Гэсэрийн тууж

 

АРВАН ЗYГИЙН ЭЗЭН ГЭСЭР ХААН

АРСЛАН МЭТ ГУЧИН  БААТРАА ЭДГЭЭЖ АВААД

АХУЙ БYГДЭЭ ТЄГСГЄЖ

АМГАЛАН ЖАРГАН СУУСАН ЗУРГАДУГААР БYЛЭГ


 

2. Гэсэр, алагдсан баатрууддаа гашуудав.

 

            Тэгтэл Наян наст Царгин євгєн тэргvvлэн гучин баатар, гурван зуун хошуучаас vлдсэн нэгэн хэдэн баатрууд, найман наст Лайцав хєвгvvн тэргvvлэн гучин хошуучаас vлдсэн vр vндэс бvгдээр Гэсэр хаанд золгохоор ирэх бараас арван зvгийн эзэн Гэсэр богд vзээд: ««Энэ ирэгч аль баатрууд вэ?» гэж зарлиг болбол Алтан дагина єгvvлрvvн: «Ээ богд минь: Энэ Царгин євгєн эхлэн хvvхэд шуухад байна» гэж айлтгавал арван зvгийн эзэн Гэсэр хаан ариун богд Царгин євгєнийг гагцаар тэргvvлэн ирэхийг vзээд гучин баатар гурван зуун хошуучаа санаад арван зvгийн эзэн Гэсэр хааны ариун сэтгэл нь будангуй болж арслан мэт дуугаа гарган хайлан зарлиг болруун: «Ай! хvний харцага болсон хvрэл эрдэнэ мэт зvрхт, хуний урьд ирэгч амраг Цас Чихэр минь. Эвvv яалаа? Хvний бvргэд болсон бултралгуй санаат болд эрдэнэ мэт зvрхт, бурантаггvй заан мэт хvчит эрдэнэ, эрийн эр эрхт Шуумар минь аль вэ? Эвvv яалаа!Хамгийн нагац болсон харгуй сэтгэлт, халтиралгvй чин зоригт, хас эрдэнэ мэт зvрхт, хар багаас хvчээ єгсєн хамгийн дарлага болсон Буйдан минь. Эвvv яалаа? Арслан зааны хумс болсон, амьтны дотор начин болсон ашдын дарлага vл сулдагч зvрхт наян найман Тангадын ач болсон начин Шонхор мэт арван таван настай эрдэнэт эрх Нанчvн минь аль вэ? Эвvv яалаа! Хар чулуу мэт зvрхт, хар эрээн барс мэт довтолгот хатан хар болд мэт биетэй хас хад мэт Барс баатар минь аль вэ? Эвvv яалаа!» гэж гашуудан хайлбал эрдэнэсээр бvтсэн хот балгас нь гурван vе эргэж тогтов. Эрхт Хурмаст тэнгэрийн хєвгvvн эрдэнэ Гэсэр хаан дуугаа хураан сан тавьж тогтоов.

            Алтан дэлхийг тогтоогоод арван зvгийн эзэн Гэсэр хаан даруй дээр: «Билгийн хээр морийг минь vтэр барь. Бэлэн элдэв чимгvvдийг минь гарга. Би гучин баатар, гурван зуун хошуучийнхаа ясыг эргэж vзсvv» хэмээгээд «Аяа, Царгин авгай! Ямар явдал болсон бэ?» гэж асуувал Царгин єгvvлрvvн: «Ачит Гэсэр хаан минь ээ! Нолом талыг дайсны цэрэг бvрхэж ирэхэд нуур далай мэт сэтгэл минь нэг мєсєн хав хар болж юу ч эс мэдэв би. Ээ! богд минь, урьд орд харш байгуулсан уудам зvлэгнээс цааш Хатны голын эх хvртэл байлдаан болсон билээ. Аяа хамгийн эзэн богд минь би хав харлаж хоцорч гагцхан Цас Чихэрээс єєр нэг ч баатрын барааг vзсэнгvй» гэж Царгин євгєн уйлж байж там тум айлтгавал арван зvгийн эзэн богд ч болов хайлж байж там тум сонсоод гучин баатар гурван зуун хошуучийн байлдсан газарт зорин єєд болов.

            Гэсэр хааны хойноос наян настай Царгин євгєн заан шаргал морио унаж солгой баруунгvй савж зєв буруугvй зодсоор (гуядсаар) явав. Арван зvгийн эзэн богд арслангийн дуугаа гаргаж хайлсаар атаат гурван Шарайголын байлдсан газарт хvрэв. Хvртэл хамгийн урьд Барс баатар, Буйдан хоёр орж vхсэний тул Барс баатар, Буйдан  хоёрын  ясыг vзээд баатар Гэсэр хаан vхэтхийн унав. Тэр ясны дээр vхэтхийн хэвттэл Царгин євгєн хvрч ирэн Гэсэр хааны унасныг vзээд: «Эвvv! Богд минь, юу болов?» гээд Богдыг ноцон зуурав. Царгин євгєн хамгийн эзэн Богдын vхэтхийснийг vл мэдэн нэгэн vе vхэтхийж, нэгэн vе сэхээ орж, барьж бархирч аргаа барсны хойно дээш єндийн байж :«Арван зvгийн эзэн богд минь ингэж єєд болох ёсгvй билээ. Ёст баатрын ясуудыг vзээд vхэтхийв vv?» гэж Царгин євгєн эрvvнийхээ сахлыг vгтээж Богдыг утав. Утсаны хойно арван зvгийн ззэн Богд арайхан тэнхэрч дээш єєд болоод ийн тийн хялам хийж харж vзвэл Барс баатар, Буйдан хоёрын ясны хооронд унасан ажээ. Богд тvvний цаана очтол нэгэн газар хоёр их ясыг vзээд арван зvгийн эзэн богд «Аяа!  яалаа. Нанчvн, Шуумар хоёрын минь яс бишvv?» гээд vл тэсэх бэрх их дуугаа гарган тэсэшгvй хоёр баатраа дурдаж vхэтхийн унатал Нанчvнгийн сvнс арслан болон тvшив. Шуумарын сvнс заан болон тvшив. Ачит Богдыгоо унахад амьд мэт тvшээд эс унагав. Арван зvгийн эзэн Богд сэхээ ороод зvvнтээшээ хартал арслан тvшиж байна аж. Баруунтаашаа хартал заан тvшиж байна аж. Арван зvгийн эзэн Гэсэр хаан тэр хоёрыг шинжлэн vзээд асар их дуугаа гаргаж арслан, заан хоёрын хvзvvг тэвэрч Нанчvн, Шуумар хоёроо дурдаж арван зvгийн бурхан тєгссєн санаагаа арван зvгт санаж аливаа бvгдээ дуудан хайлав: «Ачит гучин баатар минь. Эвvv яалаа! Адилтгаж vл болох гурван зуун хошууч минь. Эвvv яалаа! Арьснаас минь ялгалгvй Нанчvн, Шуумар хоёр минь.  Эвvv яалаа! Аминаас минь ялгалгvй амраг Цас Чихэр  авай минь.  Эвvv яалаа! Асар их улсын урд хошууч болсон Барс баатар минь. Эвvv яалаа! Хар багаас хvчээ єгсєн хамгийн урьд харуул болсон, харангуй шєнє зул болсон хайран Буйдан минь. Эвvv яалаа! Хайрт гучин хошууч, гурван зуун баатрууд минь. Эвvv яалаа!  Хас хад мэт байгуулсан шашин тєр хоёр минь! Ханаран хvрээлэн байгуулсан гурван отог их улс минь. Эвvv яалаа! Хамгийн эзэн би мєн бєгєєтєл хамаг бvгдээ тал болтол vл мэдэв. Арван хоёр толгойт хар мангасын хараалд дарагдав, би. Арга ихт Арлан гуа хатныхаа баг идээнд балагтав би. Эвvv яалаа!» гэж хєх огторгуйд дуугаа гарган хєх луу мэт хєвчин алтан дэлхийг доргитол хайлбал гурван зуун баатар, гучин хошуучийн нь сvнс арслан, заан, барс, чоно болон хувилж ирээд арван зvгийн эзэн Богдыг гурван давхар хvрээлэн байж хайллаа.


ємнєх     гарчиг    vргэлжлэл