Гэсэрийн тууж

 

АРВАН ЗYГИЙН ЭЗЭН ГЭСЭР ХААН

АВАРГАСЫН  ХААН   НАНДУЛАМЫГ ДОРОЙТУУЛСАН

ДОЛДУГААР БYЛЭГ


 

5. Гэсэр хаан Нандулам хаантай байлдаж эхлэв.

 

            Тэгтэл Нандулам хааны гурван зуун асарт хотыг нь гурван сарын газраас vзээд арван зvгийн эзэн Богд зарлиг болруун: «Эвvv! Та vзэв vv? Нангийн хааны хот тэр бишvv» гээд арван зvгийн эзэн Гэсэр хаан билгийн хээр морины алтан жолоог залж лугшин хатирваас хамаг баатар их баяр тєрєєд «Аль аль» гэж мориныхоо жолоог сул тавин Гэсэр хааны хойноос дvvлэн явбаас арван зvгийн эзэн Богд хvрэх цагтаа арван дvнчvvр арван сая арван буман олон цэргийн бараа гаргаад хєвчин алтан дэлхийг бvрхэн ирэхийг Нандулам хаан vзээд «Эвvv! Энэ юу вэ? Газар хєдєлсєн мэт яаж багтаж ирсэн олон цэрэг вэ?» гэж зvрх алдаж байв.

«Арван зvгийн эзэн Гэсэр хаан хамаг баатрууддаа ийн зарлиг болов: «За, хатан хар болд мэт биет, хар чулуу мэт зvрхт харцагай мэт шvvрлэгт, хамаг нєхєд минь мэдэв vv та? Харь дайсны хvч нь их байна. Хамаг дайсныг хамран цавч, хvчээ мєхєстєх цагт намайг дурдан залбир. Арван хvчин тєгссєн Гэсэр хаан бишvv би. Хvчийг тань тєгсгєн єгєх бишvv би. Асар их хvчит дайсанд намайг дурдан орвоос хав харласан зvрхийг тань хатаан єгєх баатар Гэсэр хаан бишvv би. Хатан зэр зэвийн ирд дайрагдаад шархдахын цагт намайг дурдан залбир. Эмч Гэсэр хаан бишvv би. Яр шарх хоёр тань єєрєє эдгэх болно. Харь дайсанд ороод хатан зvрхээ булуулж хар цусаа урсгаж харангадан ундаасах цагт намайг дурдан залбир. Ундыг чинь хангаж, рашааны усыг уулгагч ухаант Гэсэр бишvv би» гзж зарлиг болбоос хамаг баатрууд цєм сєгдєн мєргєєд: «Ээ, арван зvгийн арван хорын vндсийг тасалсан аюух мэт Богд минь! Чамаас єєр манд ивээлгvй» гээд мєргєвєєс арван зvгийн эзэн Гэсэр богд зєвшєєгєєд билгийн хээр морио унаж, нар сар хоёрыг ургуулан хийсэн манлай цагаан дуулгаа эрдэнэт тэргvvндээ ємсєж, долоон эрдэнэсээр давхарлан хийсэн хєє хар хуягаа ємсєж, оюу оньт гучин цагаан сумаа чихэж, соронзон гvрээр бvтээж хийсэн есєн алд хар шороо зvvж, билгийн догшин хар нум юугаа дvрж арван таван толгойт Нандулам нэрт аваргасын хааныг дайрах цагт, арван зvгийн эзэн Гэсэр хаан мянган луугийн дуугаар хvрчигнэн тачигнаж, оройноосоо есєн єнгийн солонго татуулж, хоёр самсаанаасаа бэлэг билгийн галыг огторгуйд тултал дvрэлзvvлж, магнайгаасаа Махагалын дvр гаргаж, оройн шар vснээсээ таван гарди цэврvvлэн нисгэж, соронзон гvрээр бvтээж хийсэн хар шор илдээ бэлэг билгийн галаар vймтэл сута татаад орох цагт хєлєглєсєн билгийн хээр морины ус бvрээс гал шатаж, хоёр хамраас утаа бургилж, дєрвєн тавагнаас нь гал цахилж явав. Арван зvгийн эзэн Богдын гучин баатрууд салхин жигvvрт морьдоо унаж, элдэв чимгvvдээ ємсєж, энгvй олон чандмань эрдэнэсийг олсон мэт их баяр тєрєєд «Яв, яв» гэж ирвээс хамгийн урьд хvний бургэд болсон Шуумар, оддын гилбэлгээн єнгєт хуягаа мєрєндєє хэдрэн, зуун найман ширээсээр мушгиж хийсэн мянга таван зуун шєрємсєн хvйрт (хєвчний гогцоо) догшин хар нумаа дvрж, арван vхрийн арьсаар хийсэн архад хар саадгаа бvсэлж, арван хоёр зэсээр хавчин єдєлсєн хэлмэрч наян найман хангай хар сум юугаа чихэж есєн алд молор хар шор юугаа зvvж заан хайсан хар морио унаж, хорин луугийн дуугаар тачигнан орвоос Шуумарын оройноос таван єнгийн солонго татан, оройноос нь Очирваанийн дvр гарав. Заан хайсан хар морины дєрвєн тавгаас гал цахилж орох цагт, Нанчvн: «Єєе, Шуумар байз, єєе! Шуумар байз!» гэж гурван vе хашгиран дуудваас vл сонсон заан хайсан хар мориныхоо жолоог сул тавьсаар арван зvгийн эзэн Богдын ємнє гарч Нандулам хааны тугийг чиглэн ороход тэнгэр газар хоёр нэг болсон мэт болов.

            Шуумар хамгийн урьд хошууран ирэхийг vзээд Нандулам хааны Хатан хар баатар уулын чинээ хар морио унаж, хар хєє хуягаа ємсєж гурван алд шор юугаа барин Шуумарын ємнєєс угтав. Хоёул зєрєлдвєєс Шуумарын орой дахь Очирваанийн дvрийг vзээд зvрх алдаад цавчин эс чадав. Баатар Шуумар есєн алд молор хар шор юугаа барин Хатан хар баатрын дуулгат толгойг тас дэлдэж аван заан хайсан хар мориндоо молцог хийгээд есєн алд хар шор юугаа ерэн есєн алд болгон сунгаж Нандулам хааны гурван дvнчvvр гурван сая олон цэрэгт нь орон цавчиж ширвэн гарахдаа нэг тvмэн цэргийг цавчаад тэртээ нь гаран хойш хялам хийж харваас арван зvгийн эзэн Богд гучин баатар, гурван зуун хошуучаа дагуулж аюух мэт мянган луугийн дуу гаргаж алтан дэлхийг нэгмєсєн доргиулж ороход хvний бvргэд болсон Шуумар гагцаар гурван тvмэн цэргийг цавчаад єєрийн баатрууддаа нийлэв. Арван зvгийн эзэн Гэсэр богд соронзон гvрээр хийсэн илдээ мянга таван зуун алд урт болгон сунгаж дохих бvр тvмэн цэргийг цавчиж Гэсэр хаан ганцаар нэг дvнчvvр нэгэн буман нэгэн мянган цэргийг цавчаад гарав. Хэлмэрч Буйдан арван тvмэн цэргийг цавчив. Арван таван настай эрдэнэт Нанчvн арван буман таван тvмэн цэргийг цавчив. Барс баатар найман буман цэргийг цавчив. Сумын хєвгvvн Улааннvдэн таван тvмэн нэг мянган цэргийг цавчив. Амбарын хєвгvvн Банжур зургаан тvмэн цэргийг цавчиж алаад гарав. Бадмарын хєвгvvн Бамсорз найман тvмэн цэргийг цавчиж алаад гарав. Тvvнээс бусад баатрууд дєрвєн тvм, таван тvм, гурван тvм, хоёр тvм, нэг тvмэн цэргийг тус тустаа цавчаад Богдын дэргэд цуглав.

            Хамаг баатрууд Богдын дэргэд бvгд цуглаж ирэхэд тоолбоос гагц Шуумар vгvй ажээ. Хамаг бvгд «Эвvv, эвvv! Шуумарыг минь Нандулам хаан алсан байна» гэж хамгаар гомдон Гэсэр хаанд айлтган байтал Нандулам хааны цэргээс Шуумарын унасан заан хайсан хар морь нь цусан зээрд морь болж, ємссєн гилбэлгээн єнгєт хуяг нь гал улаан хуяг болж дуртай дургvй морио ганц хоёр гишгvvлж галгиулж ирээд єгvvлрvvн: «За та єлсєв vv? ундаасав уу? юуны тулд яарч цуглав?» гээд тачигнатал инээсээр хvрч ирээд Богдын дэргэд суугаад: «Би ирэхгvй билээ. Арван зvгийн эзэн Богд юугаа vзээд арайхан гарч ирэв би» гэж суув. Гэсэр хаан зарлиг болруун: «За хvний бургэд болсон Шуумар минь! Гvр хар чулуун зvрхт Шуумар минь хэдийг цавчаад ирэв?» гэбээс Шуумар: «Богд минь! би яарч нэг сая нэг буман цэргийг цавчаад гарч ирэв» гэж айлтгаваас Гэсэр хаан зарлиг болруун: «За эдvгээ хэчнээн цэрэг vлдэв?» гэж зарлиг болбоос: Шуумар: «Зохиж (нарийн) эс тоолов би. Эдvгээ арван сая арван буман цэрэг vлдсэн бололтой» гэж айлтгаваас арван зvгийн эзэн Гэсэр хаан зарлиг болруун: «Эдvгээ бид рашааны идээгээ зооглов. Уналга, бие маань амрав. Одоо мордъё» гээд арван зvгийн Богд, Нандулам хааныг тусгайлан оров чиглэж явав. Бусад баатрууд хоёр тээгvvр жигvvр мэт болон орвоос арван зvгийн эзэн Гэсэр хаан Нандулам хаантай зєрєлдвєєс Гэсэр хаан есєн алд соронзон гvр илдээрээ Нандулам хааны таван толгойг нь тас дэлдвээс мєн биедээ тохров. Чингэтэл Нандулам хааны Заан тvшмэл гэгч нум сумаа хаяж орхиод таван хvний тэвэрт vл багтах их модыг vндэстэй нь сугалж аваад зєв буруугvй цохилж явтал Шуумар Нанчvн хоёр гэзэг даран ирж арайхан цавчиж алав. Арван зvгийн эзэн Гэсэр хаан Нандулам хааны бас таван толгойг нь тас дэлдвээс мєн бас эргэн биендээ тохорч байхад Гэсэр хаан илдээ гэдрэг хариулан зогсов. Нандулам хаан алд гvр хар шороор Гэсэр хааны зvvн мєрийг vл хvртэл цавчваас арван зvгийн эзэн Богдын єєр салсан бие нь нэгэн агшин зуур эдгэв.

 


ємнєх     гарчиг    vргэлжлэл