3.
Гэсэр
vхсэн баатруудаа эдгээх арга эрэв.
Арван зvгийн
эзэн Богдын асар ихэд хайлах дууг огторгуй дахь ялгуусан гурван
дагина эгч нь сонсоод Хурмастын орд харшаас
єєд
болж ирээд, Арван зvгийн
арван хорын vндсийг тасалсан ачит Богд Гэсэр хааныг хамаг
баатруудын сvнс
нь хvрээлэн
байхыг vзэн
vзэн vлэмж ихэд гомдон гомдон гучин баатар, гурван зуун
хошуучийгаа санан санан дурдаж хайлахад гучин баатрын яс алтан
дэлхийг доргитол Гэсэрийн
дэргэд цуглаж хот мэт хvрээлэн
байв. Шарайголын гурван хааны цэргийн яс бvхий
л Хатны голд урсав. Ялгуусан гурван дагина эгч нь: «Нусгай минь
ингэж тасралгvй
их дуун гаргах ёсгvй
билээ. Юу болов?» гэж яаран хvрч
ирэв. Гэсэр амраг гучин баатар, гурван зуун хошуучийнхаа ясан дээр
хайлж байхыг гурван дагина эгч нь vзээд «Эвvv,
аяа нусгай минь! Гучин баатрынхаа тулд гашуудаж байна» гэж яарч хvрч
ирээд бодот биеэр байж зарлиг болов: «Аяа, нусгай минь! Чи юуны
тулд vлэмж ихэд хайлав?» гэж зарлиг болбол арван зvгийн
эзэн богд арслан, заан хоёрын тэргvvнийг
тавиад: «Ээ, ялгуусан гурван эгч минь! Ийм зарлиг юунд болно та?
Энд урьд би Хурмастын орноос ирэхдээ эрхт Шигэмуни бурхан багшийн
бошиг зарлигаар эцэг Хурмаст тэнгэр ахайн зарлигаас vл давахын
тулд би мах яс хоёроо гээж магад таван махбод, таван бэлэг билэг тєгссєн
биеэ тэвчиж мєн
энэ Замбутивийн оронд ирэх цагтаа ингэж ганцаар ирлvv
би? Тэндээс ирэх цагтаа ингэж хэдvvл
ирлvv
би? Эдvгээ
би хэдvvлээ
байна вэ?» гэж зарлиг болоод бас хайлж байхад ялгуусан гурван
дагина эгч нь эс тэсэж бас хайлалцав. Хайлаад гурван дагина зарлиг
болруун: «Аяа нусгай минь, эдvгээ
бvv
гашууд. Vргэлж хайлах эм хvн
билvv
чи? Бид гурвуул одоод Хурмаст тэнгэр ахайд чинь айлтгая. Гучин
баатар чинь чамаас урьд юvтгэх
заяатай болбол аргагvй
байна. Чамд минь vргэлж хvчээ
єгєх
заяатай болбол Хурмаст ахай чинь мэднэ биз» гээд огторгуйгаар
єєд
болсонд
арван хvчин
тєгссєн
арван зvгийн
эзэн Гэсэр хаан гучин баатрыгаа эдгэсэн мэт маш баясаад дээш єєд
болж арван зvгийн
бурхныг оройдоо сэтгээд адистидет идээгээ зооглон суув.
Тэндээс
ялгуусан гурван дагина эгч нь Хурмаст тэнгэрт хvрээд
ийн айлтгав: «Бид
гурвуул доор Замбутивд нусгайнхаа дууг сонсоод очиж vзтэл нусгай
минь арван хоёр толгойтой мангасыг нэхэж Арлан гуа хатнаа авахаар
очсон тэр чєлєєнд
нь атаат Шарайголын гурван хаан гэгч ирж довтлоод арван гурван
эрдэнэт сvмийг
эвдэж, .алтат цагаан суварга, амьд чандмань эрдэнэ хийгээд Алтан
дагиныг нь аван, гучин баатрыг нь алаад явсны хойно манай нусгай
мангасын газраас ирээд тэр дайсныг ганцаар нэхэж єшєєгєє
аваад эргэж нутагтаа ирээд гучин баатрынхаа vхсэн ясан дээр
гашуудаж байна. Бид гурвуул сургаж эс болоод Хурмаст ахайд айлтгая
гэж ирэв» гэв.
Тэндээс
Хурмаст тэнгэр зарлиг болруун: «Эвvv!
Vйл бvтээгч
минь? Тэнд хоосон ясан дээр гомдохоор энд ирж манд золгоод харивал
яана? Бид аргыг мэдье» гэж зарлиг болоод ерэн есєн
найман Донли нэрт заяаны бичигт нээж
vзтэл
«Гэсэр хаан тэнгэрээс дагуулж очсон заяат баатрууд Гэсэрийн урьд юvтгэх
ёсгvй
бєгєєтєл
эрт урьд тэрсvvдийн
гурван тэнгэрийг Vйл бvтээгч
эхлэн есєн
vе талж довтолсны єр тєлєєс
нь эдvгээ
нэгэн vе эндэхийн шалтгаан болж амиа тэвчсэн нь тэр байна» гэж
Хурмаст тэнгэр зарлиг болов.