7. Ажу
мэргэн, Гэсэрийг
мангасаас
салгаж авав
Тєдий
Ажу мэргэн,
тэр хотод хvрээд
дээгvvр
нь эргэж нисэн
явбал далан гурван vет алтан суварганы дээр мангасын нэгэн
хувилгаан эгч суухыг vзээд шинжлэн vзвэл нvд нь нэгэн алд
ширгэсэн, хємсєг
нь євчvvндээ
хvрсэн,
дээд соёо нь доош хандсан, доод соёо нь дээш хандсан ярзайсан шvдтэй,
хоёр хєх
нь євдєгтее
хvрсэн,
хоёр чих нь дээвэр мэт тvрvvлгээ
дэлдийсэн, хамрын хоёр нvх
нь онгойсон, хоёр гарын хумс нь бvргэдийн
хумс мэт, vс нь гурван vе алаг,
улаан, цагаан, шар гурван єнгєтэй,
дуу нь батгана мэт гингэнэх ажээ. Тийм жигших мэт муу зvст
эмгэнийг Ажу мэргэн vзээд «Би энэ мэт хувилаад Гэсэрээ аргалж
vзсvгэй»
гэж дотроо сэтгээд «Энэ хортын аль тэмдгийг нь алдах болов?» гэж
эргэцэн нисэж явтал эмгэн «Би идшилсvгэй!»
гээд есєн
алд хар таяг модоо тулж тємєр
хэдрэгээ бариад суварганы дээрээс буувал нэгэн хєл
нь доголон байв. Тvvнийг
vзээд Ажу мэргэн, мангасын эгчид адил
хувилаад Ловсгаагийн хотын зvг
ирвэл Тэмдэгт хувилгаан сэцэн, суварганы дээрээс vзээд Ловсгаад
айлтгаруун: «Манай єхий айсуй байна»
гэвэл Ловсгаа зарлиг болруун: «Єхийн
ирэх зєв
бий. Та хоёр тvшмэл
миний хойноос алтан сандал аваад vтэр ир. Би урьдаар очиж золгоё»
гээд аравны газарт (1 газар нь 300 алд ) очиж золгоод «Єхий
минь мэнд vv?» гэж
тэврэлдвэл эгч нь «Мэнд» гэв. Ловсгаа ийн асууруун: «Єхий
минь, намайгаа гурван vе тэвэрч гурван vе vнсэх чинь аль вэ? Хоёр
алтан бялуу чинь аль вэ?» гэв. «Эжнээ. Чамайгаа ирэв гэхийг
сонсоод яарч хоёр бялуугаа мартав. Одоо биеийг чинь vзээд
баяр тєрж
тэврэх vнсэхээ мартав». Ловсгаа єгvvлрvvн:
«Єхийн
минь vг
зєв»
гээд алтан ширээн дээр суулгаж дамнаж гэртээ
авч ирэв. Эмгэн єгvvлрvvн:
«Ловсгаа чамайгаа Гэсэрийг илжиг болгож Алтан
дагиныг авч ирэв гэхийг сонсоод би баярлаж ирсэн минь энэ билээ.
Эдvгээ
над Алтан дагиныг юунд золгуулахгvй
байна вэ?» гэв. «Єхийн
минь зарлиг зєв.
Хоёр тvшмэл
та очиж Алтан дагиныг авч ирээд гаднаас мєргvvл»
гэв. Алтан дагина ирээд
гадна мєргєвєл
эмгэн
ерєєл
тавив: «Эрдээ арвантээ гээгд. Зуурам жарга» гэв. Алтан
дагина хоёр тvшмэлд
єгvvлрvvн:
«Эжнээ.
Газар газрын зан болов уу? Манай Гэсэрийн газарт болбол бэр мєргєвєл
«Зуун насал. Зохиж жарга» гэж ерєєдєг
билээ. Энэ тань хараал юм уу, ерєєл
юм уу? Би эс мэдэв. Газар газрын зан болов уу?» гэж Алтан дагина
хилэгнэн єгvvлэхэд
эмгэн сонсоод «Бэр минь над уурлаж байна. Ловсгаагийн минь амь
болтугай. Чи намайг яах вэ?» гээд эмгэн «Тэр бэрийг vзье. Vvд
нээ» гэв. Vvдээр шагайж нvдээ
саравчилж
vзээд «Эвvv
эвvv.
Яасан сайхан билээ. Юутай єнгєтэй
билээ. Эвий минь» гэв. Алтан
дагина ганцхан хялам хийж
vзээд хоёр тvшмэлд
єгvvлрvvн:
«Ловсгаагийн эгчийг би урьд vзсэнгvй
билээ. Эдvгээ
Ловсгаа та хоёр тvшмэлгvй
болбол би энэ эмгэнийг жигшиж
золгохгvй
билээ. Ажиглаж шинжилбэл
чихний гурван ойл нь Ажу мэргэний чихний гурван ойлтой (эргvvлэгтэй)
адил байна» гэвэл хоёр тvшмэл,
єгvvлрvvн:
«Алтан дагина дуугуй бай. Єхий мэдэх болуузай. Хойно бид
Ловсгаатай нууж хэлэлцье» гэв. Тэр vгийг эмгэн сонсоод
«Тэр бэрийг vтэр цааш аваач» гээд «Намайг таниузай» гэж Ажу
мэргэн ихэд айгаад ялгуусан гурван єхийдее залбирвал [Алтан
дагинын тэр vгийг]
дарий мартуулав. Эмгэн: «Одоо би харья» гэв. Ловсгаа єгvvлрvvн:
«Єхий
минь. Гэсэрийн газраас авчирсан аливаа эрдэнийн зvйлийг
авч харь» гэв. Эмгэн: «Эмгэн хvн
би тэр эрдэнээр юу хийх вэ! Над Гэсэрийн илжиг биеийг єг» гэв. «Єхий
минь чи хадгалж vл чадах. Би чамд хайрлах биш» гэсэнд эмгэн єгvvлрvvн:
«Харин єшєєт
дайсныг над єгвєл
зохих биз. Чи надаас илvv
хадгалах уу?» гээд эмгэн хилэгнээд «харьсугай» гээд хэдрэгээ авч
босон гvйвэл
Ловсгаа єгvvлрvvн:
«Єхий
минь. Юу гэж уурлав? Байз. Илжгийг єгье» гэв.
Алтан дагина єгvvлрvvн:
«Гэсэрийн аль хувилгааныг мэдэж єгье гэв та?» гэвэл Ловсгаа
илжгийг єгєхєє
байв. Эмгэн хилэгнэн хэлэв:
«Хэний хvчээр
авчирсан илжгийг хэнд хайрлаж байна? Миний увдисын хvчээр
Гэсэрийг илжиг болгосон гэж би саналаа. Одоо vзэхэд Ловсгаа чи
єєрийн увдисаар Гэсэрийг илжиг болгосон гэж санаж байна» гэж
уурлан донгодоод явав. Тєдий
Ловсгаа: «Єхий
минь. Тvр
тvдэн
соёрх. Би чамдаа эрхэлж тэглээ
шvv.
Илжгийг vтэр авчир» гэв. Илжгийг авчирч єгєв.
Илжиг эмгэнийг
vзээд vvрсэн янцгаав. Хоёр хувилгаан тvшмэл
єгvvлрvvн:
«Энэ илжиг єхийг vзээд юунд уйлан янцгаав?» гэвэл эмгэн єгvvлрvvн:
«Та нар юу ч мэдэхгvй
хvvхэд
байна. Нэгэн єдєр
та нар мянган таар шуудай дарж байна.
Би аваачаад нэгэн єдєр
тvмэн
таар буудай дарахгуй юу? Энэ хувилгаан
илжиг тvvнийг
мэдээд аргаа завхаж янцгааж уйлсан нь тэр билээ» гэвэл
Ловсгаа: «Эхийн минь тэр зарлиг
vнэн» гэв. Эмгэн илжгээ унаад явав.
Ловсгаа,
хоёр хувилгаан тvшмэлд
зарлиг болруун: «Энэ миний
эгч мєн
vv? Биш vv? Та хоёр харцага болон огторгуйгаар
биåэ
нууж даган яв» гэв. Хоёр хувилгаан тvшмэл
харцага болон хувилаад огторгуйгаар биеэ нууж нисэн дагаж явав.
Илжиг Ажу мэргэнд ийн
єгvvлрvvн:
«Намайг vтэрхэн дээш авч гараасай» гэв. Ажу мэргэн
дээрээс нь илжигний чихний язгуурыг чичээд «Урьд болбол намайг
vзээд
бархиран уйлав чи. Одоо дээр
чинь хоёр хувилгаан элч явахыг юу гэж чи мэдэхгvй
байна уу?» гэвэл илжиг: «Эжнээ. Би тэнэг болж мэдэгдэн алдаж
байна» гэж Гэсэр дотроо гэмшиж санав. Ажу мэргэн, ялгуусан
гурван єхийг зууртаа залбиран явж мангасын эгчийн хотод хvрвэл
vvдийг хадгалсан улс тємєр
бялуу бариад сууж байв. Ажу мэргэн хувилгаанаар нvдийг
халхалж хотод орж очоод алтан суварганы дэргэд хvрч
буувал «Манай єхий мєн
байна» гээд хоёр харцага гэртээ харив.
Тєдий
Ажу мэргэн мянган луугийн дууг гаргаад илжгээ сугадан дээш тасхийн
гарвал мангасын эгч тэргvvлэн
хамаг бvгдээр
«Энэ юу болов?» хэмээн vймэлцэн гайхаж байв. Хот нь гурван vе
буруу эргэж тогтов. Ажу мэргэн илжгээ огторгуйд аван гарвал
ялгуусан гурван єхий нь угтаж ирээд «Нусгай минь, мэнд vv? Мэнд
vv?» гэж булиалдвал Ажу мэргэн зарлиг болруун: «Нусгай тань та
нарт золгох чинээгvй
(чадалгvй)
байна. Би Гэсэрийг дээр тэнгэрт хvргэж
єгєх
билээ. Би дээд тэнгэрт гарах ёсгvй.
Энэ илжгийг Хурмаст тэнгэр ахайд минь хvргэж
єг» гээд Ажу мэргэн гэртээ харив.