21. Гэсэр,
Олзвой хєвгvvн
болж хувилав
Шамба
Мэруз (Хар гэрт хаан) охиндоо уурлаж донгодов:
«Яасан алиа найдангуй
явдлыг сурав чи? Єглєєний
гурван
идээ идтэл хаана явав чи?» гзв. Чоймсон гуа хэлэв: «Булагт наадаж
очиж билээ. Булаг минь [гэнэт]
vерлэж удган унаж vхэв. Тvvний
ясыг эрж удав бид» гэв. «Ахай! Бидний булгийн зам дээр найман
настай єнчин гуйланч хvvхэд
хэвтэнэ. Сайн уран vг ярих юм. Авч тэжээж
чамд хєтєч
болгоё» гэв.
«Бид хvний
гуйланч vрийг тэжээх байтугай, єєрсдийн гуйланчийг тэжээж чадахгvй
байна. Охин хvн
зvгээр
яв чи» гэв. Чоймсон гуа охин эцэгтээ уурлаж гэртээ харьж ирээд
гурав хонотол эцгийн гэрт эс очив. Гурав хоносны хойно Чоймсон гуа
эцэгтээ айлтгав: «Ахай минь! Сайхь єнчин хvvхэд
одоо болтол хэвтэнэ гэнэ. Тvvнийг
авч тэжээе»
гэв. Эцэг нь: «Эвvv!
Яах вэ! Авч тэжээ»
гэв.
Чоймсон гуа баярлаж хятад эмээ
vтэр илгээж авчруулав.
Гэсэр зааны ясаар арслан хийж тоглов. Алтаар эрвээхэй хийж нисгэж
наадаж явав. Чоймсон гуа тvvнийг
авч эцэгтээ vзvvлэв.
«Авай хvvхэн!
Vvнийг хэн хийв?» гэв. Чоймсон гуа: «Yvнийг
тугаарын єнчин хvv
хийв» гэв.
Эцэг нь: «Тvvнийг
авчир» гэв. Авчрав. Шамба Мэруз
хvvгээс
асуув: «Эцэг чинь уран билvv?
Хэнээсээ
сурав чи?» гэв. Хvv
хэлэв:
«Эцэг минь намайг бага байхад
vхсэн.
Би тvvнийг
мэдэхгvй.
Нагац минь уран билээ. Єнєє Чойрон дархныг урлаж суухад vзэж сурав
би» гэв. Шамба Мэруз хэлэв:
«Энэ хvv
сайн хvн
болох байна.
Одоо єдєрт
нь намайг дагаж миний
хєтєч
болж яв.
Шєнєд
нь vгээгvv
ядуу олон хvvхэдтэй
гэрт хонож яв» гэв. «Энэ хvvхдийн
нэрийг хєсрєєс
олж авсан [хєвгvvн
тул] Олзвой гэж нэр єгъе» гэв.
Тэр цагт
Шарайголын гурван
хааны нэгэн
хутаг, бул цагаан чулуу байсан ажээ. Чойрон дарханд Олзвой хvv
хэлэв: «Энэ бул цагаан
чулууг эвдэж хуяг хийвэл юутай сайн хуяг болох бол?» гэв. Чойрон
дархан
хэлэв: «Авай! энэ vгээ хvнд
дэмий бvv
хэл. Энэ гурван хааны хутаг чулуу бишvv.
Энэ vгийг чинь сонсвол
чамайг эд алах
болно» гэв. Олзвой шєнє
тэр чулууг vvрч аваачиж Чойрон
урны
хаалганы [хатавчны]
дэргэд тавив. Чойрон
уран єглєє vзээд:
«Эцэг эхийн
муу ёр болов.
Хутаг чулуу нvvж
иржээ. Ямар тєр
болох болов
энэ?» гэв. Хойд шєнє
Олзвой хувилгаанаар мєн
чулууг єргєж
ирж хаалгыг
нь дарж тавив. Олзвой єглєєгvvр
очиж: «Чойрон дархан! Ахай минь бий юу? Гарч ир!» гэв.
Уран гарч ирээд чулууг vзэв: «Эвvv
яалаа! Бид эндэв vv? Энэ чулууны хутаг барагдав
уу? Чулууг эвдэж хуяг хийхээ бодъё. Лам номч! Олзвой! энэ чулууг дєрвєн
тал гаргаж цавч! Хуяг хийе» гэв. Лам номч єглєєгvvр
цавчиж vд болж ирэхэд: «Олзвой! одоо чи хоёр талыг цавч!» гэв.
Олзвой хэлэв: «Авай лам номч хойш суу. Ооль сугарах магадгvй.
Орой руу чинь тусаж тархийг чинь хагалж алуузай» гэв.
Лам номч хэлэв: «Чи муу дуугvй
цавч! Єглєєгvvр
над эс сугарсан
ооль
єнєє
юу гэж сугарах билээ. Сугараад над тусвал би
vхнэ
биз. Чамд гайгvй»
гэв. Олзвой: «За над зэмгvй»
гээд оолийг хувилгаанаар суга
дэлдэв. Ооль сугарч лам номчийн тархийг гартал тусав. Лам номч
амьтай
амьгvй
хялалзаж
хэвтэнэ. Олзвой: «Чойрон уран ир!» гэж их дуу гаран уйлж зогсов.
Євгєн:
«Яав?» гэж хормойгоо єргєн
гvйж
ирэв. Лам номчийг vзээд толгойгий нь тэвэрч: «Авай минь! яав?»
гэж уйлав.
Лам номч хэлэв: «Би гурван талыг
нь цавчаад биеэ алжаахад Олзвойд єгч билээ. Олзвой цавчихдаа
хэлэв: «Авай, лам номч хойш суу! Ооль
сугарах магадгvй»
гэв. «Над эс сугарсан ооль чамд сугарах болбол миний заяа
болтугай» гэв би. Олзвой дэлдэв. Оолъ сугараад орой руу минь
тусав. Заяаны минь vхэл хvрч
ирэв» гээд vхэв. Євгєн
уйлахдаа: «Нvгэлт
хутаг цагаан чулуу хєдєлсний
нvгэл
нь энэ байна»
гээд уйлав. Гэсэр хувилгаанар Шарайголын гурван хааны хутаг цагаан
чулууг эвдэв.
Лам
номчийг Гэсэрийн тухай баахан
мэдэж явахад нь [сэргийлэн] алж орхисон
шалтгаан
тэр байна.
Чойрон
дархан:
«Олзвой! Хєєрєг
дар! Энэ нvгэлгт
чулуугаар хоёр хуяг хийе» гэв. Урлаж суухад нь Олзвой тємрєєс
нь
[уван
цуван] хулгай хийж аваад хєєргєнд
нь хийж орхив. Хойно
хулгай хийж авсан тємрєєрєє
жаран алд тємєр
дэгээ хийж аваад нууж тавив.
Балбын
хааны Тvргэн
Бирваагийн хєвгvvн
Бєх
Цагаан Манлайг Чоймсон гуаг богтолъё гэж их хурим авч ирэв. Хар
гэрт хаан: «Олзвой чи энэ хуримын засуул бол» гэв. Гурван хаан бvгд
цуглав. Олзвой их хуримынхаа засуул засаж хэнгэргийн
дотор элдэв зvйл
дуутай тємєр
зєгийгєєр
єєр єєр дуу гаргаж наадаж явав. Бєх
Цагаан Манлай эртэгчин шар нумаа татаж [эрэлхэн тамшаалгана].
Тэгээд хэлэв: «Арван зvгийн
эзэн Гэсэр хааны их Даюу, бага Даюу, их Хvрхрэгч,
бага Хvрхрэгч,
тайгам Онжин Даюу, Ронца энэ зургаан баатрыг алсан Бєх
Цагаан Манлай би бишvv.
Надтай энэ
их хурим дээр
барилдах хvн
байна уу? Нумыг минь даах хvн
байна уу?» гэж дуудав. Олзвой тэр vгийг сонсоод дотроо гэмшин
уйлж, дэргэд нь ирж «Ёо
халхай» гэж биеэ суниаж байв. Бєх
Цагаан Манлай хэлэв: «Эвvv!
Энэ муу Олзвойг vзэв vv? Надтай барилдъя гэж, нумыг минь татъя гэж
дурлаж биеэ суниаж байна» гэв. Олзвой хэлэв: «Эвvv!
Чи дээд тэнгэрийн хєвгvvн
билvv?
Доор Лусын хаадын хєвгvvн
билvv,
чи? Энэ
ертєнцийн
хvний
хєвгvvн
биз. Мєн
миний адил хvний
vр бишvv!
Морь цуцвал биеэ хєрвєєж
амардаг. Нохой гєрєєс
хєєвєл
ус ууж ундаа ханадаг. Би морь билvv?
Би нохой билvv?
Чамайг хурим авч ирж гэж
баярлаж харин
их тєрийг
(хуримыг) чинь засаж
явтал над юу гэж ийм vг хэлнэ чи? Хаан эцэг, хатан эхдээ, хамаг
бэргэддээ эмийг минь
єршєєж
єгєх
болов уу? Vгvй
болов уу? гэж амаа цорвойж, алгаа хавсарч байхгvй,
харин
эмийг минь єгвєл
авъя. Єгєхгvй
бол энэ гурван хааныг
алж талаад харъя гэх
шиг байна чи.
Гэсэрийн арван таван наст Нанчvн
чиний эцгийг алж толгойгоор нь мориндоо молцог хийж аваачив гэлээ.
Чи муу, Нанчvн
мэт тийм
баатар уу?» гэж донгодов.
Бєх Цагаан Манлай хэлэв: «Хол бай! Энэ
муугийн
аашийг vз. За vтэр энэ шар нумыг минь татаж vз» гэж зандарч
байв. Олзвой хэлэв: «Муу Олзвой би эс чадавч татаж
vзье. Гурван хааны сахиус мэдтvгэй»
гэж авав. Бєх
Цагаан Манлай хэлэв: «За чи тат. Элэгнээс
нь халбага хийх эвэр vлдээгээрэй. Vйснээс нь сумны онинд наах
vйс
vлдээгээрэй.
Май тат!» гээд єгєв.
Олзвой нумыг аваад шившиж хэлэв: «Элэг
нь
халбага хийх хар нvvрс
бол. Vйс нь сумны онинд наах vнс
бол» гээд татав. Олзвой хувилгаанаар татав. Нум нь vнс, нvvрс
болон бутарч унав. Бєх
Цагаан Манлай босон
гvйж
ирээд Олзвойг ноцов. «Энэ бид хоёроор хэн дутах вэ? Хэн минь
vхвэл ялгvй
болтугай» гэв. Гурван хаан: «Авай Олзвой байг!
Чамайг алуузай» гэв. «Гурван хааны минь сахиус мэднэ биз. Vхвэл ч
яах вэ! Vvний гарт vхье би» гээд хоёул авалцав.
Бєх
Цагаан Манлай ачна, дэгээднэ, ташна.
Олзвой, адилтгавал алтан дэлхийд гадас шаасан мэт зогсож байв.
Олзвой сахиусандаа залбирав: «Огторгуйн олон сахиус минь! Орчлонд
алтан дэлхийн эзэн уулсын
хаан
Овоо Гvнжид
хувилгаан эцэг минь! Ронца, Онжин Даюу, их Даюу, бага Даюу, их Хvрхрэгч,
бага Хvрхрэгч
та зургуулын сvнс
зургаан чоно
болж ирж vvнийг зургаан талаас нь тасар татлаад яв» гэж шившив.
Олзвой: «Одоо хишиг над бишvv?»
гээд бєх
Цагаан Манлайг єргєж
ирж дээш хаяж орхив. Бєх Цагаан Манлайн
хоёр хамраас нь цус гарч, дvvрээ
нь дэлбэрч vхэв. Олзвойн залбирсан зургуулын сvнс
зургаан чоно
болж ирээд
зургаан талаас нь тасар татлаад явав. Гурван
хаан: «Бєх
Цагаан Манлайн их ам эс зохив» гэж инээлцэв. Чоймсон гуа уйлж
хэлэв: «Єєр
эрд очно гэхэд намайг мєр
муутай нvгэлт
охин, чивэлт охин гэж хэн ч авахгvй
жигшинэ. Тvмэн
оны сvйн
єр, мянган
оны богтын єр болов» гэж уйлав. Уйлахад нь гурван хаан донгодов:
«Чамайг хvн
алиа охин гэж хэлэхгvй
юу? Дуугvй
суу» гэв.
Их хурим тархах болов.
Хятадын
хааны хvv
Мял Гvнцог
Цагаан гэрт
хааны хvргэн
ирэв. «Урьд Бєх Цагаан
Манлай бид хоёр барилдахад харилцан ээлжтэй байдаг билээ. Хоёр хvн
барилдаад нэгнээ
ална гэгч юу вэ? Ялагдаад босно билээ. Vхвэл яах вэ! Ялгvй
болтугай» гэж ирэв. Олзвойтой ноцолдов. Алиныг
тоолох вэ? Мєн
урьд ёсоор алж орхив. Шар гэрт
хааны хvргэн
Солонгосын хааны хvv
Манцог Зул ирээд хэлэв: «Хоёр хvн
барилдаад нэг нэгийгээ
алах уу? Олзвой чи урьд хоёр хvнтэй
адил гэж бvv
сана. Чи бид хоёр барилдъя. Бид хоёроор хэн дугах вэ! Хэн нэг нь
vхвэл ялгvй
болтугай» гэж хэлээд Олзвойтой барилдав. Мєн
хувилгаанаар
дvvрээгий
нь дэлбэ орхиж алав. Хар гэрт хааны
Чоймсон гуагийн
эгчийг нь авсан
Мон газрын хааны хvv
Монса Тvсгэр
ирж хэлэв: «Урьд чи базыг минь алав. Одоо чи надтай барилдах уу?»
гэж ирэв. Олзвойтой барилдаад урьд ёсоор алагдав. Гурван хааны
сайдыг Гэсэр хувилгаанаар тас алж явна.