20. Гэсэр
зуун наст лам болж хувилав
Шарайголын
гурван хааныд хvрэв.
Шарайголын хааны уух ус нь хошоод хошоод булаг байжээ. Тэр дотор
Цавчлан нэрт эрдэнэт булаг байв.
Тvvнээс
Шарайголын гурван
хааны охид ирж ус авч биеэ угааж явдаг ажээ. Гэсэр тэр булагт очих
зам дээр биеэ хувилгаж
зуун настай гуйланч лам болж байв. Билгийн хээр
морио огторгуйд гаргав. Шvvдрийн
гилбэлгээн єнгєт
хєє
хар хуягаа хувилгаж ламын жанч болгов. Цахилгаан
єнгєт
хоёр цагаан далавчаа хувилгаж ламын хоёр ханцуй болгов. Манлай
цагаан дуулгаа хувилгаж ламын малгай болгов. Билгийн гурван алд
хар шор сэлмээ хувилгаж гурван алд хар таяг мод болгов. Оюу эрдэнэ
оньт
гучин цагаан сумаа, догшин хар нумаа хувилгаж ламын
номт дээл болгов. Булагт очих зам дээр гуйранч євгєн
болж гэдрэг хэвтэв. Цагаан гэрт хааны Цасан гуа охин нь Хятадын
Дайван хааны хvvМял
Гvнцогийн
авсан охин таван зуун дагуулаа дагуулж жимс
идээ нааш цааш хаялцан
наадаж айсуй. Тэр хаясан идээ гэдрэг харж хэвтсэн ламын
аманд
єєрсдєє
орж байв. Охид гvйж
ирэн:
«Ай євгєн!
Чи хэнийх вэ? Бос!» гэж байна. «Бидний наадсан идээ
vvний
аманд
орох учир юу вэ? Байз байз. Маний явах замд гэдрэг хэвтэх нь юу
вэ? Євгєн
чи vтэр бос!» гэв. «Эвvv,
хvvхэд!
Энэ ахуйг тойрсон vгээгvv
гуйранч лам билээ би. Та нар сайхан сэтгэлт хvvхэн
болбол аман дах идээг минь
бvv
ав. Гурав мєргєж
авшиг тавиулаад харьж оч.
Муу сэтгэлт хvvхэн
болбол аман дахь идээг ав. Дээгvvр
минь алхалж гарч оч. Гайгvй
юу билээ? Боссон
газраас
сууж чадахгvй
би. Суусан газраас босож чадахгvй
би» гэв. Охид: «Yvнд
бид юу гэж мєргєх
билээ?» гэж
хэлээд аман дахь идээг нь ухчилж аваад «Энэ муу євгєнийг
байтугай, эцэг эхийнхээ дээгvvр
ч бид алхдаг» гээд дээгvvр
нь алхаад харьж одов. Ус аваад ирэв охид. Тvvний
хойно Шар гэрт хааны охин Суман гуа мєн
урьд ёсоор ус авъя гэж
олон дагуулаа дагуулж ирэв.
Тэр мєн
урдахын адил нэгэн
vгээр ус аваад
ламын дээгvvр
алхаж харив.
Тvvний
хойно Хар гэрт хааны
охин, Чойрон дархны єргєсєн
охин Чоймсон гуа, таван зуун охид, хутаг боол хятадаа дагуулж
ирэв. Суулганы дээд бие нь дун, дунд бие нь шил, бєгс
нь алт байв. Тийм суулга барьж ус авахаар ирэв. Бас тэдний хаялцаж
наадсан vзэм, чихэр, жимс
идээ нь ламын аманд єєрсдєє
орж байв. Хутаг боол хятад ирж хэлэв: «Єєе,
євгєн!
Хvvхдийн
мєрєєс
зайл!» гэв. Євгєн
[мєн
єжvvрхэж]
хэлэв: «Боссон хойно сууж vл чадах би. Суусан хойно босож
vл
чадах би» гэв. Чоймсон гуа хvрч
ирэв. «Юу гэж vл бооно энэ
євгєн?
Хэний вэ?» гэж асуув. Хутаг боол хятад Чоймсон гуад хэлэв: «Энэ
ахуйг тойрсон
зуун настай гуйранч лам гэнэ.
Боссон
газраас сууж vл чадна гэнэ. Суусан газраас босож vл чадна гэнэ.
Сайн сэтгэлт хvvхэд
болбол амандах идээг минь бvv
ав. Наманчлан мєргєж
орой дээрээ авшиг тавиулж яв. Муу сэтгэлтэй хvvхэд
болбол аман дахь идээг авч дээгvvр
алхаж харьж оч гэнэ» гэв. Чоймсон гуа асуув: «Энэ ахуйн аль хаадад
хvрч
хаанаас ирэв? Одоо хаана
очно?» гэв. «Аль олон хаадыг vзлээ би. Єнєє
Мєнх
газарт очъё гэж Шарайголын гурван хааныг дайраад явъя гэж
ирэв. Ємнє
минь ойр болов.
Хойно минь хол болов. Насандаа дарагдаж идээ хоолоо олон ядаж
хэвтэнэ би» гэв. Чоймсон гуа дагуулууддаа хэлзв: «Yvний
амандах идээг авч юу хийнэ! Дээгvvр
нь алхалж гарахаас єєр газар vгvй
гэж vv?» гээд наманчлан мєргєж
орой дээрээ авшиг тавиулаад биштээгvvр
зайлж гарав. Чоймсон
гуаг Цагаан гэрт хааны нэгэн удган эм дагаж ирсэн ажээ. Тэр удган
хэлэв: «Чоймсон
гуа! Байз» гэж дуудав. Чоймсон гуа: «Удган юу гэв?» гэв. «Би энэ шєнє
зvvд
зvvдэлж,
арван зvгийн
арван хорын vндсийг тасалсан
ачит мэргэн Гэсэр хаан ирж Цагаан гэрт хааныг алтан ширээнээс нь
шилжvvлж,
тvрvv
толгойг нь огтолж байна гэж зvvдэллээ.
Энэ зуун наст лам биш. Гэсэр хаан хувилж иржээ. Ламын хар жанч
биш, Гэсэр хааны хєє
хар хуяг биз. Ламын ханцуй биш,
Гэсэрийн цахилгаан єнгєт
далавч биз. Ламын малгай биш, эрдэнэт манлай цагаан
дуулга нь биз. Энэ ламын барьсан гурван алд хар таяг мод биш,
билгийн гурван алд хар шор сэлэм биз. Vvнийг би Гэсэр гэж санана»
гэв. Чоймсон гуа удганыг
хараав: «Эцгийн чинь тvрvv,
эхийн чинь толгой. Муу
садга хvлтгэр
(бєєдий
онгон) дэмий юу гэж донгосно чи? Энэ vгийг чинь Цагаан
гэрт авгайдаа хэлбэл чиний толгой тvрvvг
огтлохгvй
юу? Єнєє
яасан ийсэн Гэсэр ирэх билээ? Гэсэр гэгч хэн бэ? Энэ vгээ хvнд
бvv
хэл чи муу!» гэж Чоймсон гуа донгодов.
Чоймсон
гуа хувилгаан [дагина]
байсан ажээ. «Арван зvгийн
эзэн Гэсэр хаан амьд гэнэ. Нэгэн цагт тvvний
гэргий болоосой би. Vгvй
болбол тvvний
vнээг саах хятад эм болоосой би. Vгvй
болбол vнсийг
гаргах шивэгчин нь болоосой би»
гэж идэх идээнийхээ дээжээр Гэсэр хааныг тахиж явсан
ажээ. Чоймсон гуаг Гэсэр хаан «Над баахан дотно байна» гэж мэдээд
зуун наст лам, хутаг боол хятадыг дуудав. Хятад боол «Ай лам! Юу
вэ?» гэж ирэв. Лам хэлэв: «Булаг чинь vерлэж vv, яаж? Дундаас нь бvv
ав. Замаг орох бий. Захаас нь бvv
ав, шороо орох бий. Дундаас наана, захаас цаана хєлєє
хєдєлгєлгvй
байж ав. Рашааны ус орох болно»
гэв. Хутаг боол хятад, ламын энэ
vгийг очиж охидод хэлэв. Охид хэлэв: «Тэр яасан жигтэй євгєн
билээ? Он жилээр авсаар ирсэн усыг тэгж
хэлэх юм» гэв.
Удган сонсоод: «Тэр
намайг Гэсэр гэж хэлэв
гээд дэмий донгосно биш vv. Он жилээр vл vерлэх булаг
эдvгээ
юу гэж vерлэх билээ?» гээд удган усанд гvйж
оров. Удган vерлэсэн булагт унаж
vхэв.
Євгєн
лам, тэр удганыг
биеэ
мэдэв гэж булгийг vерлvvлж
удганыг алж орхив. Хутаг боол хятад булгийн дундаас нь авав. Замаг
оров. Євгєний
vгээр захаас нь авав.
Шороо оров.
Євгєний
vгээр усыг авав. Рашааны
ус оров. Гэсэр хувилгаанаар суулгыг эс даалгав. Таван зуун охид,
хутаг боол хятадтай бvгдээр
за за гэж єргєв.
Даасангvй:
«Эвvv
энэ юуны жиг билээ? Єнєє
манай булаг vертэй болов. Удган унаж vхэв. Он жилээр гартаа барьж
дааж явсан суулгаа эс даав бид» гзв. Чоймсон гуа хэлэв: «Та энд
байзна» гээд Чоймсон гуа ганц биеэр євгєнд
гvйж
хvрээд:
«Дээд их лам! Бид суулгаа єргєж
чадахгvй
байна.
Суулгыг єргєж
єг» гэв. Євгєн
хэлэв: «Ай! нэгэн
алиа охин, найдангуй охин байна чи.
Урд vг минь єєрийнх, хойд vг минь хvнийх
билvv?
Босож чадахгvй
байна би» гэв. Охин хэлэв: «Алиа охин биш билээ, би. Арван зvгийн
эзэн Гэсэр хааны аргад дарагдаж алиа болов уу би? Худалч охин биш
билээ би. Хутагт Гэсэр хааны хувилгаанд дарагдаж худал vг хэлэв vv
би? Чи зуун настай лам бишээ арван зvгийн
эзэн Гэсэр хаан байна чи. Ай, Богд Гэсэр над нэгэн тэмдгээ vзvvл.
Тэр тэмдгийг чинь хvнд
хэлбэл намайг чиний сахиус
автугай» гэж ам алдав. «Энэ охин юу гэнэ?» гээд євгєнийг
хєдлєхєд
доороос нь бярууны чинээ алтан аалз босон Шарайголын гурван хааны
хотыг тэмцэн гvйв.
Хотыг нь гурван vе эргээд ирэхдээ хэлэв: «Тєєрєг
эрт цагт Шарайголын гурван хаанд байлаа. Энэ цагт арван зvгийн
эзэн хаанд болов» гээд
євгєн
ламын доор оров. Шарайголын гурван хааны хотын гадна байсан улс
тэр аалзыг vзэж хэлэлцэв: «Энэ мал гэвэл мал биш, гєрєєс
гэвэл гєрєєс
биш. Энэ эвэртэй юм юу билээ? Хэлэх vг нь хvн
мэт, юу вэ? Арван зvгийн
эзэн Гэсэр хааны гучин баатрын сvнс
нь биз энэ» гэж суув. Чоймсон гуа бярууны чинээ
аалзыг vзээд:
«За арван зvгийн
эзэн
Гэсэр хаан чи бишvv?»
гэхэд євгєн
лам болсон Гэсэр хаан олон хувилгаан цэргvvдээ
гаргаж vзvvлэв.
Тvvнийг
хувилгаанаа
vзvvлсэн
хойно: «Ай, Богд! vдэш найман настай єнчин хvvхэд
болж хэвт. Одоо энэ суулгыг минь єргєж
єг» гэв.
Євгєн
«ёо» гэж босов. «Олон хvvхдийн
эс даасан энэ суулгыг євгєн
хvн
би даах уу? Хэрэв даавал суулгын чинь оосор тасраад хагарвал
намайг бvv
хараа» гэв. Чоймсон гуа хэлэв: «Эвvv!
чамайг юу гэж хараах вэ бид?» гэв. Євгєн
лам суулгыг єргєгч
болоод хувилгаанаар оосрыг тасдаж орхив. Суулга унаж
арван анги хагарав. Охид хэлэв: «Яаоан нvгэлт
євгєн билээ? Яасан чивэлт
євгєн
билээ?
Хар гэрт
хаан биднийг
алах болно. Одоо яая бид?» гэж уйлав. Чоймсон гуа охидыг донгодов:
«Ай, охид! Дээд их ламыг бvv
хараа. Хараавал эцэг минь намайг хараана биз. Та мууст хамаагvй»
гэж хэлээд «Дээд их лам тарнийн хvчээр
энэ суулгыг минь бvтэн
болгож єг» гэв. Євгєн
лам: «Олон хvvхэд
хойш бай. Євгєн
хvн
би тарниа
мартав уу, яав? Дээд бурхдыг залбирч тарнидаж vзье» гэв. «Хvvхэд
хойш! хvvхэд
хойш» гэв. Тэд зайлав. Лам хувилгаанаар суулгыг тарнидаж
урьдахаас нэн єнгєтэй
болгож vзvvлэв.
Олон охид бvгд
гайхаж:
«Yнэн
дээд их ламыг юу гэж хараалаа!» гэж гэмшив. Хутаг боол хятад,
охид ус авч харьж ирэв.