Гэсэр хаан
зарлиг болруун: «Ер энэ хааныг би алж болохгvй
шиг байна» гэж, «Дээд ялгуусан гурван эгч минь! Эвvv,
яалаа. Анд гурван тэнгэр минь, эвvv
яалаа. Хаан Хурмаст эцгийн зарлигаар энэ Замбутивд амьтныг
туслахын тул ирээд арван хорын vндсийг таслан арван зvгийн
хортныг доройтуулан явтал ийм хэцvv
дайсантай эс дайралдлаа би» гэж хайлах дууг ялгуусан гурван эгч нь
сонсоод ачит Хурмаст тэнгэрт очиж айлтгаваас Хурмаст тэнгэр зарлиг
болруун: «Эжнэй, Vйл бvтээгч
минь Замбутивд очсоны хойно хоёр их байр (байлдаан) учрах гэж
билээ. Нэг нь энэ байна. Одоо хэн очих вэ?» гэсэнд Гэсэрийн анд
гурван Богд тэнгэр: «Бид
очъё» гэж айлтгаваас Цас Чихэр сонсоод Хурмастын дэргэд ирээд
айлтгав: «Ээ! Арван зvгийн
эзэн Богд Гэсэр хаан минь, арван таван толгойт аваргасын хаанд хvч
эс хvрэв
гэнэ. Би очъё. Ачит Богды минь хvч
эс хvрснийг
анд гурван тэнгэр та очивч хvч
vл хvрнэ.
Би очоод аргалж
vзсvv.
Урьд Замбутивд Богдынхоо дэргэд явснаараа би танаас хэрсvvхэн
буйза» гэж Хурмаст тэнгэрт айлтгаваас Хурмаст тэнгэр: «Цасын очих
зєв»
гээд анд гурван тэнгэрийг байлгав. Цас Чихэрийн Хумсан гуа хатан
нь: «Урьд болбол арван зvгийн
эзэн богдоосоо хагацав. Тvvний
хойно болоход заяаны хvчээр
учирсан Цас Чихэрээсээ хагацав би. Хаана явж усанд унаж vхэх вэ
би? Хорт сэтгэлт Цотон ноён урьд хутгасан учир би есєн
нуруут байшингийн алтан багананаас боож vхээд, тэнгэр нарт тєрєєд
Цас Чихэртэйгээ нийлсэн билээ. Цас Чихэртэй хамт очно» гэв.
Цас Чихэр
одоо арван найман лагшин бие тєгссєн
жигvvрт
бор морио унаж дуурьсахуй нэрт дуулгаа эрдэнэт тэргvvндээ
тавьж, шавдат хуягаа ємсєж,
оюу эрдэнэ оньт гучин цагаан сумаа чихэж, билгийн догшин хар нумаа
дvрж,
есєн
алд цод (хvнд)
болд илдээ зvvж,
Хумсан гуа хатнаа аваад: «За, Хурмаст ахай минь тэргvvлэн,
хамгаар мэнд амгалан суугтун. Би арван зvгийн
эзэн Богддоо очно» гээд тэнгэр нарын орноос Замбутивд буугаад Цас
Чихэр дєрвєн
зvгт
тав таван хоногийн газрыг эргэн эргэн харж байсаар Гэсэр хаан
Нандулам хоёрын золголдож байхыг Цас Чихэр vзээд Хумсан гуа
хатандаа зарлиг болруун: «Тэр хорт аваргасан хааны бvхий
л биеийг нь харваж цавчиж ер алж vл болох байна. Амь нь хоёр нvдэнд
нь байна. Хvрч
харвая гэтэл удаарч байсаар арван зvгийн
эзэн Богдын минь бие чилэх байна» гээд таван хоногийн газраас
Нандулам хааны хоёр нvдийг
чиглуулэн харваваас аминд нь туссаны тулд аваргасан хаан арван
гурван луугийн хvч
тєгссєн
шар цоохор мориноосоо уул унасан мэт алдалж ойчиход арван зvгийн
эзэн Гэсэр хаан: «Ээ! Ялгуусан гурван эгч минь ємгєєлєв
vv? Анд гурван Богд тэнгэр минь ємгєєлєв
vv?» гээд уулын чинээ шар цоохор морийг (морины цулбуурыг) билгийн
ташуураар єлгєж
аваад хартал Нандулам хааны хоёр нvдэнд
сум хадаж байхыг Гэсэр хаан vзээд, Цасын сумыг таниад: «Эвvv,
эвvv!
Цасын минь сум биш vv энэ!» гээд суга татан аваад тэврэн хайлав:
«Хаш эрдэнэ оньт, хатан болд тємєрт,
молор эрдэнэ мэт єнгєт
цагаан сум чинь энэ байна. Эрийн эр эрдэнэт Цас Чихэр минь! Эдvгээ
бие чинь хаана болов?» гэж магтаж уйлж байтал Цас Чихэр жигvvрт
бор мориныхоо жолоог сул тавьж, цод болд илдээ барьж Нандулам
хааны vлдсэн цэргийг хашгиран олон хонинд чоно орсон мэт бутруулж,
vнс мэт хийсгэж ширвэсээр
гарч ирэв. Арван зvгийн
эзэн Богд амраг Цас Чихэр ахаа vзээд билгийн хээр мориноос буулгvй
vсэрч ноцон хайлав: «Харь дайсныг хамхалж
єгєгч
хаш хад минь! Хатууг минь зєєлтгєж
єгєгч
болд дєш
минь! Хар биенээс минь ялгалгvй
санаат Цас Чихэр минь! Хатангуй зvрхт
амраг Цас Чихэр
минь! Хаанаас явж ирэв чи?» гэж хайлж байхад Цас Чихэр «Арван зvгийн
эзэн, арван хорын vндсийг таслан тєрсєн
авай Богд минь би чамайгаа арван хоёр толгойт мангаст Арлан гуа
хатнаа нэхэж очсоны хойно атаат Шарайголын гурван хааны цэрэг ирж
аливаа бvгдийг
минь талж довтлох цагт амраг Цас Чихэр ах чинь би амь биеэ
хайрлалгvй,
авай Богд минь гэрт vгvй
боловч ах дvv
баатрууд нь байна гэж амиа хайрлалгvй
явж хар цус минь хатаж, хайран биеийн минь сvлд
алдран, хатан далайн цуст усыг уугаад харин согтуурч унаад ухаангvй
болоод харь дайсанд дийлдсэн минь тэр. Тvvний
хойно чинийхээ зарлигаар Хурмаст ахайн чинь дэргэд тєрєєд
суутал ялгуусан гурван эгч чинь ирээд, нусгай минь доор Замбутивд
арван таван толгойт аваргасын хаанд баатруудаа авч мордоод алан
ядаж байна гэхийг сонсоод анд гурван тэнгэрийг ирэхийг байлгаад
авай Богд минь чамдаа хvчээ
єгсvv
гэж арга буюу ирлээ би» гэж айлтгаваас арван зvгийн
эзэн Богд, Цас Чихэр хоёрын дуунд алтан дэлхий гурван vе догдлон хєдлєв.
Арван зvгийн
эзэн Богд Гэсэр хаан амраг Цас Чихэр ахыгаа тавиад алтан дэлхийг
сан тавьж номхотгов. Нанчvн,
Шуумар хоёр эхлэн ирж бvгдээр
ирж амраг Цас Чихэртэйгээ тэврэлдэв.