуув: «Авай минь энэ нvхэнд юу орж гэж утна вэ чи?» гэв. Гэсэр зарлиг болов: «Нvхэнд vнэг орж, утна би» гэв. Царгин хэлэв: «Авай минь! Vнэг биш. Сайхь муу нvгэлт Цотон биз» гэв. «Энэ нvгэлтийг албал алалтай билээ. Алтан яст янаг садан тєрєл билээ» гэв. «Дотор тэсэж vл болном. Гэвч авай минь бvv алзана, vvний хойно чи єєрєє мэд! Авай минь» гэж Царгин хэлэв. Царгин євгєн Цотонг дуудав: «Цотон! нааш ир!» гэв. Цотон гарч ирэв. Гэсэр билгийн хээр мориндоо зарлиг болов: «Ай! Билгийн хээр морь минь vvнийг есєн удаа залгиж, есєн удаа бааж орхи. Хойд залгихдаа удаан бааж орхи» гэв. Билгийн хээр морь есєн удаа залгиж, есєн удаа бааж орхив. Цотон хялгасан чинээ амьтай хvн болон гэлдэрч, унаж босож байв.

            Гэсэр эдvгээ Цотонгийн эм, бэргэнээ хайрлаж Цотонгийн улс, малын дундуурыг єгєєд Цотонгоос салгаж гэрийнхээ дэргэд буулгав. Царгинд мангасаас авчирсан аливаа бvгдээ булт єгєв. Эцэг эхдээ Цотонгийн аливаа бvгдийг булт єгєв. Цас Чихэрийн хvv Лайцав, Нанчvнгийн хvv Райцав энэ хоёр хvvг гэртээ аваачиж Арлан гуад єгєв. Цотонгоос єшєєгєє аваад аливаа бvгд єнчнєє тэгш жаргуулсан нэгэн цадиг энэ бєлгєє.

            Аяа, зургаан зvйл амьтны тусын тулд, аливаа тєрєл тутамд хагацал vгvй нєхцєн соёрх! Авай богд минь!


ємнєх     гарчиг    vргэлжлэл