22. Гэсэр
ялж Шарайголын байлдаан тєгсєв
Рогмо гуа Цагаан гэрт хаан эрдээ хэлэв: «Энэ Олзвой
биш, Гэсэр хаан
биз. Хамаг сайдыг чинь булт ална бишvv.
Уулыг єргєгч
бєхийг
ирvvл.
Тvvнийг
албал Гэсэр мєн
гэж
санана би. Эс албал биш гэж саная» гэв. Хаан «За, зєв»
гэж хэлээд Уул єргєгч
бєх
нэг мєрєндєє
бухын долоон нойтон арьс нємєрч,
нєгєє
мєрєндєє
бас долоон арьсыг эгэлдэрч ирэв. «Олзвой хvv
гэрт бий юу? Yтэр гарч ир!» гэж зандарч байна.
Олзвой «Яав?» гэж гарч ирэв. Бєх
хэлэв: «Олзвой чи сайн бєх
гэнэ. Хоёулаа барилдъя» гэв. Олзвой
хэлэв.
«Чи гурван хаанд хvчээ
єгсєн
бишvv.
Би гурван хаанд хvчээ
єгєєгvй.
Чи надтай атаархах
хэрэг байна уу? Барилдахгуй» гэв. Бєх
хэлэв: «Энэ муу дуугvй,
барилдъя. Хэн маань vхвэл ялгvй
болтугай» гэв. Олзвой
хэлэв: «Наадвал наадъя. Яана?
Намайг эс барилдвал чи алах биз» гээд Олзвойг биеэ засаж байхад
нэгэн мєрнєєсєє
бухын нэгэн нойтон арьс аваад тас мушгиж: «Май! Муу Олзвой!» гэж
хаяж єгєв.
Нєгєє
мєрнєєсєє
бас нэгэн арьсыг автал нь Олзвой хэлэв: «Бухын арьстай барилдъя гэж
ирсэн vv чи?» гээд Олзвой босоод ноцов. Бєх,
Олзвойг дэгээдэв, ташив. Хvч
эс хvрэв.
Ачив. Хvч
эс хvрэв.
Олзвой адилтгавал алтан дэлхийд гадас шаасан шиг ([алзахгvй]
зогсож байв. Олзвой, сахиусандаа
залбирав: «Маханд дуртай сахиус минь махнаас
нь ав. Yсэнд дуртай сахиус минь vснээс нь ав. Цусанд
дуртай сахиус минь цуснаас нь ав. Дэд дэдээр ирж тасар татаж ав»
гэв.
Олзвой бєхийн
биеийг огторгуйн
зvг
шидэж орхив. Гэсэрийн сахиус Дэд дэдээр ирж тасар тасар
татлаад авч одов.
Рогмо гуа:
«Гэсэрийн хувилгаан мєн
байна» гэв. Рогмо бас хэлэв: «Одоо Гэсэр мєн
болбол над нэг тэмдэг vзvvлнэ
биз. Биш болбол vл vзvvлнэ
биз» гэв. Рогмо гуа цагаан суварган дээр очиж vсээ самнан сууж
«Гэсэр минь» гэж магтаж хуурмаг уйлав. Гэсэр хаан Олзвой биеэр
шээзгий савар барьж аргал тvvж
явтал Рогмог «Гэсэр минь!» гэж хуурмаг уйлахад уярах мэт дууг сонсоод:
«Рогмо минь намаиг мартаагvй
байна»
гээд Жи Очирдар бурхан, есєн
Манжушри бурхнаа vзvvлэв.
Рогмо гуа: «Гэсэр ирж» гээд босон
дутаав. Олзвой хойноос нь хєєж
гэрийн наана нь гvйцэж
хавтгай чулуун дээр ташиж орхив. Тvvнийг
гурван vе єнхрvvлээд
Гэсэр хаан ирснээ хувилгаанаар
мартуулж орхив. Рогмо хариад Цагаан гэрт хаан эрдээ хэлэв: «Гэсэр
ирж билvv?
Vгvй билvv?
Зvvд
билvv?
Зэрэглээ билvv?
гэж уйлав. Олзвой цааш явахдаа Рогмо гуаг занаж: «Их сайн эртэй эм
байна чи. Чамайг эрийн чинь махнаас нь эс идvvлээсэй,
Цуснаас нь эс уулгаарай. Би арван зvгийн
эзэн Гэсэр хаан мэн бол тэгж
чадна» гээд явав.
Рогмо гуа
Цагаан гэрт хаанд хэлэв: «Энэ Олзвой Гэсэр хаан мєн
шиг байна.
Vvнийг могойт тамд хийж орхи. Хэрэв Гэсэр мєн
болбол могой барьж vл иднэ. Биш болбол могой барьж иднэ» гэв.
Олзвойг могойт тамд хийж орхив. Олзвой, эр харавтар шувууны хамрын
цус, эм харавтар шувууны нvдний
нулимснаас могой бvгдэд
баахан баахан сацав. Могой булт хордож vхэв. Олзвой их могойгоор
дэвсгэр хийж, бага могойгоор дэр хийж хэвтэв.
Олзвой дуулав: «Гэсэрийн тєр
автахад
Цас Чихэр, гучин баатар нь Цотонгийн
vгэнд орж, Рогмо гуагаа
гурван хаанд
атгуулав гэлээ. Рогмо Цагаан гэрт хааны гэргий болж гэлээ. Гэсэр
хаан Мангасын оронд явсаар мартамтгай болж гэлээ.
Одоо Рогмо гуа Гэсэрээ санаад Цагаан гэрт хаанаас урваж байна.
Гурван хаанд заяагаар учирсан сайн эр билээ би. Рогмо гуа Гэсэр
хаанд урваад намайг элдэв аргаар алахыг оролдож байна. Аливаа зvйлийн
арга хийвч Олзвой би vхэхгvй.
Гурван хааны минь сахиус мэднэ» гэж дуулав. Гурван хаан тэр дууг
сонсоод
хэлэлцэв: «Олзвойг Гэсэр мєн
гэж таньсан нь буруу байна»
гээд Рогмо гуаг зэмлэж Олзвойг тамаас татаж авав.
Тэр цагт
Цагаан гэрт хааныд барс ирвэс
хоёр нохой байжээ. Хvнийг
барьж иддэг байсан аж. Рогмо тэр хоёр нохойг барьж гинжилж байв.
Рогмо гуа хэлэв: «Олзвойг авч ир! Гэсэр мєн
болбол нохой vл халдана. Биш болбол нохой барьж иднэ»
гэж Олзвойг дуудав. Олзвой шээзгий vvрч савар бариад аргал тvvж
Рогмогийн дэргэдvvр
нь гvйж
явав. Рогмо гуа хоёр нохойг тухиран тавив. Хоёр нохойг
хvрч
ирэхэд Олзвой шээзгийгээ хємєрч
тавиад єєрєє
дотор нь орж хэвтэв. Рогмо гуа хэлэв: «Гэсэр мєн
болбол нохой vл халдах билээ. Нохойг халдаж очиход энэ Олзвой
аргын сайнаар гарав. Энэ Гэсэр биш
байна» гэв. Олзвой гэртээ харив. Гэсэр биеэр хувилав.
Мєн
Олзвой биеэр гэртээ сууна. (Ийм учраас Гэсэр Олзвой хоёр дvрээр
явах болов).
Гэсэр
билгийн хээр морио унаж хамаг зэр зэвээ зvvж
хувилгааны олон цэргvvдээ
дагуулж, Шарайголын гурван хааны хотын
баруунтаа нь ирж буув. Туг хиур хатгаж бvрээ
татаж зvг
зvгт
зуух ухаж олон тогоо нэрж их хурим хийв. Гэсэр богд барилдах бєхчvvд,
харвах мэргэд эд бvгдээр
наадаж элдэв зvйл
олон хувилгааныг
vзvvлж
суув. Шарайголын гурван хаан «Гэсэр ирэв» гэж их цэргээ хурааж
угтаж гарав.
Шарайголын цэргийн хvрч
ирэхэд нь Гэсэрийн цэрэг хувилгаанаар
огторгуйд хєх суунаг татаад явж одов. Тэр Гэсэр хааны цэрэг буусан
газар нь Шарайголын гурван хаан
хvрч
очвол зууханд нь гал ноцож идээ чанагдсаар байна. Олон галын захад
бєєстэй
хуурстай нэгэн бага хvvхэд
хэвтэнэ. Тэр бага хvvхдэд
Олзвой сэлмээ суга
татаж гvйж
хvрэв.
Шамба Мэруз хэлэв: «Авай Олзвой! Бvv
ал. Байз. Vгийг нь авъя! гэв. Олзвой зандарч асуув: «За єнєєх
олон цэрэг хэнийх билээ» гэв. Хvvхэд
хэлэв: «Арван зvгийн
эзэн Гэсэр хааны цэрэг билээ.
Танаас єшєєгєє
авъя гэж ирж билээ.
Таны
цэргийг олон гэж, єєрийн
цэргийг цєєхєн гэж дайлалдаж vл болох байна. Танайд энэ
Замбутивийн дайсанд vл дийлдэх, бєхєд
vл ялагдах, мэргэдэд харваж
vл
гартах тийм нэгэн хэцvvхvv
байна гэж айгаад харив» гэв. Олзвой асуув: «Чи юунд хоцров?» гэв.
Хvvхэд
хэлэв: «Гучин
баатрын єнчин
vр билээ би. Хvний
хєтєч
болон ирж билээ. Бєєс
хуурсанд дарагдаж цэргийн явдлыг нь эс дааж унтаж
хоцорсон байна би» гэв. Олзвой хэлэв: «Бугыг бугын эврээр ална
гэлээ.
Vvнийг тэжээж Гэсэртэй
дайлалдуулбал яах вэ?» гэв.
Цагаан гэрт хаан: «Олзвой vг чинь зєв
байна. Чи vvнийг аваачиж тэжээж хvн болго» гэв. Олзвой тэр хvvхдийг
гэртээ авч ирэв. Тэр хvvхэд
шєнє босоод явчив. Олзвой єглєє
гурван хаанд ирж
хэлэв: «Сайхь
нvгэлтийн
чинь vр шєнє
босоод явчжээ» гэв. Гурван хаан хэлэв: «Одоо босож уу, яаж вэ?
Яамай Чи гэртээ харь» гэв. Олзвой харив.
Рогмо гуа
Гэсэрийг мєн
бишийг тэнсье
гэж: «Чоймсон гуа Олзвой хоёрыг єглєє эрт ир. Гэсэрийн газраас
ирсээр сан
тавиагvй
билээ.
Ир» гэв. Рогмо гуа, Чоймсон
гуа, Олзвой гурвуул хол очив. Рогмо гуа: «Тэр єдрийн
хурим дээр би зvvдэг
гуугаа гээж билээ. Олзвой чи vзэв vv?» гэж єврий нь татаж vзэх
гэтэл Чоймсон гуа нvдээ
ирмэж эс vзvvлэв.
Рогмо хэлэв: «Энэ єдрийн бурхнаас эрт
єдрийн
бярман дээр гэлээ» гээд явж одов. Жавсан Гонма уул дээр хvрч
сан тавихад Рогмо хэлэв: «Эр хvн
байтал эм хvн
яаж сан тавих вэ? Олзвой чи сан тавь» гэв. Олзвой хvv сан тавихдаа:
«Уулсын хаан Овоо Гvнжид,
Аръяа Аланкари охин
цагаан тэнгэр, Мо гvvш
Дамбо нэрт тєлєгч,
Овоо Дунжон гарво, Жамцо Дари Оддам, Гэсэр сэрво Дондув, Ом аа
хум» гээд сан тавив.
Рогмо зєвшєєж хэлэв: «Олзвой чи юу л болбол vзсэн, юу л болбол
мэдсэн байна чи. Би чамаас юм асууя» гэв. Олзвой: «3а» гэв. Рогмо
гуа асуув: «Тэр алтан мандал хамаг бурхдад тахил єргєсєн мэт тэр
юу вэ? Дун тэвшинд дунгийн ус дvvрэн мэт тэр юу вэ? Хєх хирс (оюун)
тэвшинд хєх хирс ус дvvрэн мэт юу вэ? Нэгэн эмгэн дэргэдээ олон
хvvхэд наадуулж байна. Тэр юу вэ? Нэгэн эмгэн дэргэдээс олон хvvхдийг
хєєж байна. Тэр юу вэ? Хоёр баатар хvн илд далайлцаж байхтай адил
vзэгдэгч тэр юу вэ? Сумын онь, сумны хєвч мэт байгч тэр юу вэ?»
гэж асуув. Олзвой хэлэв: «За би тэр бvгдийг цєм хэлж єгсvv. Чи
ойлж ав» гэв. Рогмо гуа: «Би ойлгож авъя» гэв .Олзвой хэлэв: «Тэр
Алтан мандал мэт хамаг бурхдад тахил єргєсєн мэт байх. Тэр бол
Нолом тал мєн. Дунгийн тэвшинд дунгийн ус дvvрэн байх мэт vзэгдэвч
тэр бол Гэсэрийн арван насандаа эцэг эхийн ач хариулъя гэж Хоншим
бодсадын сvм барьсан тэр бишvv. Хєх хирс тэвшинд хєх хирс ус дvvрэн
байх мэт vзэгдэгч тэр бол алдарт Хєх нуур бишvv. Нэгэн эмгэн дэргэдээ
олон хvvхэд наадуулж байх мэт vзэгдэгч тэр бол мєсєн уул Мачин
Бомра хаан уул бишvv. Нэгэн эмгэн дэргэдээ олон хvvхдийг хєєж
байх мэт vзэгдэгч тэр бол догшдын хvчээр болсон Хиурсан нэрт хар
уул бишvv.
Хоёр
баатар хvн
илд далайлцаж
байх мэт тэр бол Хатны голын эхний хоёр хад бишvv.
Сумны
онь, нумны хєвч
болж байх тэр бол Хатны гол бишvv»
гэв. Рогмо гуа уйлан
байж дотроо: «Энэ
Олзвой биш, Гэсэр мєн
байна» гэж «лав мєн»
гэж Чоймсон гуад хэлэв. Чоймсон гуа хэлэв: «Гэсэр хааныг vнэхээр
таньсан болбол би энэ их улсад хэлье» гэв. Рогмо хэлэв: «Би бэргэн
чинь наадаж хэлсэн билээ. Чи бvv
хэл» гэв. Олзвой хэлэв: «Рогмо чи наанаа уйлавч цаана худал биз»
гэв. Гэсэр тvvнийг
мэдээд хувилгаанаар ирснээ тэдэнд мартуулж орхив. Чоймсон гуа,
Олзвой хоёр гэртээ харьж ирэв.
Хойд шєнє
Гэсэрийн хувилгаан хvvхэд
ирж Цагаан гэрт хааныг довтлов. Есєн
туг хиурыг хугалж, есєн
идээ чанагчийг
цавчаад есєн
сvрэг
адуугий нь авч явав. Цагаан
гэрт хаан єглєєгvvр
босон
хоёр дvvгээ
авч ирээд уйлан vг хэлэв: «Эвvv!
яасан
жиг билээ? Гэсэрийн хувилгаан болов уу? Энэ шєнє
намайг довтлоод явав» гэв. Шамба Мэрvз
хэлэв: «Бvргэд
хар цус уугч тvшмэл,
Олзвой хоёроор нэхvvлье»
гэж хэлээд тэр хоёроор нэхvvлэв.
Хоёул
нэхэж гvйцэж
ирэхэд Гэсэрийн хувилгаан хvvхэд
чулуу євєрлєж
тэр хоёрын ємнєєс
нь ирж Бvргэд
хар цусан уугч тvшмэлд
хэлэв: «За Цотонг барьсан их сайн хvн
чи биз?» гэж угтан ирээд чулуугаар шидэв. Бvргэд
тvшмэлийг
тэсэхгvй
болж хойш дутаахад
Олзвой угтаж ємнєєс
нь чулуугаар цохино «Авай! яасан чи? Єєрийн хvнээ
юу гэж ална?» гэв. Олзвой хэлэв: «Эцгийн чинь толгой. Чи хэний
билээ? Єшєєт
дайсан бишvv
чи?» гээд толгойгий нь чулуугаар цоо цохиж алав. Хоёр хєлийг
нь морины сvvлд
уяж толгойгий нь газар чирж адуугий нь тууж харьж ирэв.
Гурван
хаанд Олзвой хэлэв: «Тэр нvгэлт
хvvхэд
Гэсэр байсан ажээ. Бvргэд
хар тvшмэл
минь гvйцэж
билээ. Гэсэр хаан, тvшмэлийн
минь толгойг чулуугаар цоо цохиж алав. Намайг гvйцэж
очиход Гэсэр адууг орхиод огторгуйгаар хєх
суунаг татаад
явчив. Би тvvнийг
яах вэ? Тvшмэлийн
ястай, адуугаа авч ирэв би» гэв. Гурван хаан хэлэв: «Тvшмэл
vхвэл vхтvгэй.
Чи л амьд ирсэн нь яамай. Одоо гэртээ харьж биеэ амраа» гэв.
Олзвой асуув: «Энэ тvшмэлийн
ясыг эрт єдрийн
ханилсан ах дvv
нь барих уу? Энэ єдрийн ханилсан нєхєр
намайг барь гэх
vv?»
гэв. Гурван
хаан хэлэв: «Чи барь! Ах дvv
нь хэзээ ирэх вэ!» гэв. Олзвой тvшмэлийн
ясыг голын бэлчирт аваачиж толгойг нь газар ухаж
булав. Хоёр хєлийг
тэнгэр харуулж мануухай босгов. Олзвой тэгээд сан тавьж залбирав:
«Огторгуй дахь олон сахиус минь,
орчлонгийн
гучин баатрын
минь сvнс!
Би танд тэмдэг болгож єшєєт
дайсны олзын нэгэн хvнээр
мануухай босгов би. Шарайголын хамаг амьтныг та нар дэд дэдээр тас
татаад тvгээж
ид. Хойшид ийм хууль болтугай» гэж ерєєл
тавиад харив.
Рогмо гуа
бас
Гэсэрийн мєн
бишийг тэнсье гэж алтан ширээ, мєнгєн
ширээ хоёрыг засаж тавив. «Олзвой мєн
болбол мєнгєн
ширээн дээр сууна. Олзвой биш Гэсэр мєн
болбол алтан ширээн
дээр сууна» гэж
бодов. Олзвой тэгж тэнсэхийг
мэдэв. Олзвой нэгэн биеэ хувилгаж Гэсэр болгов. Билгийн хээр морио
унав. Шvvдрийн
гилбэлгээн єнгєт
хєє
хар хуягаа ємсєв.
Цахилгаан єнгєт
хоёр далавчаа зvvв.
Нар сар хоёрыг хамтаар зэрэгцvvлэн
ургуулан хийсэн манлай
цагаан дуулгаа эрдэнэт тэргvvндээ
ємсєв.
Оюу эрдэнэт оньт
гучин цагаан сум, догшин хар нумаа дvрэв.
Олзвой биеэр алтан ширээн дээр суув. Гэсэр мєн
биеэр билгийн хээр морио унаад
дэвхцvvлж,
дуулуулж байж есєн
алд хар шор сэлмээ Шарайголын хотын хайсанд дvрж
байж хэлэв:
«Шарайгол, Тєвд
хоёрт юуны єшєє
байх билээ! Ишигний
эвэр, дааганы сvvл
тєдий
ч єр шир байгаагvй
бишvv.
Ропмо гуа хатныг минь юуны тулд булааж авчрав? Арван гурван очирт
сvм,
алтаар бичсэн Ганжур, Данжур хоёр их хєлгєн
ном, чандмань эрдэнэ, цавгvй
хар нvvрс,
цагаан суварга, гучин баатар, гурван отог улс, гурван зуун хошууч,
эднийг
минь юуны тулд сvйтгэв?»
гэж байв. Хар гэрт хааны охин Чоймсон гуа хэлэв: «Охин хvн
саваагvй
гэж хэлэх болов уу? Рогмо гуа хатныг чинь єгье. Гучин баатрын чинь
ор (шарилын шvтээн)
босгож єгье. Цас Чихэр, Шуумар,
Нанчvн
тэр гурвуул тоолшгvй
олон цэргийг алж vхлээ. Тэр тvvгээр
харгатугай (тэнцэх болно). Цагаан суварга, цавгvй
хар нvvрс,
алтаар бичсэн Ганжур
Данжур хоёр их хєлгєн
ном, гурван зуун хошууч, гурван отог улс, арван
гурван очирт сvм
тэд бvгдийг
чинь єгтvгэй»
гэв. Гэсэр хаан
зарлиг болов: «Yл
vл! (vгvй,
тэгж болохгvй).
Гучин баатрыг минь эдгээж єг. Yгvй
бол их шившиг» гэж байв. Чоймсон гуа хэлэв: «Нэгэнтээ vхсэн хунийг
яаж эдгээх вэ?» гэв. Гэсэр хаан зарлиг болов: «Эвvv!
эвvv!
Гучин
баатар минь» гэж есєн
алд хар шороор хотын хайсыг
тогшиж байхад Шарайголын гурван хаан
vхэтхийж
байв. Олзвой алтан ширээнээс бууж гvйж
гараад хотын хайсын дээр гарч Гэсэрийн есєн
алд шор сэлмээс шvvрэн
алдаж байв. Чингэтэл Олзвойн
хувилгаан бие огторгуйд хєндийрч
явав. Чингэсэн хойно Шарайголын гурван хаан: «Эвvv!
энд Олзвой Гэсэртэй алалдаж болох байна»
гэж [горилов].
Тvvний
хойд
шєнє
Олзвой жаран алд тємєр
дэгээгээ барьж хотын
асрын єнцгєєс
татаж дээш гартал Цагаан орт хааны Єргєн
цагаан тэнгэр сахиус нь Олзвойн оройн vснээс гэдрэг татаж
орхив. Олзвой бие нь євдєж
хэвтэж хэвтэж босов. Жаран
алд тємєр
дэгээгээр бас татаж давхарлагт гарав. Гараад Цагаан
гэрт хааны гэрт нь ортол Рогмо гуа биеэ
угаах гэж яваад эзгvй
байсан
ажээ. Рогмо нэг
аяга
хорз уугаад хонины зvрх
идээд унтдаг байсан ажээ. Олзвой гэрт ороод Цагаан гэрт хааныг
дарж алав. Гэдсийг
нь хагалав. Зvрхийг
огтлон
авав.
Рогмогийн уух нэгэн аяга хорз, идэх зvрхийг
Гэсэр зооглов.
Цагаан гэрт хааны зvрхийг,
цусыг Рогмогийн тэр аяганд
хийж
тавив. Хааны толгойг дэрэн дээр нь тавиад хєнжлєєр
бvрхэв.
Чингээд Олзвой барааны хєндийд
орж хэвтэв. Рогмо гуа далайд биеэ угаагаад ирэв. Цагаан гэрт хааны
цусыг [эндvvрэн]
ууж, зvрхийг
идэв. Рогмо гуа: «Бие алжаасан
болов уу? Цээжин дотор чинэрч байна. Я'асан нялуун амттай хорз
вэ?» гэв.
«Хаан
бос, бос» гээд хєнжлийг
татахад
толгой нь єнхєрч
унав. Рогмо хэлэв: «Эвvv!»
гэв.
«Эвvv!»
гэхэд Олзвой барааны завсраас Гэсэрийн дvрээр
гарч ирэв: «Ээ! эрийнхээ махыг иддэг цусыг уудаг уу?» гэв. Чингээд
Гэсэр Рогмогийн гараас нь чирэн гарав. Гараад «Би ташуураа мартаж»
гээд гэрт эргэж ортол Цапаан гэрт хааны [нялх] хvv
тємєр
єлгий дотроос тємєр
нум, тємєр
сум татаж очирт нь хvргэж
байв. Тэр хэлж байна: «Одоо харвавал урьдана болов уу? Хойно
харвавал хождоно болов уу?» гэж байв. Гэсэр тэр vгийг сонсоод
хоёр хєлєєс
нь барьж авав. «Миний хvv
болбол сvv
гар! Цагаан
гэрт хааны
хvv
болбол цус гар!» гээд хатавч дэлдэв. Дэлдтэл цус гараад vхэв.
Чингээд Гэсэр хаан Рогмог аван
явав.
Хар гэрт
хаан, Шар гэрт хаан хоёул vлдсэн арван гурван
буман
цэргээ авч нэхэв. Шамба Мэруз билгийн цагаан морио унаж дєрвєн
хєлєєс
нь дєрвєн
тємєр
дєш
уяж, дээрээс
нь нэгэн
тємєр
дєшєє
цохиж
гvйцэж
ирэв. Арван зvгийн
эзэн
ачит Гэсэр богд мэргэн хаан ємнєєс
нь угтаж зарлиг болов: «Чи намайг алъя гэж ирэв vv? Алагдъя гэж
ирэв vv? Чи намайг дийлье гэж ирэв vv? Дийлдье
гэж ирэв vv?» гэв. Шамба Мэруз хэлэв: «Алъя, талъя гэж ирсэн
биш. Ахаа алуулж юу санаж суух вэ би?
Харж амьд явсан
нэрээс халдаж vхсэн нэр дээр биз гэж ирлээ би» гэв. Гэсэр хаан
зарлиг болов: «За халдъя гэж ирсэн хvн
чи мэргэний шинжээр байж харва. Би баатрын шинжээр
байж єгсvv»
гэв. Гэсэр
хаан одоо дєрєєгєє
урт болгох дvр
vзvvлээд
сааж охор болгов.
Шамба
Мэруз алгын чинээ [зэвтэй] сумаа дэлж байж тавив.
Гэсэр хаан дєрєєн
дээрээ дээш єндийсен учир
харвасан сум тvvний
салтаан доогуур хангис
хийж
гарч одов. Чингэсэн
хойно
Гэсэр
зарлиг болов: «Цас Чихэр минь догшин
билээ. Махыг чинь
иднэ биз» гээд Шамба Мэрузын давсгаар нъ шувт харваж орхиод
давхиж
ирэн Шамба Мэрузын толгойгий
нь тас цавчиж аваад билгийн
хээр мориндоо молцог хийв.
Гэсэр хаан
билгийн
хээр морио унаад харин гэдрэг явав. Навса Хvрзэ
эмэг
эхдээ залбирав: «Навса Хvрзэ
эмэг эх ижий минь! Хурмаст тэнгэр эцэг минь!
Алтан
дэлхий
дээр явахад минь хоёр их
байр (байлдан) учрах
гэсэн билээ.
Тvvнд
чинь тємєр
хутга,
алтан хайрцаг буулгаж илгээе гэж билээ. Одоо тэр хоёрыг буулгаж
єг» тэж залбирав.
Гэсэр хааныг залбирахад тэр
хоёулыг буулгаж єгєв.
Авч vзтэл тємєр
бємбєг,
зєгий
хоёр байв.
Тємєр
бємбєгийг
тавихад
Шар гэрт хааны чихний
угаар шувт гарав. Зєгийг
тавихад мєн
Шар гэрт хааны нvдийг
тас хатгаж гарав. Одоо Шар гэрт хаан тэмтэрхийлж явна.
Гэсэр
хаан: «Билгийн хээр морь минь! Энэ арван
гурван буман цэргийг
няц бÿц
гишгэхээ чи мэд. Есєн
алд хар шор сэлмээр
цавчихаа би мэдсvv»
гэв. Тэгээд давхин
оров. Билгийн хээр морь няц бяц гишгэлэв.
Гэсэр
хаал есєн
алд хар шор сэлмэзрээ тасар тасар цавчлав.
Шарайголын
гурван хааны vр vндсийг таслав. Эм хvvхдийг
нь олз хийв. Чандмань эрдэнэ, цавгvй
хар нvvрс,
алтаар бичсэн Ганжур, Данжур хоёр их хєлгєн
ном, гурван зуун хошууч, гучин баатар, гурван отог улсын vр vндэс,
эм хvvхэд,
арван гурван очирт сvм
тэр бvгдээ
булт авав. Авсан хойно одоо арван зvгийн
эзэн
Гэсэр хаан ахуй бvхий
нутгийнхаа
зvг
залран
єєд болов.
Єєд
болохдоо Цас Чихэрийн
оршсон
харцагатай уулзаж Хар гэрт хаан Шамба Мэрузын зvрхийг
Цасдаа идvvлэв.
Гэсэр хаан
зарлиг болов: «Цас Чихэр минь чи надтай ханилж явъя гэнэ vv? Тийм
болбол хариад мєн
биед чинь хувилгая би. Vгvй
бол бол Хурмаст тэнгэр эцэгт минь очиж тєрье
гэнэ vv чи?
Би сvнсийг
чинь залж тєрvvлсvv»
гэв. Чингэхэд
Цас хэлэв: «Чамдаа, єдий
чинээхэн хvчээ
єгєв
би. Одоо хvний
тєрєл
олбол
хойд тєрєлд
хvний
тєрєл
олох минь бэрх
биз. Би дээр Хурмаст тэнгэр эцэгт чинь очиж тєрсvv»
гэв.
Гэсэр Цас Чихэрийн
тэр vгийг «Зєв»
гээд Цасын сvнсийг
Хурмаст тэнгэр эцэгтээ дээш залав.
Тvvний
хойно Рогмо гуаг нэг хєл,
нэг гарыг нь хугалаад хонь адуулагч наян настай євгєнд
єгєв.
Рогмо
гуа зовж явахдаа: «Намайг чєтгєр
албин аваасай» гэж хэлсээр явж vхэв. Рогмо, хар буруу хараал хэлсний
хvчээр
чєтгєр
албин бєгсий
нь мєсєнд
булав. Цээжий нь голд орхив. Гэдсий нь ганд (торхонд?) хийв.
Рогмогийн сvнсийг
шар цєгцгий
(цагцхай?) шувуу болгож хувилгав. Хэлтгий хар цачирт, гагц хар
ямаатай орхив. Тэр ямааны сvv
нэг аяга, тэр сvvний
тос нэг шанага
тєдийг
иддэг байв.
Дээрээс
Цас хэлэв:
«Ай Гэсэр хаан
минь! Энэ Рогмо чамд хоёр тус
хийв. Над нэг тус
хийв. Тvvнийг
санавал Рогмо гуаг эдгээж ав» гэв. Гэсэр хаан: «Цас Чихэр авгайн
минь vг зєв!»
гээд эдгээж авъя гэв. Гэсэр
мэргэн хаан хэлтгий хар цачирт нь єєр биеэр хувилж
оров.
Шанаганы чинээ тосыг нь зуугаад тавив. Нэг аяга сvvнд
нь сахлынхаа vзvvрийг
хvргээд
нуугдаж хэвтэв. Рогмогийн хувилгаан сvнс
шар цєгцгий
тоонон дээр ирж суув.
Суугаад хэлэв: «Энэ тосыг минь зуусан шvдний
ором нь Гэсэрийн минь шvдтэй
адил, сvvнд
минь дvрсэн
сахлын ором Гэсэрийн минь оахалтай
адил. Авай Богд минь мєн
болбол яахав? Биш
хvн
болбол миний
адил болтугай» гэв.
Гэсэр тэр vгийг мэдээд есєн
салаа
тємєр
урхиа
орхиод цєгцгийг
барив. Бариад єєр єєр тавьсан биеийг нь цуглуулав. Цуглуулаад
Цасын vгээр
мєн
биед нь тохруулав.
Чингэсэн
хойно
Гэсэр мэргэн хаан Рогмо гуаг аван
очив. Аваачаад
газартаа Нолом талд хvрэв.
Чандмань эрдэнэ, цавгvй
хар нvvрс,
алтаар бичсэн Ганжур Данжур хоёр их хєлгєн
ном, арван гурван очирт сvм
тэд бvгдээ
шинэтгэн
засав. Гучин баатар, гурван зуун хошууч, гурван отог
улсынхаа vр vндсийг тєгсгєєд
тэнгэр нарын жаргалангаар жарган суув.