Юу Яаж Хэрхэн?
Тєгєлдєржихєєс Xэрхэн Cэргийлэх вэ?
  Агуулга
 Нvvр Хуудас
 Танилцуулга
 Толь Бичиг
 Монголдуу
 Вэб Лавлах 109
 Асуулт Самбар
 E-Mendchilgee!*
 Зургийн Цомог
 Фото Сурвалжлага
 Чат::Chat
 Зочны Дэвтэр
 Links Вэб Хаяг
 Хамтран Ажиллах
 Ангилал
 Компъютер
 Интернэт
 Технологи
 Ахуй Амьдрал
 Уран Зохиол
  ..
 Yйчилгээ
 Утасны Кард
 Бэлэг Хvргvvлэх
 Вэб Хостинг
  ..

 

Сурталчилгаа

Preventing Perfectionism?

Хундага Хvрэлбаатар.

2002 оны 9-р сарын 26.

Preventing Perfectionism - Тєгєлдєржихээс Сэргийлэх нь

Энэхэн амьдралыг туулж єнгєрvvлэхдээ та хэт тєгєлдєржих хvслээ vл хязгаарлах аваас, єєрєє єєрийгєє хvндлэх сэтгэлээ гэмтээж, єєртєє итгэх итгэл найдлагаа алдаж хоцрох аюулд унах болно. Учир нь боломжгvй єндєр шаардлага єєртєє тавьж, бvтэхээргvй зvйлсийг бусдаас горьдох нь – таныг урам хугаран зориг мохох, єєрийгєє голох, ба ямарч аз жаргал, баяр баясгалангvй сэтгэгдэл євєрлєхєд хvргэх болно шvv.

Хэт тєгєлдєржих хvсэлтэн байдлаар амьдрах нь таныг байнгын гологдсон болон єєрийгєє доош нь хийсэн мэдрэмж, -- єєрийн байгаа боломжыг бvрэн зєвєєр ашиглаж чадахгvй байдалд хvргэнэ, яагаад гэвэл бvрэн тєгєлдєржих хvсэл шаардлага нь ихэнх тохиолдолд асар том ялагдал болж дуусдаг билээ. Хэдийгээр та ховор завшаанаар ялалт байгуулж чадсан ч гэсэн, хийж чадсанаасаа илvv сайныг хийх боломжтой байсан даа гэсэн бодол таны толгойд байнгад эргэлдсээр байх учир, бараг л та ялалтандаа сэтгэл хангалуун баяр баясгалантай байж чадах нь юу л болдоо. Энэ нь хэт тєгєлдєржих хvслийн хамгийн хор хєнєєлтэй шинж чанар нь бєгєєд, єєрийгєє хvндлэх итгэлийг хэрхэн алдагдуулдаг нь эндээс харагдаж байна. Бvрэн хангалттай тєгєлдєр зvйл гэж хэзээ ч байдаггvй.

Таны хувийн болон мэргэжилийн амьралыг аль алиныг нь энэхvv хэт тєгєлдєржих гэсэн хvсэл бvрэн сvйтгэж чадна, учир нь та эцэст нь ямар нэгэн хангалттай бус vр дvн гарах зvйлийг хийхээсээ эмээдэг болно. Тєгєлдєржихєєс сэргийлэх нь, зєвхєн ялагдал болон єєрийгєє жигших vр дvнд хvргэх учир шалтгаангvй єндєр шаардлагуудад vгvй гэж уянгалуулан хэлж сурахаас эхэлнэ. Шинэ маягаар бодож сэтгэхдээ та єєрийн боломж чадавхидаа багтахуйц амархан биелэх зорилтуудыг сонгож авах хэрэгтэй. Горьдох (хувь заянаасаа), эрмэлзэх тvвшингээ єєрчилж, алдаа оноон дээрээ анхаарлаа тєвлєрvvлэхээ зогсоон – харин єєрийн амжилт ололтоо тvлхvv олж хардаг болвол зохино.

Энэ хэсэгт та, хэт тєгєлдєржих гэсэн байдлаар хандсан байж болох, єєрийн амьдралд тохиолдсон ямар нэгэн нєхцєл байдлыг эргэн санана уу. Энэ нєхцєл байдалд та ямар ямар байдлаар зорилтоо єєрчилж болох вэ? Ингэж зорилт тєлєвлєгєєгєє єєрчилсєнєєр ямар ямар vр дvнд хvрч болох вэ?

Эхлэлд нь очих

 

Power of Failure – Алдааны Хvчин Чадал

Алдаа бол их багш юм, мєн хувийн амжилтаа єргєжvvлэн дэвжvvлэхэд чухал эх vvсвэр болж єгч чадна. Алдааг туулан, єєрийн боломж чадавхиа цэгнэж сурах нь таньд амьдралын дуудлагыг хvлээн авах чадал байгааг харуулж єгєх болно. Амжилт олохгvй байгаадаа хэзээ ч битгий харамсаж бай. Тэгэх нь єєртєє шудрага бус хандсан хэрэг болно. Алдаа гэдэг чинь юу юм бэ гэдэгийг нь олж хар: -- ирээдvйн амжилт тань єєр ямар стратеги хэрэглээд биелэхийг таниж мэдэх боломж олгогч юм. Хэрэв та єнгєрсєн алдаанаасаа суралцвал дараагийн зорилгоо биелvvлж чадах болно. Энэ хэсэгт та єнгєрсєн “алдаанаасаа” юуг хэрхэн суралцсанаа тайлбарлана уу.

"Life is either a daring adventure or nothing." -- Helen Keller

Эхлэлд нь очих

 

Ашиглагдсан Материал

Холбогдох Линкvvд

 

Эхлэлд нь очих

 
 

Advertisement:

 


Asuult.NET. CR. 2000-2006