Гэсэрийн тууж

 

АРВАН ЗYГИЙН ЭЗЭН ГЭСЭР ХААН

АРСЛАН МЭТ ГУЧИН  БААТРАА ЭДГЭЭЖ АВААД

АХУЙ БYГДЭЭ ТЄГСГЄЖ

АМГАЛАН ЖАРГАН СУУСАН ЗУРГАДУГААР БYЛЭГ


 

4. Шигэмуни бурхан баатруудыг эдгээх рашаан хайрлав.

 

            Шигэмуни бурханд Хурмаст тэнгэр тэргvvлэн хамаг тэнгэр нарыг дагуулан єєд болж Шигэмуни бурхны гэгээнээ мєргєєд Хурмаст тэнгэр ийн айлтгав: «Аяа Бурхан багш! Замбутивд илгээсэн Yйл бvтээгчийн эндээс дагуулж очсон гучин баатрууд нь дайсанд эрсдэж vхсэнд нь Yйл бvтээгч маш их гомдсоор байна гэж энэ гурван хvvхэн минь vзээд над ирж хэлэв. Би сонсоод Бурханд айлтгаж байна. Тvvнийг яаж аргалах вэ?» гэж айлтган сєгдєв. Тэгээд Бурхан багш мишээж зарлиг болруун: «Yйл бvтээгч тэнд дэмий гомдохоор нааш ирэхгvй яасан бэ?» гэж зарлиг болоод: «Аяа Yйл бvтээгчийг урьд тэр баатрууд vхэх ёсгvй бєгєєтєл тэр шалтгаан нь урьд цагт тэрсvvдийн гурван тэнгэрийг Yйл бvтээгч эхлэн явж есєн vе доройтуулсан тэр цагт тэр тэрсvvдийн гурван тэнгэр ийн єгvvллээ. «Эдvгээ маныг нэхэж ирээд есєн vе талж vйлдэв. Хойно бид таныг нэгэн vе ингэж эндvvлэх болтугай гэж хутаг гуйснаар, тэр гурван тэнгэр эдvгээ хvч ихтэй гурван хаан болж тєрєєд урьд ерєєлийн хvчээр эднийг эндvvлсэн учир нь тэр бєлгєє. Эдvгээ боловч гайгvй» гэж зарлиг болоод Бурхан багш ємнєє тавьсан мянган бурхны хутаг оршуулсан хар бадар аяга доторх рашаанаас нэгэн хумханд хийж Хурмастын гарт соёрхоод зарлиг болруун: «Энэ рашааныг «Yйл бvтээгчид єгч илгээ» гэв. «Энэ рашааныг тэр vхсэн баатруудын ясан дээр нэгэнтээ дусаавал vе гишvvн нь тєгсєєд мах арьс гvйцэх болно. Хоёронтаа дусаавал махбод нь гvйцээд амин сvнс орох болно. Гурвантаа дусаавал мєн бие биедээ тохорч босох болно» гэж зарлиг болоод бас нэг єєр рашааныг авч соёрхоод: «Энэ рашааныг уулгавал єєр єєр салсан сахиус нь бие биенд нь нєхцєєд таван махбод нь тєгсєн урьд биендээ тохрох болно» гэж зарлиг болоод Хурмастад соёрхов.

            Тэр рашааныг Хурмаст тэнгэр авч ирээд гурван дагинаар єгч илгээхдээ ийн зарлиг болов: «Yйл бvтээгч! Чи эдvгээ болтол гэнэн чинь юуны шалтгаан бэ? Дээд биенд чинь арван зvгийн бурхан тєгссєн, Арьяабал Ишварийн хувилгаан Гэсэр хаан бишvv чи? Дунд биенд чинь дєрвєн их тэнгэр нар солбицон давхарласан дєрвєн догшдын хувилгаан Гэсэр хаан бишvv чи? Доод биенд чинь найман их Лусын хаан тулан сахисан наян найман шидтэний нэгэн хувилгаан Гэсэр хаан бишvv чи? Бэлхvvсээр чинь зуун найман эх дагинас ороон сахисан шагжлигуудын язгуурт Гэсэр хаан бишvv чи? Арван зvгийн амьтныг эзлэн сахисан, хотол хамаг амьтныг тойндоо (эрхэндээ) оруулсан Хурмастын язгуурт Гэсэр хаан бишvv чи? Хотол эндээс дагуулж очсон баатруудыгаа биенээсээ салгалгvй дагуулваас аливаа юманд эрсдэхгvй билээ» гэж Vйл бvтээгчид ингэж хэлээрэй гээд рашааныг єгєв.

 


ємнєх     гарчиг    vргэлжлэл