23. Цасын
хvv
Лайцавыг Рогмод єгєв
Тєдий Алтан дагина
(Рогмо гуа) ачит мэргэн Гэсэр хаанд ийн айлтгаруун: «Амраг Цас
Чихэрийн хvv Лайцав, Нанчvнгийн хvv Райцав энэ хоёрын нэгийг над
хайрлах ажаамуу» гэвэл Гэсэр хаан зарлиг болруун: «Алтан дагина!
энэ чинь зєв. Чи Арлан гуагаас (Тvмэнжаргалангаас) гуй. Чамд нэгийг
нь єгнє биз. Хэрэв эс єгвєл Ажу мэргэнд хэл. Ажу мэргэн мэдтvгэй.
Би чамд нэгийг нь єгєх билээ. Чиний урьд Арлан гуад єгч билээ.
Эдvгээ нэгийг нь чамд авч єгвєл чамд амраг байна. Арлан гуад таагvй
байна гэж хамаг улс иргэн минь чингэж санах болно. Тиймийн тул
Ажу мэргэн мэдтvгэй гэгч минь тэр бvлгээ» гэв. Тєдий Алтан дагина
хоёр алтан хєхvvрт арз архи хийгээд таван зуун дагуулаа дагуулаад
очтол нь Арлан гуагийн гэрт Ажу мэргэн сууж байна ажээ. Алтан
дагина Арлан гуа, Ажу мэргэн хоёрын мэндийг нь асуугаад Арлан
гуад аяга бариад ийн айлтгаруун: «Чиний хоёр хvvхдийн нэгийг гуйхаар
ирлээ» гэвэл Арлан гуа асууруун: «Гэсэрээс иштэй юу?» гэж асуувал
Алтан дагина єгvvлрvvн: «Гэсэр мэдсэнгvй. Би єєрєє санасан минь
энэ бvлгээ. Арлан гуа хилэгнээд: «Чи урьд болбол над хар санаж
Цотон та хоёул мангасын газарт хєєж орхив. Эдvгээ хоёр хvvхдийн
минь нэгийг єг гэнэ. Би єгєхгvй» гэв. Алтан дагина єгvvлрvvн:
«Чамайг би урьд хар санаж мангасын газарт хєєж орхисон vнэн байна.
Хорт гурван Шарайголд чи хар санаж намайг хєєж орхисныг яах вэ?
Эдvгээ vргэлж хvний худалч vгэнд орж над уурладаг уу?» гэвэл Ажу
мэргэн зарлиг болруун: «Би та хоёрт vг хэлье. Бид гурвуул Гэсэрийн
хатан биш билvv? Тэр хоёр хvvхэд Гэсэрийн хvvхэд биш билvv? Би
Алтан дагиныг ємєєрч хэлэх биш. Ингэж гуйж ирсэнд чи єєрєє мэдээсэй»
гэсэнд Арлан гуа Ажу мэргэний vгэнд ороод хоёр хvvхэд минь над
ялгалгvй билээ. Чи дураар мэдэж нэгийг нь ав гэж хэлбэл Алтан
дагина баярлаж мєргєєд Цасын хvv Лайцавыг аваад харьж ирэв. Гэсэр
хаан эхлэн бvгдээр тэнгэр нарын жаргалаар жарган суув.