Гэсэрийн тууж

 

АРВАН ЗYГИЙН ЭЗЭН ГЭСЭР ХААН

АВАРГАСЫН  ХААН   НАНДУЛАМЫГ ДОРОЙТУУЛСАН

ДОЛДУГААР БYЛЭГ


 

7. Нандулам хааны хатныг булаалдав

 

            Эдvгээ  арван таван толгойт аваргасын хааныг доройтуулав. Аливаа бvгдий нь олз болгов. Нандулам хааны нарны гэрлийг дарах мэт vзэсгэлэнт Бадмаараг нэрт гуа хатан бєлгєє. Тэр хатныг Шуумар «Би авсуу» гэж байтал  арван таван наст Нанчvн хурээд: «Шуумар авгай! Дvvдээ, над хайрла!»  гэж хvсэв. Шуумар єгvvлрvvн: «Ахаасаа биш юм єг гэж авч болно. Олзонд ганцхан эмийг авбал ахтайгаа атаатай болно» гээд эс єгєв. Ер бvгдийн сэтгэлийг булаах мэт vзэсгэлэнтэй тул Цас Чихэр ирээд єгvvлрvvн: «Нэгд болбол Нандулам хааныг би алав. Хоёрт болбол би ах чинь бишvv. Энэ эмийг би авна» гэж зарлиг болбоос Шуумар єгvvлрvvн: «Эвvv Цас авгай минь ирсэндээ баярлах буй за. Муу дvv нартайгаа энэ эмийг булаалдаж авдаг уу?» гэж байтал арван зvгийн эзэн богд єєд болоод: «Энэ эмийг юуны тулд булаалдана та? Авбал Цас Чихэр бид хсёрын нэг авна. Авахгvй болбол бид мэдэж танд єгнє»  гэж  байтал  Гэсэр хааны соронзон гvр илд нь дундаа хvртэл сугарав. Арван зvгийн эзэн Богд зарлиг болруун: «Энэ шор минь юуны тулд сугарав? Урьд нэг сугарав. Арван хоёр толгойт мангасын толгойг авав. Тvvний хойно нэг сугарав. Шарайголын гурван хааны толгойг авав. Тvvний хойно бас нэг сугарав. Арван таван толгойт аваргасын хаан Нандулам хааны толгойг авав. Эдvгээ хэний толгойг авъя гэж сугарав чи?  Мєн энэ эмийн толгойг авъя гэж сугарав за»  гээд илдээ суга татаад тэр хатны толгойг тас дэлдэж орхивоос Цас Чихэр зарлиг болруун: «Богд минь!  Энэ эмийг юуны тул цавчив? гэж айлтгаваас Гэсэр хаан зарлиг болруун: «Авай Цас минь чи эс мэдэв vv? Миний энэ соронзон гvр илд сугарах ёсгvй бишvv. Сугарвал нэг хортны толгойг авах тийм бэлэг билээ. Цас минь энэ хатныг авсан хvн гэргий хийж болох ёсгvй бишvv. Цас чи минь єєрєє шинжлэн vз» гэж зарлиг болбоос Цас Чихэр шинжлээд цод болд илдээрээ тэр хатны гэдсийг цєм дэлдвээс дотор нь  мєн арван таван толгойтой есєн сар болсон шулмасын хєвгvvн байхыг vзээд Цас Чихэр зарлиг болруун: «Арван зvгийн эзэн авай богд минь байгаагvй бол бид юу болох бол?» гээд тэр хєвгvvнийг тvймэрдэж  алаад, Нандулам хааны гурван зуун асарт хотыг тvймэрдээд, аливаа бvгдийг нь олз болгоод арван зvгийн эзэн Гэсэр хаан амраг Цас Чихэр ахаа авч ахуй бvхий нутгийн зvг залран єєд болов.

 


ємнєх     гарчиг    vргэлжлэл