6. Ловсгаа
Гэсэрийг илжиг болгоод элдвээр зовоов
Ловсгаа
тэр илжгийг аваачсаар гурван сар болтол євс ус єгєхгvй
байв. Нэгэн єдєр
мянган таар буудай дарж (талхалж) байв. Тэр буудайг дарахад хоёр
хувилгаан
бєє
хоёртаа нь байгаад шийдмээр цохиж байдаг байв. Тэр хоёр бєєгийн
эм нь гурил элгэгдэж (шигшиж) суудаг байв. Тєдий
нэгэн єдєр
тэр илжиг vхэх ойртсонд уярах мэт дуугаар гаслан уйлав: «Дээрх
Хурмаст тэнгэр эцэг минь, эвvv
яалаа, дэдэд нь болбол Эсруагийн аймгийн арван долоон тэнгэр
минь, эвvv
яалаа. Ялгуусан гурван єхий минь, эвvv
яалаа. Анд болсон гурван тэнгэр минь, эвvv
яалаа. Мангасын сахиулс ингэж байхад миний сахиулс эвvv
яалаа» гэж гаслан уйлбаас дэргэд нь
байсан хоёр бєє,
хоёр эм дєрвvvл
цєм
уярч уйлалцаад нэгэн єдєр
дарах буудайн таван зуун таарыг дарав. Таван зуун таарыг эс дарав.
Дарий дээр хоёр бєє,
Ловсгаад очоод ийн айлтгаруун:
«Энэ илжгэнд гурван сар болтол юм идvvлсэнгvй.
Эдvгээ
илжгэнд явах чинээгvй
(чадалгvй)
болов. Энэ єдєр
таван зуун таар буудай дарав. Эдvгээ
илжиг явж чадахгvй
байна. Яах вэ? гэж асууваас тэндээс Ловсгаа зарлиг болруун: «Тийм
болбол нэгэн єдєр
нэгэн шин (арваад атга) буурцаг, нэгэн боолт євс єг. Тvvнээс
илvv
бvv
єг. Алдах болуузай. Тэр та нарт арга хийж лав хуурах бий. Тэр
илжиг vхэх ёсгvй
бишvv.
Маргааш бас мянган таар буудай дар» гэв.
Тєдий
хоёр бєє
харьж ирээд илжгэнд нэгэн
шин буурцаг, нэгэн боолт євс єгч хонов. Маргааш нь мєн
илжгээр
бас мянган таар буудай дарж явахад
Ажу мэргэн огторгуйгаар нисэн яваад зуун найман асарт холын
дээгvvр
эргэж явбаас илжиг басхvv
уярах мэт дуугаар гаслан уйлав:
«Дээр
Хурмаст тэнгэр эцэг минь эвvv
яалаа. Дэдэд нь болбол Эсруагийн
аймагт арван долоон тэнгэр минь, эвvv
яалаа. Ялгуусан гурван єхий минь, эвvv
яалаа. Анд болсон гурван тэнгэр
минь, эвvv
яалаа. Мангасын сахиулс ингэж байхад миний
сахиулс эвvv
яалаа. Миний
эм Алтан
дагина чи энэ илжгэнд баахан
євс
ханатал єг. Усал гэж хэлээсэй.
Урвах чинь энэ билvv?
Эвvv
яалаа» гэж гашуудан уйлбаас Ажу мэргэн хатан огторгуйгаар нисэн
эргэж явсаар сонсоод vлгэргvй
ихэд уярч «Эжнээ. Гэсэр минь ингэж
vлгэргvй
зовж байна» гэж дотроо сэтгээд Ажу мэргэн уйлан явж ялгуусан
гурван єхийд залбираад «Над адистидийн идээг мєндєр
болгон,
рашааны усыг хур болгон єгєх
ажияамуу» гэж залбирсанд дарий дээр гурван єхий Ажу мэргэний
залбирснаар мєндєр
хурыг илжигний биен дээр оруулж єгєв.
Тєдий
илжиг муу тээрмээ татан явж зєв
буруугvй
vмхлэн явав. Ажу мэргэн огторгуйгаар нисэн эргэж vзвээс, жаран
гурван vет алтан суварганы дээр, Мангас, Алтан
дагина хоёр, алтан ширээн дээр сууж ємнєє
элдэв зvйлийн
жимс
тавиад шатардаж
байхыг Ажу мэргэн
vзээд «Эжнээ, Алтан дагина
vлгэргvй
сайн эрийг олжээ. Мангас чи ч болов юутай сайн эмийг олоо вэ? Би
та хоёрыг тавихгvй
(зvгээр
орхихгvй)»
гээд Ажу мэргэн хилэн тєрж
огторгуйгаас гурван vе довтлон дvvлж
шvvрэхийг
завдаад харин дээш гараад Ажу мэргэн дотроо сэтгэрvvн:
«Эжнээ. Би энэ Мангасыг довтлоод Гэсэрээ авч чадвал маш сайн
билээ. Хэрэв хvч
эс хvрвэл
Гэсэрийн минь биеийг ихэд зовоох болов уу? Дээр Хурмаст тэнгэр
ахай минь, ялгуусан гурван єхий минь, намайг зэмлэх болов уу? Эдvгээ
чамайгаа яаж аргалъя? гэж ийш тийш хялмалзан харж vзвэл гурван
сарын газарт гурван зуун асартай нэгэн их хотыг vзээд
«Энэ ямар учиртай хот болов? Тvvнийг
vзэж тэнссvгэй»
гээд тэр хотын зvг
сvрхрэн
нисэн явав. Эдvгээ
илжиг, тэр хурын усыг уугаад мєндрийг
идээд хээл гараад (цадаад) дотроо ийн сэтгэрvvн:
«Эжнээ. Би єєрийн газраас ирсээр энэ мэт цадаж ханасан минь vгvй
билээ. Vvнийг Хурмаст тэнгэр эцэг минь хайрлав уу? Ялгуусан гурван
єхий минь хайрлав уу? Эдvгээ
би язгуурын Гэсэрийн биенээс ялгалгvй
болов. Би энэ дээр нэг аргалж
vзсvгэй»
гээд мєн
тэр шєнє
гурван давхар ширмэн байшингийн дотроос илжиг далан луугийн
дуугаар тасхийж хашгиран туйлбаас гурван давхар ширмэн байшин
дэлбэ vсрэв. Гурван давхар ширмэн хvрээ
дэлбэ очив. Гурван давхар тємєр
ногт, гурван давхар тємєр
чєдрийг
тас татаад илжиг огторгуйд гарч очтол хоёр хувилгаан тvшмэл
суварганы дээрээс vзээд нисэн гvйцэж
илжигний хоёр чихэн дээрээс нь аваад Ловсгаад авчирч єгєв.
Тєдий
Ловсгаа хоёр бєєг
донгодоод «Эдvгээ
илжиг vхэх гэгч тань аль вэ? Би танд юу захилаа?» гэж хоёр
хувилгаан бєєг
зуугаад модоор занчив. «Эдvгээ
алдвал та хоёрыг ална» гэв. Тєдий
илжгийг есєн
давхар тємєр
ногт, есєн
давхар тємєр
чєдрєєр
чєдєрлєєд
есєн
давхар ширмэн хvрээнд,
есєн
давхар ширмэн байшингийн дотор оруулаад есєн
алд ширмэн гадаснаас уяж орхив. Ловсгаа хоёр бєєд
зарлиг болруун: «Шєнє
хичээж мана. Єдєр
нь, нэгэн мянган таван зуун таар буудай толхи (тээрэмд?)» гэж
захираад харив. Маргааш нь илжгийг тээрэмд хєллєєд
хоёр бєє
хоёртээгээс нь ширмэн сараалжаар зодож нэгэн
єдєр
мянган таван зуун таар буудай дарж явав.