4.
Нандулам хаан, Гэсэрийг
угтаж мордов
Нандулам
хаан их хэнгэргээ дэлдэхэд их тvмэн
отог нь хурав. Бага хэнгэргээ дэлдэхэд бага тvмэн
отог нь хурав. Гурван мянган баатар, гурван зуун жаран хошууч
хийгээд хамаг цэргvvддээ
Нандулам хаан єгvvлрvvн:
«За та мэдэв vv? Хорт Гэсэр хаан манд
цэрэг мордож айсуй гэнэ. Урьд хоёрхон хvн
ирээд тvмэн
цагаан агтыг минь аваад явлаа. Би хойноос нь Аргай Шаргай хоёр
тэргvvлэн
мянган цэргээр нэхvvлтэл
харин миний хоёр баатар тэргvvлэн
мянган цэргийг минь алаад, тvмэн
цагаан агтыг минь аваад явсан
байна. Яах вэ би?» гэж асууваас хамаг баатрууд дуу эс гарав.
Нангийн хаан бас єгvvлрvvн:
«За та юунд дуу vл гарах улс вэ?» хэмээвээс баруун
зэргийн эрхэн болсон Хатан хар баатар ийн єгvvлрvvн:
«Урьд бид хорт Дан нэрт улсыг эс идвэл манд тийм дайсан хаанаас
учрах билээ? Гэсэр, дээд биенд нь арван зvгийн
бурхан тєгссєн
гэлээ. Дунд биенд нь Дєрвєн
их тэнгэр нар тєгссєн
гэлээ. Бэлхvvсэнд
нь зуун найман дагинасын хvч
тєгссєн
гэлээ. Доод биенд нь найман их лусын хаадын хvч
тєгссєн
гэлээ. Хорт Гэсэр хаан vнэхээр цэрэглэж ирсэн нь vнэн болбоос манд
амрах ёсгvй
байна» гэв. Зуун зэргийн эрхэн болсон, гурван зуун жаран хошуучийн
нь тэргvvн
болсон Заан тvшмэл
гэгч єгvvлрvvн:
«Гэсэр хаан тийм хувилгаантай байхад манай хаан тийм хувилгаангvй
юу? Бид яарч цэрэг мордоод ємнєєс
нь угтъя» гэхэд Нангийн хаан тэр vгийг зєвшєєрєєд
арван гурван луугийн хvч
тєгссєн
уулын
чинээ шар цоохор морио унаж, есєн
давхар чулуун хуягаа ємсєж
хамаг цэргvvдээ
авч гурван зуун асарт хотын наана угтаж гарав. Тэндээс Буйдан
Улааннvдэн
хоёр, нэг тvмэн
агт нvцгэн
(хуяггvй),
нэг мянган агт, хуяг татсаар (цэргийн унаж явсан хуягтай морьдыг)
авч ирээд арван зvгийн
эзэн Гэсэр хаанд барин айлтгав: «Бид Богдынхоо зарлигаар очиж
Нандулам хааны тvмэн
цагаан
агтыг хєєж
иртэл хойноос минь Нандулам хааны Аргай, Шаргай гэгч хоёр баатар
тэргvvтэй
нэг мянган цэрэг нэхэж ирсэнд бид угтаж очив. Арван зvгийн
эзэн Богд юугаа залбирч ємнєєс
нь угтаж ороод нэг баатар, нэг мянган цэргийг нь алаад нэг
баатрын хоёр гарыг нь тус
тус
цавчиж бvсэнд
нь хавчуулж моринд хvлээд
Богдын зарлигийг бvрэн
тєгс
тоолж хэлээд цааш хаанд нь илгээв. Бид нааш ирэв» гэж айлтгаваас
арван зvгийн
эзэн Богд: «Аливаа явдал зориг минь бvтэх
байна. Буйдан, Улааннvдэн
хоёр минь явдлаа бvтээж
иржээ» гээд нэг тvмэн,
нэг мянган агтыг бэлэгтэй сайн гэж бvгдээр
сайхан хувааж аваад цааш явав.